С.Болд-Эрдэнэ
Сүүлийн үед “Анод” банктай холбоотой асуудлууд олны анхаарлын төвд байсаар байна. Тус банкны удирдлагууд Д.Энхтөр, Н.Даваа нар өлсгөлөн зарласнаас болж бие нь муудан эмнэлэгт хэвтээд байгаа.
-Юуны түрүүнд “Анод”-ын ажилчид ажил хаялт зарлана гэж байгаа. Цомхотгол хийж 200 хүн халсан, дахин 100 хүн халах гэж байгаа, эрх мэдлээ ашиглан мөнгө гаргахдаа хувь хүртсэн гээд олон зүйл дээр таныг хардаж, буруутгаж байна?
-Ажил хаялт зарлахгүй байх аа. Хөдөлмөрийн хуулийн дагуу бол ажиллах нөхцөл боломжгүй бол ажил хаялт зарлаж болно гэсэн утгатай заалт байдаг болохоор дарга нараа өмөөрөөд ажил хаялт зарлана гэсэн зүйл байхгүй. Цомхотголын хувьд өнгөрсөн хугацаанд 200 орчим хүн халж цомхотгол хийгдсэн. Дахиад ч бүтэц зохион байгуулалтыг өөрчилж цомхотгол хийнэ. 30 гаруй салбартай, 500 гаруй ажилтантай байсан “Анод” банк сард хоёр тэрбум орчим төгрөгийн зардалтай байсан. Онц байдал тогтоосноос хойш банкны үйл ажиллагаа хумигдаж, тэр чинээгээр ажилгүй сул орон тоо ихэсч байгаа. Зүгээр сууж байгаа хүнд цалин өгмөөргүй байна шүү дээ. Яахав, анхан шатны шүүхээс гурван хүнийг хууль бусаар ажлаас нь халсан байна гэсэн бичиг ирсэн. Тэдний орон тоог цомхотгочихсон болохоор ажилд авах боломжгүй. Тэгээд ч давж заалдах шатны шүүх, Дээд шүүх гээд хэд хэдэн дамжлага байгаа. Би өөрийнхөө гаргасан шийдвэрээс тийм ч амархан буцахгүй.
-Таныг хувь хүртэж, данснаас мөнгө гаргаж байна гэсэн хардлага байгаа?
-Тийм хардлага байгаа. Үгүйсгэх аргагүй. Одоо бол хадгаламж чөлөөтэй гарч байгаа. Харин харилцах дээр бага зэрэг саатал бий. Гэхдээ Монголбанкнаас томилогдсон таван бүрэн эрхт төлөөлөгч байдаг. Тэдний нэг нь харилцах дансаа, нөгөө нь хадгаламжаа, бас нэг нь зээлээ гээд тус тусдаа хариуцаад явдаг. Би зээл хариуцаж байгаа хүний ажилд оролцох эрх байхгүй. Хадгаламж хариуцаж байгаа хүн нь өөрөө мэдээд шийдвэр гаргадаг. Хэрвээ бид нар хувь хүртэж мөнгө авч, банкнаас мөнгө гаргаж байна гэвэл энэ талаар харилцагчдаас гомдол гаргаад биднийг аль эрт шалгуулчих байсан шүү дээ. Тэгээд ч биднийг АТГ-аас нэг удаа шалгаж байсан.
-Та “Анод” банкийг дампууруулж, төр эзэмших хэрэгтэй хэмээн зурагтаар ярьсан байна лээ?
-Би тэгж хэлээгүй. Одоо чинь эвлүүлэг хийгээд өөрт ашигтайгаар цацчихдаг болчихсон юм байна. Би “Анод”-ыг дампууруулах эрх мэдэлгүй хүн шүү дээ. Тэгээд ч банкийг дампууруулна гэдэг чинь хамгийн сүүлд авдаг арга хэмжээ. Түүнээс өмнө зөндөө арга байна. Одоо “Анод”-ыг яаж шийдвэрлэх үү гээд олон зүйл яригдаж байгаа. Хуулийн дагуу нийлүүлэх үү, хуваах уу, тусгаарлах уу гээд олон зүйл л ярьж байна. Энэ банкнаас гарсан хадгаламжинд төрөөс 100 гаруй тэрбум төгрөг гаргасан. Дээр нь өөрийн хөрөнгийн хүрэлцээ дутагдалтай банкийг гадны хөрөнгө оруулагч авна гэхэд хэцүү л байна. Хэрхэн шийдвэрлэгдэх нь цаг хугацааны асуудал болоод байна шүү дээ. Түүнээс биш банкийг би, Монголбанк дампууруулдаггүй юм. Шүүхийн шийдвэр гарч байж энэ банк дампуурлаа гэж үзнэ.
-Зургаан сарын хугацаанд зээл төлөлт хэр байв?
-Зээл төлөлт хийгдэж байгаа, гэхдээ шаардлагатай хэмжээнд хүртэл биш. Энэ нь санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор гол гол зээлдэгчдийн үйл ажиллагаа зогссон, ялангуяа зам, барилгын компаниуд. Тэдний зээлийн төлөлт байхгүй байна. Мөн олгосон зээлийг би аваагүй гэсэн маргаантай зээл байна. Нэлээд их хэмжээний зээлтэй 40-50 байгууллагын зээл маргаантай байгаа. Хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Ийм хоёр хүчин зүйлээс зээл төлөлт удаашралтай байгааг нуухгүй.
-Танай гэр бүл “Анод”-ын захирлуудын гэр бүлийн машиныг унадаг гэсэн?
-Тийм зүйл байнга л яригдаж байгаа юм. Үнэндээ залхаж байна ийм хэрүүлээс. Би “Анод” банкны нэр дээр байдаг RAV-4 машиныг унадаг гэдгээ нуухгүй. Манай эхнэр бас тэр машиныг унадаг гээд байгаа. Энэ машиныг зээлийн ажилтнууд бас хэрэглэдэг юм. Банкны нэг эмэгтэй ажилтан унаж явахыг нь харчихаад л манай эхнэр гэж хардсан юм байлгүй дээ. Үнэндээ доор грашинд 150 саяын үнэтэй Бенз, 90 саяын үнэтэй Пладин машин байна. Гэхдээ шатахуун их иддэг тийм машины оронд бага шатахуун зарцуулдаг RAV-4 унаж байгаа шүү. Гэтэл “Анод”-ын захирлуудын эхнэрүүдийнх нь машин гээд долоо, найман машин байдаг гэсэн. Бүгд л банкны нэр дээр байдаг.
Resource: UB Times
Bi halagdmaargui bna shuu Nasanjargal guia
nasanjargaliin bag barhas nariinhan 6.1 eer dampuural zarlah gej baigaag medej baina medegdej tsomtgol ene ter geheer buun ym bolno gej iagaad shuud dampuuruulahaar bolj bgaam baina aa mb iihnaas asuuj chadhgui bol hamt ajillaj bui barhasaas asuuya humuusee,ter hedii anodiih bish bolson ch odoo ichih nuur gej bval uneniig heleh bailgui dee
ene nasanjargal yr ni eruul saruul ymuu setgetsiin uvchtei ymuu anodiin hurungun deer irj ezen suusnaasaa hoish bainga helsen yrisnaa uguisgej bi ch tegeegui gej taivshruulj baigaad muu ymaa neg udur hiideg bolson C1 eer baahan hutsaj huzchaad tegj yriagui evluuleg ch geh shig. heniig doromjlood bna aa Anodiinhniig l ym baina l daa