МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


“Анод” банканд ажиллаж байсан хүмүүс хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд банкныхаа ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Н.Даваа нарыг батлан даалтад гаргахыг хүсч байгаагаа олон нийтэд мэдэгдэхийг хүсжээ. Үндэсний олон нийтийн телевизийн мэдээллийн танхимд “Анод” банканд ажиллаж байгаа болон цомхотголоор ажлаасаа халагдсан 30 гаруй ажилчин ирсэн байлаа. Ажлаасаа халагдсан Б.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Үе үеийн ажилтнууд хэвлэлийн бага хуралд оролцож байгаа гэлээ. Хэдээс хэдэн онд ажиллаж байсан хүмүүс байгаа юм бэ?

-Энд ирсэн хүмүүсийг хэдэн оноос ажиллаж байсныг нь сайн мэдэхгүй. Би саяхан ажлаасаа халагдсан. Энд ирсэн зарим нэг хүнийг би бүр танихгүй юм байна. Тэд манай захирлуудтай хамт олон жил гар нийлэн ажиллаж байсан гэсэн.

-Та нар захирлуудыгаа саатуулж байхад нэг ч үг дуугарахгүй байсан. Гэтэл одоо мэдэгдэл хийж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Тухайн үед яг үнэндээ бид бүгд айдастай одоо яах бол хэмээн хүлээж байсан. Зарим нь ямар ч учиртай зүйл болоод байгааг ойлгохгүй явлаа. Тиймээс ч ямар нэгэн мэдээлэл хийхгүй байсан юм. Манай банк нийт 400 гаруй ажилтантай байсан. Гэтэл 200 гаруйг нь цомхотгосон. Бид захирлуудаа батлан даалтад гаргах саналтай байгаа ажилчдын гарын үсгийг цуглуулахад 200 гаруй хүн болоод байна.

- Захирлуудыг чинь саатуулсныг та бүхэн юу гэж үзэж байна вэ?

-Манай захирлуудыг олон хүн мэднэ. Би Д.Энхтөр захиралтай арав гаруй жил хамтарч ажилласан. Энэ хугацаанд манай банк улсдаа үйл ажиллагаагаараа эхний дөрөвт ордог байсныг бүгд мэднэ. Тэд гэмт хэрэг үйлдэх хүмүүс биш гэдэгт бид итгэлтэй байна.

-Зарим эх сурвалж энэ хэргийг улс төрийн зохион байгуулалттай гэх юм билээ?

-Тэр үнэн байх гэж би бодож байна. Манай банк хуулийн дагуу гэрээ байгуулж замын компаниудад 40 тэрбум төгрөгний зээл олгосон. Хямрал эхлэхэд манай банкны хадгаламж эзэмшигчид 95 тэрбум төгрөгөө эргүүлэн татсан. Ямар ч байгууллага ийм их хэмжээний мөнгөө гаргахад мэдээж хэвийн ажиллахад хүнд болно. Энэ байдлаа Монгол банкинд удаа дараа хэлж зузаатгал хийж өгөхийг хүссэн. Түүнээс гадна 40 тэрбум төгрөгөө бөөнөөр нь биш гэхэд арав арваар нь өгөөд байсан бол манай банк ийм байдалд орохгүй байсан. Д.Энхтөр захирал гүйцэтгэх захирлын ажлаа аваад шуурхай ажил зохион байгуулж найдвартай чанартай зээлдэгчдээсээ мөнгөө авч хэвийн үйл ажиллагааг хангах гэж байхад нь саатуулсан. Уг нь ажил овоо жигдрэх гэж байсан юм.

-Та бүхэн өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж байгаагийн зорилго юу вэ?

-Манай захирлууд тийм ч залуу хүмүүс биш. Тэгээд өлсгөлөн зарлаад олон хонож байна. Энэ хүмүүс амь насаа алдвал хэн хариуцах вэ. Маш харамсалтай зүйл болно. Банк санхүүгийн чиглэлд гарамгүй удирдагч, биенесийн асар их ухаантай энэ хүмүүсээ алдмааргүй байна. Энэ хүмүүсийг батлан даалтад гаргаж өгөхийг л хүсч байна.

Х.Сүрэн

1 Response to "“Анод”-ынхан захирлуудаа батлан даалтад гаргахыг хүслээ"

  1. Anonymous Said,

    Anodchuud ta nar temtseh heregtei. Bolomjtoi buh suvgaar temtseerei. Amjilt husye!

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ