МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


"Анод" банкны Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvн, ИХН-ын дарга Н.Давааг Ганц худагийн урьдчилан хорих тєвд саатуулснаас хойш таван cap єнгєрлєє. Ар гэрийнхэн болон ємгєєлєгч нь тvvнийг батлан даалтад гаргахыг хvсч байгаа ч хууль хяналтын байгууллагынхан зєвшєєрєхгvй байгаа. Н.Даваагийн бие сайнгvй, цагдан хорих тєвийн эмчийн хяналтад байгаа гэнэ. Харин намынх нь нєхєд "Анод" банкны гэх зохиомол хэрэг vvсгэж ИХН-ын дарга Н.Давааг баривчилсан. Энэ нь Монгол Улсад иргэний нийгмийн байгууллага, хєдєлгєєний vйл ажиллагааг нухчин дарах гэсэн оролдлого гэж тайлбарлаж байв.ИХН-ын ерєнхий нарийн бичгийн дарга Э.Батбаяртай ярилцлаа.


-Танай намын даргыг батлан даалтад гаргах болов уу, яах бол гэсэн асуудал олны дунд хvлээлт vvсгэж байна. Намын нєхдєд нь ямар мэдээлэл байна вэ?


-Манай намын дарга Н.Давааг баривчилж, саатуулснаас хойш 150 гаруй хоног єнгєрч байна. Vvнийг намынх нь зvгээс улс тєрийн шалтгаантай гэж дvгнэж байгаа.


-Яагаад?


-Н.Давааг ИХН-ын даргаар сонгогдоод удаагvй байхад баривчилсан. Єнгєрсєн оны арванхоёрдугаар сарын 10 буюу Олон улсын хvний эрхийн єдєр саатуулсан байгаа. Ингэхдээ тухайн vед хэн нэгэн ямар нэг гомдол rapгаагvй, хохирогч байхгvй байсан. Єєрєєс нь ч хариу тайлбар авахгvй, хvч хэрэглэн баривчилсан байгаа юм. Єєрєєр хэлбэл, шєнийн 04:00, 05:00 цагт прокурорын тогтоол гаргасан. Тэр vед тогтоол гаргах прокурор байсан ч юм уу, vгvй ч юм уу. Ингээд шvvгчийн захирамж гарган хэргийн сэжигтнээр тооцон хорьсон юм. -Намын зvгээс даргынхаа асуудлаар Монгол Улсын Ерєнхийлєгч, Засгийн газар, холбогдох хууль хяналтын байгууллагад хvсэлт, мэдэгдэл, шаардлага хvргvvлсэн л дуулддаг. Тэр болгонд ямар хариу авсан нь дуулдахгvй юм?-Харин тийм ээ. Бидэнд ямар ч хариу єгєхгvй байна.


-Н.Даваа гуай єнгєрсєн долоо хоногт єлсгєлєн зарлах гэсэн боловч мєрдєн байцаагч нь болиулсан гэсэн. Та нар даргыгаа эргэхээр очсон уу?


-Намын нєхєд, тєлєєллийг ерєєсєє уулзуулахгvй байгаа.


-Яагаад. Ямар нэг тайлбар тавьж байна уу?-


Vгvй. Ар гэрийнхнийг нь эргэлтээр оруулдаг. Бид уулзах хvсэлт тавьдаг ч уулзуулдаггvй юм аа. Ямар шалтгаантайг бvv мэд.


- Бие нь ямар байгаа бол?


-50 гарчихсан хvн шvv дээ. Олон cap тийм нєхцєлд байхаар ямар л олигтой байв гэж. Єнгєрсєн долоо хоногт єлсгєлєн зарлах гэтэл хэргийг нь шалгаж байгаа ажлын хэсгийн ахлагч Батбаатар гэдэг хvн "Та єлсгєлєнгєє зогсоо. Бид таныг батлан даалтад гарган, эмчилгээ сувилгаа хийлгэх бололцоо олгоно" гэсэн. Гэр бvлийнх нь хvнд хvртэл "Батлан даалтад гаргавал эмнэлэгт хэвтvvлэх шаардлагатай. Хэвтvvлэх эмнэлэг ор дэрний асуудлыг нь хєєцєлдєєрэй" гэж хэлсэн байсан. Єнгєрсєн пvрэв гаригт батлан даалтад гаргах болов уу гэтэл дээрээс батлан даалтад гаргах боломжгvй гэсэн зааварчилгаа єгсєн гэж хэлсэн гэсэн.-Хэрэв тvvнийг батлан даалтад гаргах юм бол Ерєнхийлєгчийн сонгуульд нєлєєлж болзошгvй гэж сэрэмжилж байгаа гэсэн мэдээлэл ч гарч байна.-Улс тєрийн нэг намын дарга хvн. Єєрєєр хэлбэл, ИХН єнгєрсєн оны УИХ-ын сонгуульд оролцож, нийт сонгогчдын 10 хувийн санал авсан. 180-аад мянган сонгогч бидний тєлєє саналаа єгсєн юм. Тиймээс улс тєрийн амьдралд ямар нэг байдлаар нєлєєлєх нь дамжиггvй. Хоёрт, ИХН байгуулагдсан цагаасаа эрх баригчдын авлига, шударга бус байдлын эсрэг тэмцэл хийж ирсэн. Тэр утгаараа эрх баригчдын зvгээс манай намыг vгvй болгох сонирхолтой байгаа. Тэгэхээр Ерєнхийлєгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр тэргvvтэй нєхєд ИХН-ын дарга Н.Даваа ямар нэг байдлаар нийгэмд нєлєєлж болзошгvй гэж байгааг vгvйсгэхгvй.-Та ямар ч гомдол гаргаагvй байхад тvvнийг саатуулсан гэлээ. Монголбанк цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм биш vv?-Би єєрєє хуульч хvн. Бусад улсын жишгээс vзвэл, хvн ямар ч гомдол гаргаж болно. Тэрийг нотолж байж, тухайн хэрэгт сэжиглэгдэж байгаа хvний халдашгvй байдал, эрхэд нь халдан баривчилж, эрх чєлєєг нь хязгаарладаг юм. Гэтэл манайхан улстєрчдийн захиалгаар єєрєєр хэлбэл, эхлээд наадахаа баривчил гэнэ. Vvнийх нь дагуу баривчилна. Н.Давааг яг баривчлах vед Монголбанк гомдол гаргаагvй байсан шvv дээ. Тэгээд хорьчихоод хvчээр хилс хэрэг тулгаж, нотлохыг оролддог. Ийм аргаар єнєєдрийг болтол манай хууль хяналтын байгууллага явж байна. Энэ бол єнгєрсєн коммунизмын vеийн арга. Бvр тодруулж хэлбэл, Вишинскийн онол гэж байдаг. Гэмт хэрэг vйлдсэн хvнийг барьж, хvчээр хэрэг тулган хvлээлгэдэг. Манай хууль хяналтын байгууллага энэ аргаар явж байгаа нь харамсалтай байна.


-Саяхан ИХН-ын зvгээс цагдаагийн байгууллагын албан хаагчдад хандаж, мэдэгдэл гаргасан гэсэн. Энэ мэдэгдэлдээ юун тухай тусгасан юм бэ?


-Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль гэж бий. Vvнд, цагдаагийн байгууллагын vйл ажиллагааны, vндсэн зарчим бол хvний эрх, эрх чєлєєг хvндэтгэх, хууль дээдлэх гэж заасан байгаа. Єєрєєр хэлбэл, ямар нэг улстєрчийн захиалгаар, тэдний гар, хєл болж битгий ажиллаач ээ. Энэ хуульдаа заасан тэр vйл ажиллагааны vндсэн зарчмаа баримталж, ажиллах тухай мэдэгдэл гаргаж хvргvvлеэн юм.


-Банкны vйл ажиллагаа хууль бусаар явуулсан, бусдын эд хєрєнгийг шамшигдуулсан зэрэг гурван зvйл ангиар буруутгаж байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?


-Банкны vйл ажиллагаа хууль бусаар явуулаагvй. Банк бол бизнесийн байгууллага. Энэ байгууллагад мэргэжлийн ямар нэг алдаа дутагдал байсныг vгvйсгэхгvй. Гэхдээ vvнийг нь єєр харилцаагаар зохицуулах учиртай. Тэднийг бусдыг залилсан гэж ярьж байна. Гэтэл энэ хvмvvс єєрсдєє ч банкны хувьцаа эзэмшигч нар шvv дээ. Єєрєєр хэлбэл, тэд ч гэсэн хохирогч.


-Банкны хувьцаа эзэмшигчдийг УМБГ-т дуудаж, хохирогч нэхэмж лэгч болгож байгаа шvv дээ?


-Тийм ээ. Тэгж байгаа. Дэлхий дахин санхvvгийн хямралтай байна. АНУ, Их Британи, Германд банк дампуурах тохиолдол зєндєє гарч байна. Тэглээ гээд vvсгэн байгуулагч, удирдлагуудыг нь хорьж цагдаагvй. Харин ч яаж єєд нь татах вэ, дэмжих вэ гэж ажиллаж байна. Жишээлбэл, саяхан АНУ-ын авто машин vйлдвэрлэдэг томоохон компанийн нэг "Форд" дампуурахад иргэд санаачилгаараа мєнгє єгч, хєл дээр нь босгосон гэсэн. Манайд санхvvгийн хямрал зєвхєн "Анод"-ыг дайраад бусдыг нь дайраагvй гэвэл эндvvрэл. Тэр дундаас яагаад "Анод"-ыг зєвхєн унагаж байна вэ. Vvний цаана улстєрчдийн захиалга бий. Энэ банкнаас зээл авсан, найдваргvй зээлдэгч гэж нэрлээд байгаа томоохон зээлдэгч нарын ард дандаа л улс тєрчид байгаа шvv дээ.- "Н.Даваа эрх баригчдын дургvйг хvргэсэн. Тиймээс батлан даалтад гаргахгvй байгаа" гэсэн мэдээлэл ч гарч байна.-Арилжааны 14 банкнаас "Анод" банк ганцаараа жинхэнэ бор зvрхээрээ, vvсгэн байгуулагчдынхаа цэвэр менежмэнтээр хєл дээрээ боссон гэдэг. Энэ хvмvvс ямар нэг намын єєрєєр хэлбэл, МАХН-ын нєлєєнд байгаагvй. Vзэл бодлынхоо хувьд ч иргэдийнхээ талд байдаг. Тиймээс тэд ИХН-ыг сонгосон нь эрх баригчдын дургvйг хvргэж, ийм байдалд оруулсан болов уу гэж бодож байна.


-Банкнаас дутсан мєнгєний тодорхой хувиар Н.Даваа УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, долдугаар сарын 1-ний vймээнийг санхvvжvvлсэн гэх юм?


-Долдугаар сарын 1-ний vйл явдлыг санхvvжvvлнэ гэж юу байх вэ дээ. Хvмvvс єєрсдєє л цугласан шvv дээ. Эрх баригчид л мэдрэл муутай хvнээр сая тєгрєг єгсєн гэж яриулж, vлгэр шиг юм зохиосон. Н.Даваа даргын хувьд Иргэний эвслээс Хан-Уул дvvрэгт нэр дэвшсэн. Тэнд баттай ялалт байгуулсан. Харамсалтай нь, МАХН-аас нэр дэвшсэн улаан луйварчин Загджавын луйвраар унасан юм. Сонгуульд зарцуулсан мєнгийг шалгадаг байгууллага бий. Тодорхой хэлбэл, долдугаар сарын 1-нээс хойш ИХН-д 10 орчим удаа аудит, татвар, цагдаагийн байгууллагаас шалгалт орсон. Н.Даваа даргын сонгуульд зарцуулсан мєнгийг СЕХ нягталж шалгасан. Н.Даваа дарга бол банкир, єєрийн гэсэн ємч хєрєнгєтэй. Тvvнд 200-300 сая тєгрєг сонгуул зарцуулах нь асуудал би Харин насаараа тєрийн алба хаасан, 200, 300 мянган тєгрєгийн цалинтай хvмvvс сонгуульд тэрбум, тэрбумаар мєнгє цацаж байгаа сонирхолтой биш гэж vv.


-Н.Даваа гуайг ИХН-ын дарга болсных нь дар "Банкаар чинь оролдоо шvv" гэж хэн нэгэн заналхийлсэн гэсэн Энэ vнэн vv?


-Vнэн. Манай нам єнгєрсєн оны арваннэгдvгээр сарын 26-нд Улс тунхагласны баярын єдєр хурлаа хийсэн. Тэр єдєр намын хурлаа амжилттай зохион байгуулг хєдєє орон нутгаас ирсэн гишvvдээ хvлээж авчихаад дараа нь Удирдах зєвлєлийн гишvvд нэг газар хоол идсэн юм. Тэгэхэд Н.Даваа даргын гар утас дуугарч, нэр нь vл мэдэгдэх хvн "Чи буруу юм хийлээ дээ. Чиний банкаар чинь оролдоно доо" гэж заналхийлсэн. Тэр даруй энэ тухай єєрєє бидэнд хэлсэн юм.-Ямар хvн байсан юм бол. Тухайн vед цагдаад яагаад мэдэгдээгvй юм бэ?-Хэн гэдгийг нь мэдэхгvй ээ Тэгээд ч манайхан юм болгон дээр цагдаад хандаад байдаггvй.-Цаашид яах вэ?-Янз бvрийн тэмцэл хийнэ Намын зvгээс, иргэний хєдєлгєєний дэмжигчид "Анод' банкны хуучин ажилчид УМБГ-ын гадаа суулт хийх байх. Ийм байдлаар бидний тэмцэл цаашид vргэлжилнэ.


Б.Алтанцэцэг

1 Response to "ИХН-ын дарга Н.Давааг хорихын тулд ''Анод''-ын гэх зохиомол хэрэг vvсгэсэн"

  1. Anonymous Said,

    deer bichsen buhen unen.tsagdaa shuuh hu.namiin gar hul bolohoo bolioch ee!ulaan tsagaandaa garsan luivarchid l iim yum hiij chadna.unen yaldag jamtai.Anodiin udirdlaguudiig nen darui sullahiig shaardaj baina.tsagdaagiin baiguullagiin ajiltnuud huulia deedelj,ajildaa unench baihiig husch baina.

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ