МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Анод банкны үүсгэн байгуулагчид, захирлууд гээд гурван хүн Ганц худагын урьдчилан хоригдох төвд хоригдоод зургаан сар өнгөрчээ. Энэ хугацаанд мөрдөн байцаалтын ажил хэт удааширч байгаагаас тэдний зарим нь шоронд өлсгөлөн зарлаад 10 гаруй хонож байна. Харин өчигдөр тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөрийн бие муудан ухаан алдсан тухай гэр бүлийнхэн нь мэдээллээ. Одоогоор тэднийг батлан даалтад гаргах эсэх нь тодорхойгүй байна.

Ямартай ч тэдний гэр бүлийнхэн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Э.Бат-Үүлд хандан хүсэлт гаргажээ.

Энэхүү хүсэлтэд:
Анод банкыг үүсгэн байгуулагчид болох Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нар “Ганц худаг”-ийн урьдчилан хоригдох төвд хоригдоод 6 сар шахам хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Цагдаагын байгууллагын зүгээс дараах байдлаар эдгээр хүмүүсийн нэр хүнд, хүний эрхэд халдаж байна.

-Дээрх хүмүүсийг Гэмт хэрэгт холбогдолтой гэдэг нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад Цагдаагийн байгууллагын зүгээс Ганц худагт хоригдсон өдрийн маргаашнаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга мэдээлж нэр хүндэд нь халдаж байна.

-Дээрх хүмүүс Ганц худагт хоригдсоноос хойш 6 сар шахам өнгөрч байхад байцаалт бараг авсангүй. Мөрдөн байцаагчдын зүгээс байцаалт авахдаа зөвхөн эрүүл мэнд, биеийн байдал зэргийг асуух төдийхнөөр хязгаарлагдаж байна. Д.Энхтөрөөс гэхэд сүүлийн 100 хоногт нэг ч удаа байцаалт авсангүй.

-Мөн Д.Энхтөрийн хүүхдийн нэр дээс байсан хадгаламжийн дансыг хаасан, өвлийн хүйтэн цагаар ар гэрийн хүмүүсийг нь байрнаас хөөж гаргасан зэрэг зохимжгүй үйлдэл хийж байна. Мөн Монголбанкнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн эхнэр нь Д.Энхтөрийн эхнэр Б.Ариунжаргалын автомашиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаа нь туйлын зохимжгүй үйлдэл юм.

-Цагдаа, хуулийн байгууллагаас уг хэргийг Монголбанкны гомдлын дагуу шалгаж байгаа гэсэн тайлбар өгч байгаа. Гэвч Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг 2008 оны 12 сарын 10-ны өдөр баривчилсан боловч Монголбанкнаас УМБГ-т очсон бичиг 2008 оны 12 сарын 13-нд очсон байна.

Иймд УИХ-ын дэргэдэх Хүний эрхийн дэд хорооноос энэ хэрэгт анхаарал хандуулж ажиллахыг хүсч байна.

Б.Ариунжаргал /Д.Энхтөрийн эхнэр/
Б.Оюунгэрэл /Н.Даваагын эхнэр/

2 Response to "Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр шоронд ухаан алджээ"

  1. Anonymous Said,

    Хүндэт захиралууд минь та хэд маань эрүүл саруул байж хүчтэй байна цаг цагаараа байдаггүй та нартаа тусалж чадахгүй ийм байдалд орж суугаад өөрөө өөртөө үнэхээр бухимдаж байна хэзээ нэгэн цагт бурхан таныг ивээлдээ авч эрч хүчтэй зөв бодолтой ухаалаг таныг минь ивээлдээ авч буцаад бидэндээ эргэж ирнэ гэдэгт итгэлтэй байнаа өдөр бүр залбирнаа та хэдтэйгээ заавал уулзанааа. Та бүхэндээ хайртай шүү, Өр зүрх маань үнэхээр их өвдөж байгаа

     

  2. Anonymous Said,

    Enhturiin ehner Aanji darhan hotiin hoorond yabdag taxi-nii joloochtoi heden sar l yablaa.nohriin chin idsen mongo hatgaad bnu gej asuumaar baina ger bul uimuulsen sadar emees?

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ