Миний Монголын ард түмээн,
АНОД Банкны өнгөрсөн 17 жилийн үйл ажиллагааг товч дүгнэн хэлвээс хадгаламжийн хүүгээр 200 мянган хүнийг амьдралтай залган, зээлийн үйл ажиллагаагаар 20 000 хүнийг ажлын байртай болгон хэдэн зуун тэрбумын орлогыг төсөвт төвлөрөхөд шийдвэрлэх нөлөөтэйгээр оролцон, Монгол улсын эдийг засгын 10 хувийг бүрдүүлэн ажиллаж байсанд оршино. Бид жирийн нэгэн монголын ажил хэрэгч хүмүүсийн хувьд хийж буй ажлаараа бахархан, төрийн дээд шагналыг хүртэн, Тэргүүний Санхүүч, Татвар төлөгч, Бизнесмэн зэрэг шагналуудыг удаа дараа авч байсан.
2007 оноос дэлхийн санхүүгийн хямрал эхлэн, банк санхүүгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Швейцар, Англи, Америк зэрэг олон улсын том банкууд толгой дараалан дампуурч, эдийн засгаа аврахын тулд хүндэрсэн банкуудаа засаг төр, төв банкинд мөнгө байршуулах зэргээр хүмүүнлэг арга хэмжээг авч буйг та бүгд бид хэвлэл мэдээллээр байнга сонсч байгаа.
2008 онд Монголын эдийн засаг дээрх хямралд өртөн зэс цайр, малын түүхий эдийн үнэ унасан болон аялал жуулчлал зэрэг гол экспортын борлуулалт унаж, төсвийн алдагдалд орон, банкуудын идэвхтэй үйл ажиллагаа суларч, барилгын салбарт санхүүжилт зогссоноос олон дуусаагүй барилга үлдэж, олон нэрийн барааны борлуулалт буурсан. Мөн өнгөрсөн онд улс төрийн сонгууль ихээхэн будилаантай болж, 7 сарын 1-ны үйл явдал, шинэ Засгийн газрын бүрдүүлэлт сунжран цаг алдсан зэрэг улс төрийн үйл явдлууд тэртэй тэргүй хүндэрч байсан нь эдийн засагт томоохон цохилт болж, Монгол үйл ажиллагаа эрхэлж байсан жижиг дунд хөрөнгө оруулагчид мөнгөө татах зэргээр төгрөгийн ханш унагах, будилаан самуунаар харилцагчид банкнаас мөнгөө татах гэх мэт эдийн засаг, санхүүгийн сөрөг үр дагавруудыг бид туулсан.
Манай банкны хувьд дээрх гадаад орчны таагүй нөхцөл байдал дээр дотоод менежментын доголдол, хамтын засаглалын зарчим алдагдах зэргээр цэвэр бизнесын үйл ажиллагаанаас болж банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд орсон. Харамсалтай нь төв банк АНОД банкыг 17 жил хянаж ажиллаж байсан мөртлөө энэ хүнд үед биднийг олон арван тэрбумыг хувьдаа завшсан мэтээр худал гүтгэлэг, хар PR тараан шоронд хориуллаа. Дээрээс нь цагдаагийнхан биднийг банкны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээл, эрсдэлүүдийн талаар анхан шатны мэдлэггүй хүмүүсээр байцаалт явуулан, хүн бүрт 10-20 жилийн ял тулган, онц аюултай хүнд гэмт хэргүүдийг хүлээлгэхээр 5 сар шоронд хорин залхааж байна.
Ардчилсан хүмүүнлэг оронд бол эдгээр хохирогч болгон зарлахаар зэхэж буй 1200 жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зохицуулах олон аргууд байдаг. Цагдаагийн газрын явуулж буй энэ бусармаг үйл ажиллагаа нь ардчилсан оронд байж болшгүй хэлмэгдүүлэлт бөгөөд 1937, 1960, 1980-аад оны хэлмэгдүүлэлтийг санагдуулж байна. Монголын Банкуудын Холбоо, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Бизнесийг дэмждэг, хүний эрхийг дээдэлдэг олон улсын байгууллагуудад энэхүү болж буй үйл явдал анхаарлаа хандуулахыг хүсч байна.
Би энэ шударга бус үйл явдлыг эсэргүүцэн, өөрийн үр хүүхэд, гэр бүлийн төлөө амь насаа дэнчин тавьж, өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдэж байна.
Шударга үйлс дэлгэрэх болтугай.
Д.Энхтөр
Ta bugdiig demjij baina. Ta nariig helmegdej, bohir ulstorchdiin zolios bolj baigaag humuus medej baigaa.
Та бүхнийг дэмжиж байна. Зохистой удирдлагын зарчмыг алдагдуулсан хэдий ч энэ бүх нь тодорхой батлагдаагүй байхад хорьж цагдна гэдэг нь хүнлэг нийгмийг гутааж байгаа хэрэг гэж үзэж байна. Цаг хугацаа харуулна гэж найдаж байна.
Batlan daaltand gartlaa olsgolongoo zogsooj bolohgui gej damjuulaarai,