Таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Анод банкыг үүсгэн байгуулагчид болох Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нар Ганц худагын урьдчилан хоригдох төвд хоригдоод 6 сар шахамын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Цагдаагын байгууллагын зүгээс дараах байдлаар эдгээр хүмүүсийн нэр хүнд, хүний эрхэд халдаж байна.
- Дээрхи хүмүүсийг Гэмт хэрэгт холбогдолтой гэдэг нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад Цагдаагын байгууллагын зүгээс Ганц худагт хоригдсон өдрийн маргаашнаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга мэдээлж нэр хүндэд нь халдаж байна.
- Дээрхи хүмүүс Ганц худагт хоригдсоноос хойш 6 сар шахам өнгөрч байхад байцаалт бараг авсангүй. Мөрдөн байцаагчдын зүгээс байцаалт авахдаа зөвхөн эрүүл мэнд, биеийн байдал зэргийг асуух төдийхнөөр хязгаарлагдаж байна. Д.Энхтөрөөс гэхэд сүүлийн 100 хоногт нэг ч удаа байцаалт авсангүй.
- Мөн Д.Энхтөрийн хүүхдийн нэр дээс байсан хадгаламжийн дансыг хаасан, өвлийн хүйтэн цагаар ар гэрийн хүмүүсийг нь байрнаас хөөж гаргасан зэрэг зохимжгүй үйлдэл хийж байна. Мөн Монголбанкнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн эхнэр Д.Энхтөрийн эхнэр Б.Ариунжаргалын эхнэрийн автомашиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаа нь туйлын зохимжгүй үйлдэл юм.
- Цагдаагынбайгууллагаас уг хэргийг Монголбанкны гомдлын дагуу шалгаж байгаа гэсэн тайлбар өгч байгаа. Гэвч Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг 2008 оны 12 сарын 10-ны өдөр баривчилсан боловч Монголбанкнаас УМБГ-т очсон бичиг 2008 оны 12 сарын 13-нд очсон байна.
Иймд УИХ-н дэргэдэх Хүний эрхийн дэд хорооноос энэ хэрэгт анхаарал хандуулж ажиллахийг хүсч байна.
Б.АРИУНЖАРГАЛ
Д.ЭНХТӨРИЙН ЭХНЭР
yaanaldaa, bi mongold baidaggui gadaadad bdag l daa, tehdee mongold odoo baidal iim baigaag odoo l medej bna, iim bolhoor l gadaad yavsan humuus mongolruu butsaj yavdaggui bhgui yu! butsaj yavmaargui sanagdchlaa!
heterhii uls torjyylsen bh daa, mongold huviin hevshliig uls daramtalj bgaa n mash emgeneltei bn. Bi hezee negen tsagt mash ashigtai business hiij eheleh yed mongoliin tor minii ajliig bulaahgyi geh batalgaa alga