МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.

“Анод”-д суугаа БЭТ-үүд даварсаар

Нийтэлсэн AnodBankFounders On 12:32 AM

Удирдлагыг нь шоронд хийчихээд ар худрагаар нь тансаглаж байгаа хэдэн нөхөд бол яах аргагүй Монгол банкны “БЭТ”-үүд мөн юм биш үү. “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр нойтон өлсгөлөн зарлаад найм, хуурай өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. Лхагва гаригт түүний бие муудаж, хэд хэдэн удаа ухаан алдаж унасан талаар ар гэрийнхэн нь мэдээлж байгаа.
Ухаан алдаж унасан Д.Энхтөрийг эмнэлэгт хэвтүүлэлгүйгээр дусал залгаад өнгөрсөн байна. Хэдий бие нь муу байгаа ч Д.Энхтөр хуурай өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгджээ. Н.Даваа болон Д.Энхтөр нарын өмгөөлөгч нар, тэдний ар гэрийнхэн, найз нөхөд нь батлан даалтад гаргаж авах талаар Нийслэлийн прокурор, Улсын мөрдөн байцаах газрын үүдэнд өнжиж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа юм. ИХН-ынхны хэлж байгаагаар сонгуулийн дараа “Анод”-ын удирдлагуудыг батлан даалтад гаргана хэмээн мөрдөн байцаагчид нь үг алдсан сураг бий.
Үүнээс гадна “Анод” банкинд томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч Д.Насанжаргалын эхнэр нь Д.Энхтөрийн эхнэрийн машиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаа нь тун зохимжгүй үйлдэл юм” хэмээн дурджээ. “Анод” банкинд томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчдийн хэрхэн тансагладаг талаар урьд нь хэвлэлд бишгүй л мэдээлэл гарч байсан ч өөрсдөө үүнийг няцаасаар ирсэн. Энэ удаад ч бүрэн эрхт төлөөлөгч Д.Насанжаргал бас л үүнийг няцааж, эхнэр нь байтугай өөрөө ч “Анод”-ын эзэмшлийн машиныг унадаггүй хэмээн тайлбарлажээ. Гэхдээ Д.Насанжаргал төлөөлөгч одоо ч гэсэн “Анод” банкны нэр дээрх 49-00 дугаартай RAV4 маркийн машин унадаг, өдрийн цагаар болон амралтын өдөр тэр машиныг Д.Насанжаргалын эхнэр нь унадаг гэдгийг “Анод”-ын ажилтнууд нь баталж байгаа юм. Энэ мэтчилэн “Анод”-ын захирлуудыг Ганц худагт өлсгөлөн зарлаж, амиараа дэнчин тавьж байхад Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчид тэдний оронд ажил хийх гэж оромцоглож, авгай хүүхэдтэйгээ нийлэн тансаглаж суугаад олон хүн дургүй байна.

Resource: Seruuleg

5 Response to "“Анод”-д суугаа БЭТ-үүд даварсаар"

  1. Anonymous Said,

    Bolildoo ta nar, huuni hiisniig hulgailj amidrahaa bolioch dee, Yumand eelj gej bii dee, neg odor hiisen zuiliin chini hariu irne dee, Shudargaar orsoldoe tehuu, Fiodol-n Komunist niigmiin yalzarlaas garmaar yum, 21 negdugeer zuun bid amidarch bna shuu, tsaana chini yum hogjood bna shuu dee, Sanaa zovohgui huunii hiisen buteesniig hulgailj ugui hiihdee yasan sain yum be,

     

  2. worker Said,

    mongolbankniihan er ni yugaaraa iluu yum be. oron toonii bugluusuud dandaa UIH-n gishuudiin ah duu nar ajildag biz de tend chini. huviin heregtseend gargasan zardluudiig ni butsaaj nehemjilbel taarna.

     

  3. Anonymous Said,

    mb iihan ymar ch uursdin medel biahgui buunii hohoi utsan huuheldeinuud ted uruunduu arhi uuj banknii munguur hed honog ch boltugai tansaglad avahiig l bodoj yvaa archaagui hotsrogdson 20 r zuunii ulaan malgaitnuud.

     

  4. Anonymous Said,

    Hunii huls huchee gargaj baij baiguulj bosgoson zuiliig ingej bolmoorgui l yum. Mongol banknii uureg ni ariljaanii bankiig dampuuruulah bish l baimaar yum daa

     

  5. Anonymous Said,

    Um uzeegui Nasanjargal bolimoor um, Hajuud ni buunii nohoi Barhas Enkhbatiin bugsiig doloogood gichii bolij yavhaa boliochee. Chi barhasaa Anod banknii hucheer udii zeregtee yavj baigaagaa sanaach, chi anod banknaas bair avsan biz de odoo bolhoor uuriinhuu hucheer umtai bolchihson um shig zagnaj baikh shiv de. baliar banzal yanhan huuhen , Chamaig burhan tenger hezee negen tsagt gesgeenee haraara.

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ