МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.

Н.Давааг сонгуулийн дараа суллана

Нийтэлсэн AnodBankFounders On 3:49 AM

“Иргэний хөдөлгөөний нам”-ын тэргүүн, “Анод” банкны гүйцэтгэх захирал Н.Давааг Олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр буюу өнгөрөгч 12 дугаар сарын 10-ны өдөр баривчилжээ. Үүнээс хойш таван сар болж буй аж. Тиймээс тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Батбаяр, Нарийн бичгийн дарга С.Амарсайхан нар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.
Тэд “ИХ” намын дарга Н.Давааг суллахыг шаардсан. Учир нь шүүх, цагдаагийнхан хэн нэгэн албан тушаалтны захиалгаар түүнийг гэмт хэрэгтэн болгож буйд гомдолтой байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн “Хохирогчгүй байхад гэмт хэрэгтэн хэмээн үзэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр албаны хүмүүс мэдээлэл хийж байгааг буруушааж байна. Түүний нэг нь Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж” гэж хурал зохион байгуулагчид хэлж байлаа.
Мөн “Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн байцаагч сонгуулийн дараа батлан даалтад гаргана” хэмээн мэдэгдсэнийг сануулж, эцэст нь энэ хэрэг захиалгат гэдгийг онцолсон юм.

1 Response to "Н.Давааг сонгуулийн дараа суллана"

  1. Anonymous Said,

    hend ch oilgomjtoi shde,zahialgat gedeg ni.daranguilagch hu.nam uls turiin shudarga ursulduund yalj chadahgui uchraas iim bohir argaar hamgiin buduuleg uildluudiig hiij baigaa yum.

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ