МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.

Монголд хэлмэгдvvлэлт vргэлжилсээр

Нийтэлсэн AnodBankFounders On 8:08 PM

Хэлмэгдvvлэлт зєвхєн 1937, 1960, 1980-аад онд болсон гэсэн vгvй юм байна. Одоо ч гэсэн Ж.Батзандан, О. Магнай, Н. Даваа тэргvvтэй Их намын хэдэн арван залуучууд шоронд сууж эсвэл 20-25 жилийн ял тулгуулж, шvvх хурлаа хvлээцгээж байна. Буян Жагаа, Л.Гvндалай, О. Чулуунбат ерєнхийлєгч нар шиг vгээ чєлєєтэй хэлж чадахаа больжээ.

2008 оны 10 сард гар утас, интернетээр Анод, Голомт банкийг дампуурах гэж байна гэсэн маш хvчтэй хар ПР-аар энэ довтолгоо эхэлсэн. Vvний vр дvнд бусад банкууд vнэхээр єєрийн улс тєрийн хvчтэй дэмжлэгийнхээ vр дvнд дэнжигнэн тогтсон ба манай банкнаас 90 тэрбум тєгрєг гадагшилснаар бид тєлбєр тvргэн гvйцэтгэх чадварын эрсдэлд орсон. Хэдийгээр тєв банк нь бид 17 жил хамтран ажиллаж биднийг маш сайн мэддэг ч 2008 оны 12 сарын 10 нд буюу дэлхийн хvний эрхийг хамгаалах єдєр биднийг олон арван тэрбум тєгрєгийг єєрийн vvсгэн байгуулсан банкнаасаа ашигласан мэтээр хар ПР-ийг єргєн олон тvмэнд тараан цагдаагийн газар баривчлуулсан. Одоо цагдаагийн газар нь бvтэн 5 сарын дотор нэг ч баримтыг гаргаж тавьж чадахгvй байгаа бєгєєд анхных нь баривчилсан зорилго нь батлагдахгvй болсныг мэдэрмэгц єєр зохиомол хэргvvдийг vvсгэн бидэнд 5-15 жилийн ял сонсгон 15 жилийн онц аюултай хvнд гэмт хэргийг тулган гянданд хорихоор улайран зvтгэж байна.

Миний Монголын Ард тvмэн
Дэлхий нийтээрээ коммунизмийг жигшин хоёр Герман , хоёр Солонгос , хоёр Вьетнамын жишээг сvvлийн 20 жил ярьчихаад яагаад хуучны тєлєє саналаа єгєєд байгаа юм бэ?

Германд амьдарч буй Монголчуудаа
Германд амьдарч байгаа нутаг нэгтнvvдээ та нар хэдийгээр 2 Герман нийлээд 20 жил болж байгаа ч баруун, зvvн Герман ямар єдєр шєнє шиг ялгаатай байгаа, зvvн Германд коммунист сурталтай хєгшчvvлvvд байхгvй болсоны дараа зvvн Герман хєгжинє гэж баруун Германчууд ярьдаг талаар монгол эх орон руугаа ах дvv рvvгээ ухуулан бичээчээ.

Солонгост амьдарч буй Монголчуудаа
Та нар коммунист хойд Солонгост хvмvvс харангадан vхэж байхад, Ємнєд Солонгос хєгжлийн олон vзvvлэлтээрээ дэлхийд тэргvvлж буй талаар ах дvv аав ээждээ бичиж бузар коммунист ёс суртахууныг эх орноосоо зайлуулж ардчиллыг ялахад дэмжлэг vзvvлээч ээ.

Би сvvлийн 4 жилд банкны хєрєнгє оруулалт стратеги тєлєвлєлт зэрэг ажлыг хариуцдаг байсан ба vvнийхээ тєлєє ял авах гээд байгаа юм шиг нєхцєл байдал vvсээд байна. 1997 онд Ардчилсан хvчнийхэн олон улсын жишигт нийцэх хєрєнгє оруулалтын хуулийг баталснаар 2004 онд Монгол улс уул уурхайн хєрєнгє оруулалтаараа дэлхийд Канад, Австрали, Чилийн дараа 4-т орж байсан. Монгол улс ядуу зvдvvгээрээ л шалгардаг байснаас сайн сайхнаар дэлхийд шалгардаг байсныг би лав мэдэхгvй юм.

Харамсалтай нь єнєє л коммунист vзэл суртал амь бєхтэй оршин тогтнож байгаагийн гайгаар, 2005 оны уул уурхайн хуулийн єєрчлєлт, 2006 оны алт зэсний гэнэтийн ашгийн 68% татварын хууль зэрэг дэлхийд хаана ч байхгvй хувийн ємч рvv довтолсон “Алтан єндєг гаргадаг тахиагаа алж идэж 2 хоног хоолтой байгаад хоосорсон” гэдэг vлгэрээр гадны хєрєнгє оруулалт зогсон, Монгол улсын нэр хvнд дэлхийд навс унасан.
2008 оны 7 сарын 1 ны vйл явдлын дараа жижиг дунд хєрєнгє оруулагчид ч гэсэн харийнхан нь Монголоос хєрєнгє татан зугтаж Монгочууд нь хєрєнгєє гадаадын банкинд байршуулан улс орны эдийн засаг хvнд цохилтонд орсон.

Могойн цус тэнгэрт гэдэг шиг коммунист vзэл суртлын бодлогын гайгаар эх орон ядуурч олон зуун мянган залуус харийг зорихоор єдрийн бодол шєнийн зvvд болон хvлээж байна .

Гадаад улс орны єєдлєн дэгжсэн тvvхийг уншин vзвээс 18-19 –р зуунд Америк Европын мєнгєєр , дэлхийн 2-р дайны дараа vнс нурман дотроос Герман , Япон , Америкийн мєнгєєр, 1960-1970 аад онд бар гэгдэж буй улсууд мєн л Америк , Япон, Европын мєнгєєр 2000 оноос хойш дэлхийн олон ядуу улсууд нээлттэй бодлого явуулсаны vр дvнд Нью Йорк , Лондон , Хонг конг, Торонто зэрэг олон биржvvдээс мєнгє босгон, гаднаас хєрєнгє оруулж, улс орноо цэцэглvvлэн хєгжvvлж байна. Манай коммунистууд болохоор гадна дотны хєрєнгє оруулагчдыг хадны мангаа болгон ард тvмний толгойг угааж манжийн дарлалд хоёр зуун жил коммунист орост колончлогдон 70 жил байсан бодлогыг vргэлжлvvлж эрх чєлєє хєгжил дэвшлийг хязгаарлан боосон ард тvмнийхээ эсрэг зєвхєн єєрсдийн хармайг зузаатгах бодлого явуулж байна.Дэлхийн олон улсад эрх баригч, шулан мєлжигч, мунхруулан дарангуйлагч коммунистуудийн эсрэг “Єнгєт хувьсгал” гарч коммунистуудыг засгийн эрхээс зайлуулж буйг бид бэлхнээ харж байгаа билээ.

Хэрэв бид коммунистуудын худал хуурмаг инээдэнд автан, башир залинд мунхран, хvлцэнгvй дорой байх аваас дахиад 20 жил єнгєрєхєд Монгол улс байх эсэх нь тодорхой бус аюулт байдал нvvрлэж буйг тvмэн олонд сэрэмжлvvлж байна. Аливаа улс тусгаар тогтнол хvний олондоо биш, ядуу зvдvv амьдралаасаа болж алддагт олон улсуудын жишгээс харж болно.

Аль 2000 онд Багабанди ерєнхийлєгч Хятадад айлчлахдаа энэ 300 сая долларын гэрээн дээр гарын vсэг зурсан бєгєєд дараа нь Энхбаяр, Энхболд нар Бээжинд очих болгондоо гарын vсэг зурдаг юм. Би энэ мєнгєнєєс банкиндаа байршуулах зорилготойгоор Бээжинд тєлєєлєгчийн газар байгуулж 3 жил хєєцєлдєєд ч бvтээгvй.

Баяр дэлхийг тойрч мєнгє гуйгаад Оросын 200 саяын “шахаас” олох шив. Мєнгийг хvнээс гуйж авдаггvй, гуядаж авдаг. Хєрєнгє оруулалтынхаа хуулийг єєрчлєєд, татвараа тєлдєг тогтвортой байдлын гэрээ байгуулахад маргаашаас нь эхлээд одоо боллоо гэтэл мєнгє орж ирж бум бужигнаж тvм тvжигнэх болно. Засгийн газар бусдын хєрєнгєнд шунаж хувийг нь авна гээд байх ямарч шаардлагагvй, татвараа авахад л хангалттай.

Эрдэнэт vйлдвэрийн 10%-ийг хувьчилахад улсад тєлєх татвар 2 дахин нэмэгдэх тооцоо байдаг. Одоо бол ард тvмний ємч гэдэг нэрээр халхавчлан эрх баригчдын цэргvvд Эрдэнэт vйлдвэрээс хэдэн зуун сая долларыг завшиж байна.

Монголчууд аа
Та нар vнэхээр Чингисийн vр сад мєн аваас энэ бузар коммунистуудын эсрэг тэмцэлд нэгдэн босох цаг нэгэнт ойртож байна.

Би одоо єлсгєлєн зарлаад 7 хонож байна.

Хэрэв би энэ шоронд vхэх аваас миний амийг энэ хэргийг захиалагч, зохион байгуулагч Ц. Нямдорж, Гардан vйлдэгч ЭЗГХТ-ийн дарга н.Энхтєр, ЭЗГХТ-ийн 5-р хэлтсийн дарга Б.Батбаатар, мєрдєн байцаагч н. Доржсvрэн нараас нэхээрэй.

Ганц худгаас тєрийн тєлєє боож vхдэг огтоно. Д. Энхтєр.

2 Response to "Монголд хэлмэгдvvлэлт vргэлжилсээр"

  1. Anonymous Said,

    demjij bna.

     

  2. Anonymous Said,

    Nyamdorj metiin yumnuud udahgui uhej dald oroh bolno

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ