Иймд түүний эрүүл мэндэд санаа зовсон гэр бүлийнхэн нь холбогдох хууль хяналтын болоод шийдвэр гаргах түвшний хүмүүст Д.Энхтөрийг батлан даалтад гаргах, мөрдөн байцаалтын явцыг хурдасгах хүсэлт гаргаад байгаа ч одоогоор ямар нэгэн шийдтэй хариу өгөөгүй байгаа гэнэ.
Харин Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Д.Энхтөрт үзлэг хийхэд түүний эрүүл мэндийн байдал амь насанд аюултай болсныг тогтоосон байна.
Тиймээс хууль, хяналтын байгууллагууд Д.Энхтөрийг батлан даалтад гаргалгүйгээр зохих журмын дагуу харгалзагчтайгаар эмнэлэгт хэвтүүлэх тухай яригдаж буй талаар түүний гэр бүлийнхэн ярьж байна. Гэр бүлийнхэн нь мэдээлэхдээ “өнөөдөр Д.Энхтөрийг эмнэлэгт хэвтүүлж магадгүй гэсэн. Бид хүлээгээд л байж байна” гэлээ.
Д.Энхтөртэй хамт хоригдож, өлсгөлөн зарлаад байсан Анод банкны үүсгэн байгуулагч Н.Даваагийн мөн биеийн байдал муудан Нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Resourse: Gogo.mn
0 Response to "Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөрийн биеийн байдал амь насанд халтай болсон учир эмнэлэгт хэвтүүлж магадгүй"
Post a Comment