МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


-ТУС БАНКНЫ АЖИЛТНУУД, ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙГ УМБГ-ЫНХАН ХОХИРОГЧООР ТАТЖЭЭ -
“АНОД” банкыг албаар дампууруулж, дарга нарт нь зохиомол хэрэг үүсгэн шоронд хорьж байна хэмээн яригдах болов. Монголчууд “Олны үг ортой” гэдэг. Тэгвэл гадуур тархсан энэхүү хардлага үнэн байж болох магадлалтай болох нь. Тэр ч бүү хэл “АНОД”-ыг дампууруулж, зах зээлээс гаргасны дараа тус банкны суурин дээр өөр нэгэн арилжааны банкыг шинээр байгуулах тухай хов жив газар авч эхлэв. Хаанаас хэн тараагаад байгаа нь ч тодорхойгүй энэхүү яриа эгээ л хуурай өвсөнд ассан түймэр шиг газар авсан энэ үед жинхэнэ бодит үнэнийг ард түмэнд өгүүлэх ойрын эх сурвалжууд амаа үдэн таг чиг байсаарл…
Н.Даваа, Д.Энхтөрийн өмгөөлөгчид болон тэдний гэр бүлийнхэн ч хэвлэлийнхнээс зайгаа авсан байдалтай өдөр, хоногийг үдэх болсон. Ямартай ч ойрын эх сурвалжийн өгүүлснээр, Н.Даваагийн эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Өнгөрсөн мягмар гарагт Клиникийн нэгдсэн III эмнэлгийн Зүрх, судасны тасгийн эмч нарын хуралдаан дээр энэ тухай нэлээд ширүүн ярьцгаажээ. Энэ үеэр Н.Давааг эмчилж буй эмч эрчимт эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатайг хэлсэн байна. Хуралдаанаар түүний эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатайг эмч нар дэмжсэн ч зарим нэгэн гадны нөлөөлөл орж ирснээр эмчилгээ нэг хоног саатсан тухай мэдээлэв. Цагдаагийн хяналт дор тав хоног эмчлүүлж буй Н.Даваагийн хувьд байдал иймэрхүү. Харин Д.Энхтөрийн тухайд нөхцөл байдал улам хүндэрч байгаа бололтой. Уржигдар түүний биеийн байдал эрс муудсан учраас “Ганцхудаг”-ийн эмч нар хуралдаж, түүнийг Клиникийн нэгдсэн III эмнэлэгт хэвтүүлэн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад оруулах талаар зөвлөлдөж, дарга нартаа уламжилсан байна. Эхнэрийнх нь удаа дараагийн хүсэлт, эмч нарын хуралдаанаараа гаргасан шийдвэрийг үндэслэн прокурор, мөрдөн байцаагчид Д.Энхтөрийг батлан даалтгүй, цагдаагийн хамгаалалттайгаар эмнэлэгт гаргахыг зөвшөөрчээ. Гэвч дарга нар нь зөвшөөрөл өгөөд нэг хонож байхад Д.Энхтөрийг өнөө хэр эмнэлэгт хэвтүүлээгүй л байна. Энэ талаар Д.Энхтөрийн эхнэр Б.Ариунжаргал “бид Энхтөрийг эмнэлэгт хэвтүүлж магадгүй гэдгийг өмгөөлөгчөөсөө өчигдөр сонссон. Бид хүлээгээд л байна. Удахгүй гаргах байх аа” хэмээв.
Дарга нараас батлан даалтад гаргаж, банкаа эргүүлж аван үйл ажиллагааг нь хэвийн болгохыг хүссэн “АНОД”-ын ажилтнууд өчигдөр МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярт хандан захидал бичжээ. Уг захидалд, “”АНОД” банк Монголын санхүүгийн системд 17 жил зүтгэж, 120 гаруй мянган хадгаламж эзэмшигч, зээлдэгчтэй топ дөрвөн банкны нэг. Гэтэл дэлхийг нөмөрсөн эдийн засгийн хямрал, Монголын улс төр, эдийн засгийн хямрал зэрэг цэвэр бизнесийн үйл ажиллагаанаас болж, тус банк төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд орсныг хэсэг бүлэг улстөрч, эрх мэдэлтнүүд овжин ашиглаж, үүсгэн байгуулагч, удирдлагуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн нийгмээс тусгаарлаж, ар хударгаар нь банкийг нь дампууруулахаар улайрч байна.
“АНОД” нь 2008 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар, “АНОД” брэндийг бий болгож, 300 тэрбум төгрөгийн активтай, 200 тэрбумын зээлтэй, хэдэн зуун тэрбумын орлогыг төсөвт төвлөрүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлж, Монгол Улсын эдийн засгийн 10 хувийг бүрдүүлдэг байв. Монголбанкнаас 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч хэвлэлээр манай банкийг дампууруулах биш, ажлыг нь сайжруулах гэж ирсэн гэж мэдэгдэж байсан ч таван сарын хугацаанд ажилтнуудын 50 хувийг цомхтгол нэрээр халж, хот, хөдөөгийн 24 цагийн үйлчилгээний 10 гаруй салбар төвүүдийг хааснаас өөр гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийсэнгүй.
Тэгсэн атлаа банкны удирдлагуудыг хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөн хөрөнгийг завшсан мэтээр мэдээлэл хийсэн. Энэ бүхнийг дурдах болсон нь сүүлийн үед гараад байгаа бусармаг үйлдлийг таслан зогсоож, тус банктай ажил, амьдралаа холбосон 540 хүний ар гэр болох 3000 гаруй иргэний хувь заяаг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Ард түмний нэг хэсэг “АНОД”-ын ажилтнууд бид банкаа дампууруулахыг хүсэхгүй байна. Мөн шуналдаа хөтлөгдсөн эрх мэдэлтнүүдийн ч золис болмооргүй байна. Тиймээс банкны хэвийн үйл ажиллагааг сэргээх боломжийг олгож, Н.Даваа, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг батлан даалтад таргаж өгөхийг хүсч байна. Хүндрэлгүй бизнес гэж байдаггүй, тодорхой бэрхшээлийг даван туулах нь чухал” гэсэн байв.
Дашрамд дурдахад, Монголбанкнаас томилогдсон Бүрэн эрх төлөөлөгч Д.Насанжаргал уржигдар телевизэд өгсөн ярилцлагадаа “”АНОД” банк цаашид ажиллах боломжгүй” хэмээн дурдсан. Тэгвэл “АНОД”-ын ажилтнууд, хувь нийлүүлэгчдийг УМБГ-аас хүчээр дуудан хохирогчоор мэдүүлэг авч байгаа нь шударга бус зүйл хэмээн мэдэгдэж байгаа билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “АНОД”-ыг дампууруулж, төрийн өмчит Хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай яриа ч анхаарал татаж эхэллээ.

Х.ГАН-ЯЛАЛТ

Resource: Sonin.mn

0 Response to "“АНОД”-ыг дампууруулж, төрийн өмчит Хөрөнгө оруулалтын банк байгуулах уу?"

Post a Comment



Дүрстэй Мэдээ