МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.

“Анод” банкийг санаатайгаар дампууруулж, 400 гаруй хадга­ламж эзэмшигчийг хохироохыг завдсан хэмээн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тус банкны удирдлагуудыг Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд хорьж саатуул­сан. Үүнээс хойш таван сар өнгөрсөн ч сүүлийн гурван сарын хугацаанд тэднээс байцаалт аваагүй төдийгүй хэр­гийн явцтай танилцуулаагүй байна. Тиймээс тэднийг зохион байгуулалттай­гаар хорьж, эзэн­гүй хойгуур өөрсдийнх нь эд хөрөнгийг хувь­даа завшиж байна гэж үзсэн “Анод” банкны гүй­цэтгэх захирал Д.Энхтөр өнгөрсөн баасан гари­гаас эхлэн нойтон өлсгөлөн зарлажээ. Тэрбээр дээрх шудар­га бус үйлдлийг эсэргүүцэн гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө амиа­раа дэнчин тавьж, өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдэн ил захидал илгээсэн байна.

Д.Энхтөр яагаад өлсгөлөн зарлах болсон, биеийн байдал нь ямар байгаа талаар түүний эхнэр Б.Ариунжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Ямар ч гэмгүй эр нөхрөө өргөст торны цаана хагас жилийн турш суусанд гомдолтой байна” хэмээн яриагаа эхэлсэн юм.

-Нөхөр тань хоригдоод хагас жил боллоо. Та болон танай хүүхдүүд хэрхэн амьдарч байна вэ?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-нд цагдаагийнхан нөхрийг маань баривчлаад явсан. Үүнээс хойш бидний эд хөрөнгийг битүүмжилсэн. Бид хоёр хүүхэдтэй. Том нь найман настай, бага нь ой хоёр сартай. Тиймээс би хоёр хүүгээ хараад гэртээ байдаг. Гэтэл нөхрийг маань учир битүүлгээр барив­чилснаас хойш дулаан, цахил­гааныхаа мөнгийг төлж чадалгүй таслуулсан. Өвлийн тэсгим хүйтэнд гэрэл, цахилгаангүй, халаалтгүй байранд байх болмжгүй. Аавындаа л өвөлжлөө. Нэг ёсондоо орох оронгүй хагас жилийн нүүр үзэж байхад нөхрийн маань оронд “Анод” банкинд ажиллаж байгаа Монголбанкны бүрэн эрхт төлөө­лөгч Н.Насанжаргал машиныг нь хүртэл авч эхнэртээ өгч, гэ­рийнхээ хоол хүнсийг цуглуу­лаад явж байна. Ийм хүнд үед хүнд ганцхан зүйл л бодогддог юм билээ. “1937 оны хэлмэгдүүлэлт биднийг дайрчихлаа” гэж. Яагаад гэвэл арванхоёрдугаар сарын 10-ны өдөр “Дэлхийн хүний эрхийг хамгаалах өдөр” шүү дээ.

-Тухайн үед юу болсон талаар ярьж болох уу?

-Би нарийн учрыг нь сайн мэдэх­гүй ч хэрэг гарснаас хойш “Анод” банкны ажилтан, найз нөхөдтэй нь уулзаж, ярилцаж үзсэн. Тэдний ярьснаар “Анод” банкийг зохион байгуулалттай­гаар унагах гэж тийм зүйл хийлээ гэж ярьж байсан. Тиймээс нөх­рийгөө эргэхээр Ганц худагт очиход нөхөр маань “Шу­дарга бус явдлын золиос бол­чихлоо” гэж хэлсэн. Би ч гэсэн мөн тэгж бодож байна. Хэрэг гарсан эхний өдөр “Ажил ихтэй байна” гэж хэлээд нөхөр маань гэртээ ирж хоноогүй. Маргааш нь хоёр цагдаагийн хамт гэртээ ирээд эд зүйлсийг маань битүүмжилж байхад “Санаа зоволт­гүй ээ. Зарим хүний зээлтэй хол­боотой асуудлаар хөгшнийг нь байцаах гэж байна. Надад хувь­даа авсан мөнгө байхгүй учраас найз нь үнэн учрыг нь тайлбар­лаж хэлчихээд буцаад ирнэ” гэж хэлээд гарсан.

-Та нөхрийгөө хэд хоноод эргэж бай­на. Ямар нэг зүйл хэлж байна уу?

-Уг нь хууль ёсоороо долоо хоногт хоёр удаа эргэлт оруулах ёстой юм билээ. Гэтэл намайг нөхрийгөө эргэх гээд очихоор 14 хоногт ганц удаа уулзуулж бай­гаа. Мэдээж хүнд нөхцөлтэй газар байгаа хүн ямар олигтой байх билээ дээ. Царай нь цонхий­чихсон, дээр нь архаг бронхит­той болохоор ядруу байгаа.

-Суурь өвч­тэй хүн өлсгөлөн зарлаад тэсэж гарах болов уу?

-Энэ л маш хэцүү байна. 14 хоногт эргэлт оруулдаг болохоор би өнгөрсөн баасан гаригт очсон. Гэтэл шалтгаан­гүйгээр хориод байгааг эсэргүү­цэн өнгөрсөн лхагва гаригаас эхлэн өлсгөлөн зарласан гэдгээ хэлсэн. Харахад хүртэл хэцүү болсон. Өвчин нь сэдрээд, аас­там нь хөдөлчихсэн байгаа. Мэргэжлийн эмч нараас асуухад “Аастамтай хүн өлсгөлөн зар­лаад биеийн эсэргүүцэл нь суларвал амь насанд нь онц аюултай” гэж анхааруулсан. Надад өгсөн захиа нь гэрээслэл юм шиг санагдаад, үнэхээр аймаар байна.

-Хоёр хүүхэд тань гайгүй юу. Та гурав хэрхэн амьдарч байна даа?

-Хамаг эд хөрөнгийг минь битүүмжилчихсэн. Ямар ч ор­логогүй хүмүүс хүний гар хараад л явж байна. Дээр нь хүүхдийн маань мөнгийг хүртэл өгөхгүй байгаа. Ядаж хууль баригчдад хүн чанар баймаар юм даа. Хийсэн хэргийг нь тогтоогоогүй байж эхнэр хүүхдийг нь хүртэл өлсөж үх гэж байгаа юм шиг гудамжинд хөөж гаргачихаад хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаад гомдоод барахгүй юм.

-Танай нөхрийг их хэмжээ­ний мөнгө хувьдаа завшсан, олон хүнийг хохироосон гэж хорьсон. Үүнд танд хэлэх зүйл байна уу?

-Хуулийн байгууллагынхан нөхрийг маань болон хамт хо­ригдож байгаа хүмүүсийн талаар олон нийтэд танилцуулахдаа “Бусдын мөнгийг хувьдаа завш­сан этгээдүүд” хэмээн зарлаж байсан. Үүнд нь би маш ихээр гомдож байна. Хэрэв миний нөхөр иргэдийн хөрөнгийг зүй бусаар зарцуулаад идэж уугаад байсан юм бол бид эд хөрөнгөөр бялхаж байх ёстой биз дээ. Гэтэл тийм зүйл огт байхгүй. Бидэнд хурааж хуримтлуулсан хөрөнгө байдаггүй. Манай гэр бүл нөхрийг хоригдох хүртэл банкны нэр дээр бүртгэлтэй орон сууцанд амь­дарч, банкны бүртгэлтэй унаа унадаг байсан. Тиймээс би одоо хоёр хүүхэдтэйгээ аавындаа амьдарч байна. Энэ хангалттай биш гэж үү. Бид тийм баян бай­сан бол өнөөдрийнх шиг амьд­рахгүй биз дээ.

-Хадгаламж эзэмшигчдээ хохироосон тухайд?

-Өнөөдрийг хүртэл энэ хэ­рэгт нэг ч хохирогч байхгүй. Хийгээгүй хэргийнх нь төлөө хэн нэгний хувийн зорилгоор хүний хөрөнгө рүү халдлаа. Ингэж хэлэх үндэслэл бий. Хэрэв миний нөхөр санхүүгийн хуу­рамч хувьцаа гаргаж иргэ­дийг хохироосон бол Санхүү­гийн зохицуулах хорооноос зөвшөө­рөл гарган “Танай банк хувьцаа гаргахдаа “Зоос” банк­наас илүү чадвартай” гэж тодор­хойлох уу. Тухайн үед төлбөр гүйцэлдүүлэх чадваргүй болсон нь зарим нэг улс төрийн шалтаг, шалтгаан байсан л байх. Яг л “Хадгаламж зээлийн хоршоо”-г дампуу­руул­даг шиг зүйл болж байна. Ямар ч буруугүй хүнийг барьж хорь­чихоод, шүүхийн шийдвэр нь гараагүй байхад “Анод” банкны удирдлагууд бусдыг хууран мэхлэгчид, залилан үйлдэгч” хэмээн Монголбанкны ерөнхий­лөгч Д.Пүрэвдорж ярьж байгаад үнэхээр гомдолтой байна. Өнөө­дөр энэ банкнаас ямар ч хохи­рогч гараагүй байхад цагдаа­гийнхан хадгаламж эзэмшигч­дийг дуудаж уулзаад гарын үсэг зуруулж “Та бүхэн хохирогч боллоо” хэмээн өөрсдөө зохион байгуулж байгаа. Уг нь иргэн хүн өөрөө хохирогч хэмээн гомдол гаргасан үед түүнийг нь хуулийн байгууллага тогтоодог байхад цагдаагийнхан өөрсдөө сайн дураараа хохирогчдийг олж тогтоогоод гарынх нь үсгийг худал ярин авч байгааг юу гэж ойлгох вэ.

-Байцаалт хэр явагдаж байна вэ. Өмгөөлөгч ажил­лаж байгаа биз дээ?

-Өмгөөлөгч байлгүй яах вэ. Хэргийн явцтай байнга танил­цаж байгаа. Гэхдээ сүүлийн гурван сарын турш нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Нэг ёсондоо мөрдөн байцаалт огт хийхгүй байгаа нь зохион байгуулал­тайгаар нөх­рийг маань тэр муухай газар байлгаад байна гэсэн үг. Үнэхээр энэ хүн гэмгүй атлаа бусдын хийсэн явуулгаас болж амиа алдвал хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ. Гэм буруутай гэдгийг нь нотлоо­гүй, тогтоогоо­гүй байхад нийгэмд худал цуурхал тарааж байгаа эрхмүүд хүний эрхэнд халдаж байгаа гэдгээ ухаарах ёстой.

2 Response to "Бусдын явуулгаар амиа алдвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ"

  1. Anonymous Said,

    orovdoltoi yum aa

     

  2. Anonymous Said,

    MAXH-iin eeljit deerem

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ