МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.

”Анод”ынхан суултаа үргэлжлүүлнэ

Нийтэлсэн AnodBankFounders On 2:17 AM

"Анод" банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр өлсгөлөн зарлаад 14 өдөр болж байна. Түүний хууч өвчин сэдэрч биеийн байдал маш хүнд нөхцөлд байгаа тухай эхнэр болон өмгөөлөгч нар нь мөрдөн байцаагчид нь удаа дараа хэлсээр байгаа гэнэ. Түүний эрүүл мэнд муудаж байгааг харсаар байгаа хэрнээ батлан даалтад гаргахгүй байгаа учир амь нас нь хохирвол тэдгээр хүмүүсээс амийг нь нэхнэ хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдэж байгаа.. Түүний дэмждэг "Анод" банкны үе үеийн ажилтнууд ах дүүс найз нөхөд нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн Улсын мөрдөн байцааах газрын үүдэнд суулт хийж эхэлсэн бөгөөд суултаа нааштай шийд гартал үргэлжлүүлэх аж.

Resource: News.mn

”Анод”-ын Н.Давааг яаралтай эмнэлэгт хэвтүүлжээ

"Анод" банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Н.Даваа нар Ганцхудагт саатуулаад хагас жил болж байна. Өөрийг нь үндэслэлгүйгээр хорьж байна хэмээн мэдэгдсэн Д.Энхтөр энэ сарын 5-наас эхлэн өлсгөлөн зарлаад байна. Түүний бие нь өдөр ирэх тусам мууудаж байгаа учир Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Д.Энхтөр, Н.Даваа нарыг яаралтай эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай гэж үзжээ. Үүний дагуу Н.Давааг өнгөрсөн баасан гаригт Ганцхудагаас гарган III эмнэлэгт хэвтүүлж, эрчимт эмчилгээ хийж эхэлжээ. Түүний бие их муудсан бөгөөд зүрхний баруун ховдол нь ажиллахгүй байгаа гэж эхнэр нь хэлж байлаа.

Resource: News.mn

3 Response to "”Анод”ынхан суултаа үргэлжлүүлнэ"

  1. Anonymous Said,

    Ene Enhtortei neg uulzaj baisan, Ih dajgyi hyn bsn, Ene muuhai UVS nYamdorjiin door herchyylj bn daa

     

  2. Anonymous Said,

    Zahialgat helmegduulelt nuden deer bolj bna. Enh+bayaruudaa arai l dendej bna daa.

     

  3. Anonymous Said,

    Enkhtur darga ajilaa huleej avaad udaagui bhad iim asuudal garsan n buruu gej bodoj bna.

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ