Иргэний хөдөлгөөний намын дарга Н.Давааг баривчлан хорьсныг эсэргүүцэж гишүүд нь хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус намын даргыг хорьсон явдал нь эхнээсээ л зохион байгуулалттай, улс төрийн шалтгаантай хэрэг байжээ гэдгийг мэдэгдлээ. Н.Давааг Их намын даргаар сонгогдоод удаагүй байхад буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийн өргөдөлгүйгээр цагдаагийн байгууллага ямар ч тайлбар өгөлгүй хүч хэрэглэн цагдан хорьсныг буруушааж байна. Тус нам үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эрх баригдчын шударга бус явдлыг хүчтэй шүүмжилж ирсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тус намыг ямар нэгэн үйл явдал зохион байгуулж элдэв булхайг нь илчлэх вий гэсэндээ эрх баригчид даргыг нь хорьсон гэж тайлбарлаж байна.
Цагдаагийн байгууллагын тухай Монгол Улсын хуульд “Хуулийг дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг. Иймд УМБГ-ын эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн цагдаагийн албан хаагчдыг улстөрчдийн захиалгаар тэдний гар хөл бололгүй хуулиа дээдэлж ажиллахыг уриаллаа. Манайхаас бусад оронд өөрийн компани, үйлдвэрээ дампууруулсан эзнийг нь барьж хорьж шийтгэддэггүй. Харин ч төрөөс дэмжиж тусалдаг. Н.Давааг цагдан хорьсноос хойш таван сарын хугацаа өнгөрлөө. Гэтэл ямар шалтгаанаар хорьсон нь тодорхойгүй байж байгаад сүүлд нь “Монгол банк”-ны гомдлоор гэсэн хариулт өгсөн. Их намын гишүүд даргыг нь заавал хорих шаардлага байхгүй. Батлан даалтад гаргах эсвэл гадуур байцааж болох олон арга байхад хорьсонд нь ихэд дургүйцэж байгаагаа илэрхийллээ. Н.Давааг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа суллана гэж байцаагч нь ар гэрийнхэнд нь хэлжээ. Энэ бүхнээс үзэхэд түүнийг яалт үгүй улс төрийн шалтгаанаар хорьсон байна гэж Их намын гишүүд мэдэгдлээ.
Namiin dargaar Davaa-g songoson ter hurliin daraa zohiomloor hereg uusgej ediin zasgiin hyamraliig tootsolgui dan gants banknii uil ajillagaag buruutgaj ajlaa hiij yavsan mongoliin seheeten zaluusiig helmegduulj shorond horij ,tarchlaaj baigaag uneheer ers eserguutsej baina.Enhtur Davaa busad humuusiig darui sullaj asuudliig unen zuvuur, humuusiin erh chuluug zurchihguigeer shiidverleh buren bolomjtoi baihad ingej ulsturjuulj baigaag
tsalan zogsoohiig shaardaj baina.