МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.

Гомдол, Шаардлага гаргах нь:

ШШГЕГ-ын харьяа Ганц худагийн урьдчилан хорих төвд 2008 оны 12 сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл саатуулагдан хоригдож буй Анод банкны Гүйцэтгэх захирал Д.Энхтөр 2009 оны 5 сарын 5-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарлаад 9 дахь өдрөө хүрлээ.

Өнөөдөр манай өмгөөлөгч н.Энхтуяа шүүгчтэй уулзахад мөрдөн байцаагч Доржсүрэн миний нөхөр Д.Энхтөрийг өлсгөлөнгөө зогсоосон гэж хэлсэн гэсэн. Ийм учраас 14:00 цагт миний бие өмгөөлөгч Энхтуяагийн хамт байдлыг тодруулах болон нөхрийнхөө биеийн байдалтай танилцахаар Ганц худагт очиж, тус хорих төвийн дарга, хурандаа н.Өлзиймөнх болон тус газрын эмнэлэгийн ерөнхий эмч, дэд хурандаа н.Дамдинсүрэн нартай уулзсан. Тэгэхэд миний нөхөр өлсгөлөнгөө зогсоогоогүй байсан ба тус хорих газрын харгалзагч Өсөхбаяр нь миний нөхрийн биеийн байдал асар их сульдаж, ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь биед нь халдаж, өшиглөж унагаасан, чирж аваачин, сувилагч Болормаа хүчээр судсаар нь шингэн зүйл тарьсан гэж байна. Миний нөхрийн биеийн байдал маш муу хөл дээрээ тогтож чадахгүй, хүнээр түшүүлж явж байсан. Цусны даралт нь 50, 40 байсан гэж жижүүрийн эмч нь мэдээлсэн. Өлзиймөнх дарга Дамдинсүрэн ерөнхий эмчид өлсгөлөн зогсоогүй байгаа болон биеийн байдлыг байцаагч Доржсүрэнд албан ёсоор мэдэгд гэж тушаасан. Үүний дагуу 18 цаг 15 минутанд тус эмнэлгийн ерөнхий эмч Дамдинсүрэн, мөрдөн байцаагч Доржсүрэн рүү утасдаж, “өлсгөлөнгөө зогсоогоогүй, энэ хүний асуудлыг шийдэж өгөөч, энэ хүн энд албадан эмчилгээ хийлгэх байна. Тийм учраас та энэ хүнийг гаргаж, гадуур эмчилгээнд оруулах арга хэмжээ авахаа та хариуц, та мэдэх ёстой, бид таны нэр дээр албан тоот явуулъя” гэж хэлсэн. Энэ яриаг хийх үед миний бие болон Дамдинсүрэн эмч, өмгөөлөгч Энхтуяа, тус хорих төвийн даргын туслах нар байсан болно.

Үүгээр би байцаагч Доржсүрэнгийн өлсгөлөн зогссон гэсэн худал мэдээлэл өгсөнд гомдолтой ба өлсгөлөн зогсоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байгааг анхааралдаа авч, миний нөхрийн бие болон хүний эрхэнд нь халдах, эрүүл мэнд, амь насанд аюултай байдал учирахыг үгүйсгэхгүй бөгөөд хэрэв эрүүл мэнд, амь насанд аюул учирвал хэн нөхрийн минь амь насыг хариуцах вэ???

Иймд би гомдолтой тул яаралтай миний нөхрийн асуудлаар яаралтай хуралдаж шийдвэр гаргахыг шаардаж байна.

Б.АРИУНЖАРГАЛ

Д.ЭНХТӨРИЙН ЭХНЭР

1 Response to "УЛСЫН МӨРДӨН БАЙЦААХ ГАЗРЫН ДАРГА н.ЭНХТӨР ТАНАА"

  1. Anonymous Said,

    Manai tsagdaagiihan 37-n onii nogoon malgaitnuud shig l aashildag shuu dee

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ