МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна.
ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон. Гэтэл 2008 оны 12-р сарын 10-ны “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийн орой нар хиртэх мэт үйл явдлууд өрнөж, Анод банкыг үүсгэн байгуулагч бидний 3 нөхөр саатуулагдан, Ганц худгийн Урьдчилан Хорих Төвд нөгөө эрх нь зөрчигдсөн 7-р сарын 1-ний үймээнийг зохион байгуулагч, оролцогчид гэгдэж эрхээ хязгаарлуулсан хүмүүс дээрээ ирж хоригдлоо.
Бидний сайн мэдэх социализмын үеийн хэлмэгдэгч Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарын хэргийг санагдуулах мэт телевиз, радио, сонин хэвлэлүүдээр Анод банк түүний үүсгэн байгуулагч 3 нөхдийн талаар үнэн худал нь үл ялгагдах гүтгэлгүүд дахин дахин давталттайгаар 4 сар шахам үргэлжиллээ.
Тухайн үед миний бие Анод банкны хувь нийлүүлэгч, ТУЗ-ийн гишүүн нэрээр хоригдох болсон боловч үнэн хэрэгтээ эзэмшдэг хувь байхгүй билээ. Намайг ИХ Намын дарга хэмээн хорихын тулд “Анод банк”-ны гэх дуулиант хэргийг эхлүүлсэн болов уу гэж бодогддог. Одоогоор миний банкны үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн болон сонгуульд нэр дэвшсэний төлөө хууль зөрчсөн үйлдэл нь тогтоогдоогүй байтал биднийг зүсээ хувирган авилгалдаж хил даван зугтаж магадгүй гэсэн хэсэг хуульчдын ургуулан бодох төсөөлөлд хөтлөгдсөн үзэл дор заавал хорьж цагдуулан шалгагдаж байгаа нь ойлгомжгүй байна.
Одоогийн нийгэмд болж буй үйл явдлууд, улс орны байгаа бодит нөхцөл байдал, иргэдийн ажилгүйдэл, ядуурал, эрх баригчдын сэтгэлгээний хоосрол, авилга газар авч, улс орон, иргэдийн төлөө бус өөрсдийн хар амиа хичээгчид, олигархуудын дураар авирлаж өөрсдийгөө хамгаалсан үйл ажиллагаа явуулж байгаа зэргээс дүгнэлт хийн улс орноо ямар бодлого баримтлан ямар нийгмийн хөгжлийн замаар авч явж байгаагаа тодорхойлон зарлахыг танаас хүсье.

0 Response to "ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна."

Post a Comment



Дүрстэй Мэдээ