МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


2009 оны 5-р сарын 20-ны өдрөөс эхлэн Анод банкны одоо ажиллаж буй нийт 200 гаруй ажилчид ажлын байран дээрхи ажил хаялт зарлахаар болсон байна. Ажилчид ажлын байрандаа ирэх боловч харилцагч нарт үйлчлэхгүй юм байна. Ажил хаялтийг доорхи асуултуудад хариу өгтөл үргэлжлүүлнэ гэж Анод банкны түр хорооны гишүүн хэллээ.

  1. Монгол банкнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч нар өөрийн үзэмжээр зээлийн ангилал бууруулж банкны алдагдалын хэмжээг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг тайлбарлах
  2. Анод банк цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах тал дээр баталгаа авах
  3. Анод банкыг үүсгэн байгуулагч Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг батлан даалтанд гаргах
  4. 500 орчим ажилтантай байсан банкинд томилогдсон БЭТ 200 гаруй ажилтныг ажлаас нь хууль бусаар халсан. Эдгээр халагдсан ажилтнууд шүүхэд гомдол гаргаж шүүхээр хууль бусаар ажлаас халагдсан нь тогтоогдож буцааж ажилд нь томилох шийдвэр гарсан хэдий ч ажилд нь буцаан томилохгүй байгаад тайлбар өгөх
  5. Нэмж 100 ажилтан хална гэж мэдэгдсэнийг залруулах
  6. Зарим харилцагч нараас хувь авч данснаас нь мөнгө гаргаж өгч байсан гэдэгт тайлбар өгөх
Дээрхи асуудлуудыг шийдтэл ажил хаялтаа үргэлжлүүлэх юм байна.

6 Response to "АНОД БАНКНЫ НИЙТ АЖИЛЧИД АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХИ АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАХААР БОЛЛОО"

  1. Anonymous Said,

    Tegvel Anodiig deeremdeh gej baisan humuus aigaad omdondoo sheeh yum baina l daa

     

  2. Anonymous Said,

    Bi Anod bankind ajillaj bsan hunii huvid ene shiidvertei sanal buren negdej baina.

     

  3. Anonymous Said,

    Anodiin ajilchidiig demjij baina Ta nar l urialj temtsehgui bol udahgui Anodchuud ta nar bugd heregten bolj magdaggui bna

     

  4. Anonymous Said,

    Bi 1 zuild mash ih gaihaj bna Mongoliin Banknuudiin Xolboo yagaad odoo hurtel duugai bna Yagaad bair suuria ilerhiilehgui bna Bi bodohdoo MBX mongoliin banknuudiin erh ashigiig hamgaalah tuunii uil ajillagaad zuvlulguu ugch tusaldag baiguullaga baih yostoi gej boddog

     

  5. Anonymous Said,

    Yamar ch baisan edniig shorond ingej udaan khorino gedeg buruu. Ted yamar niigemd ayultai gemt kheregten bish, gaduur shalgaad uchriig olokh kheregtei. Ted ynekheer ikh tevcheer gargasan sh dee, Magnai, Batzandan, Jagaa ene ter geed 'ardiin baatruud' sar khyrelgyi l ykhekh shakhaa biz dee. Ingeed bodokhoor ene uls toriin bas ediin zasgiin sonirkholtoi khereg gedeg ni batlagdaad baigaa um shig.

     

  6. Anonymous Said,

    Uneen, odoo batlan daaltad gargaad gaduur baitsaana biz, arai denduu yum, huniig horij tsuhruuldeg yumuu haashaa, yun ardchilsan niigem, arai denduu baina, hurdan gargah heregtei. 10 gariu jiliin hudulmuriig ni ingej uneguiduilj bolohgui sh dee,

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ