МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


"Анод" банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр нойтон өлсгөлөн зарлаад 13 хонож байна. Тэрбээр шударга бус үйлдлийн золиос болж, хэн нэгэн муу санаатны явуулгаар хэлмэгдэж байна хэмээн эрх баригчдыг ямар нэгэн шийдвэр гаргатал тэмцлээ үргэлжлүүлнэ гэж байсан. Гэвч сүүлийн үед зарим хэвлэлээр түүнийг "Өлсгөлөн зарлаагүй. Зүгээр л улс төрийн шоу хийж байна" гэсэн утгатай зүйл гарах боллоо.

Ямартай ч өөрийнхөө өлсгөлөн зарлах болсон тухай илэрхийлсэн захиаг эхнэрээрээ дамжуулан ард түмэнд хүргэж байсан түүнийг шоу хийж байсан гэхэд гайхмаар.

Тиймээс Д. Энхтөрийг өлсгөлөн зарласан нь үнэн эсэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ганц худаг дахь урьдчилан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа Н.Өлзиймөнхөөс тодрууллаа.

-"Анод" банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр өлсгөлөн зарласан нь үнэн үү?

-Тийм ээ. Энэ сарын 5-ны өдрөөс өлсгөлөн зарласан.

-Энэ хугацаанд өлсгөлөнгөө зогсоосон тал бий юу. Та бүхэн цаг тухайд нь мэдээлж байсан уу?

-Одоогоор өлсгөлөнгөө зогсоогоогүй байна. Анх эхлэхэд нь мөрдөн байцаагч зэрэг холбогдох хүмүүст нь цаг алдалгүй мэдээлж байсан.

Д.Энхтөрийн өлсгөлөн зарлаж байгааг Ганц худаг дахь урьдчилан хорих төвийн дарга нь баталлаа. Тиймээс шүүний биеийн байдал ямар байгаа шалаар эхнэрийнх нь эгч Б.Баярмаагаас тодруулсан юм.

-Д.Энхтөр өлсгөлөн зарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Үнэхээр хүнд байна. Өлсгөлөн зарлаад 13 хонож байхад эрх баригчид ямар нэгэн шийдвэрийг одоо болтол гаргаагүй. Дүү минь амиа алдаж мэдэх нь.

-Түүнийг эмнэлэгт хэвтэж байгаа гэж дуулсан. Үгүй юу?

-Одоо болтол эмнэлэгт хэвтүүлээгүй. Бронхит нь хүндэрч астам болсон. Дээр нь саяхан эмчийн үзлэгт ороход "Бөөрний дутагдалд орж мэдэх нь. Цус нь маш өтгөрсөн байна. Хурдан арга хэмжээ авахгүй бол амь насанд нь аюултай" гэж хэлсэн. Юу ч идэхгүй болохоор дөрвөн мөч нь эцэж сульдсан, маш туранхай, тураалын гуравдугаар үед ороод байна.

Б.Өлзийдэлгэр

2 Response to "Д.Энхтөр өлсгөлөнгөө үргэлжлүүлбэл аминд нь халтай болжээ"

  1. Anonymous Said,

    Edgeer humuusiig batlan daaltand gargaj baitsaah heregtei. Hudlaa barij hiichiheed Mongolbanknii zavaan avilgach nar baasan deer shavsan yalaa shig bankiig ni tonoh gej baigaa yum.

     

  2. Anonymous Said,

    Edniig yagaad gaduur baitsaaj bolohgui bgaa um bol. Hergiin ul muruu ballana gej mongolbank hamag umiig ni erh medeldee avtsan bgaa biz dee. Ed nar yamar niigemd onts ayultai hereg hiij, hun alj huree talsan bish.Gol ni ezgui bailgah l sonirhol bgaa ni haragdaj bn

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ