МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


"Анод" банкны удирдлагууд хадгаламж эзэмшигчдээ залилсан, банкны их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн, хуурамч хувьцаа гаргасан хэргээр хоригдоод хагас жилийн нүүр үзэж байна. Тэдний үүсгэн байгуулсан банкийг "дампуурлын ирмэгт ирлээ" гэж холбогдох байгууллага нь хэлэх болов. Харин "Анод" банкны үйл ажиллагаа үнэхээр дампуурах хэмжээнд хүрчихээгүй байсан гэдгийг "Монгол" дээд сургуулийн захирал, эдийн засагч, доктор, профессор Н.Дашзэвэг ярьж байна. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-"Анод"-ын удирдлагуудыг өнөөг хүртэл хорих нь зөв байсан уу. Уг банк үнэхээр дампуурах хэмжээнд хүрчихсэн байв уу?
-Би тэдгээр залуусыг хувь хүнийх нь үүднээс сайн мэдэхгүй юм. Гэхдээ эдийн засагч хүний хувьд дүгнэхэд, Монголбанкныхан маш буруу ажил эхлүүлсэн. Эздийг нь хорьж, банкны үйл ажиллагааг зогсоосон нь эхнээсээ ойлгомжгүй байсан.

2008 оны дунд үед Монголын бүх банкны санхүү түгжрэлтэй байсан. Гэтэл бусадтайгаа ижил төвшинд байсан зөвхөн "Анод"-ыг нь ийм байдалд хүргэсэн Монголбанкны хуучин удирдлага буруутай. Уг нь "Анод" Монголын эдийн засагт маш их зүйл хийсэн чадвартай санхүүгийн байгууллага. Жишээ нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Мянганы зам", "40 мянган айлын орон сууц" хөтөлбөрүүдэд их хэмжээний хөрөнгө гаргасан том компани.

-Тэгэхээр энэ бүхний буруутан нь Монголбанкны хуучин удирдлага гэж хэлж болох нь ээ?
-Тухайн үед хэн нэгний бурууг шүүхээсээ өмнө тэдэнд туслах үүргийг Монголбанк хийх ёстой байсан. Хэрэв тэд "Анод"-дод хийсэн шиг зүйлийг бусад банкууд дээр гаргасан бол өнөөдөр манай улсад үлдэх банк олдохгүй. Учир нь дэлхийн эдийн засгийн хямрал манайд дөнгөж нөлөөлж эхэлж байх үед бүх банк түгжээнд орсон байсан. Харин ч олон жилийн туршлагатай "Анод"-ын удирдлагууд бусдаасаа илүүтэйгээр хямралаас төвөггүй гарах байсан байх. Яагаад гэвэл тус банкинд БНСУ-аас мөнгө орж ирэх гэж байсан юм байна лээ.

-Ингэснээрээ тэдний өмчид бүдүүлгээр халдсан гэх хүн олон байна?
-Тэгэлгүй яахав. Олигархуудын захиалгаар Монголбанкныхныг ажиллачихлаа гэж боддог. Учир нь ямар нэгэн хохирогчгүй банкны удирдлагыг барьж хагас жилийн турш хорино гэдэг цаанаа ямар нэгэн шалтгаантай л байгаа. Эзгүй хойгуур нь үүсгэсэн банкийг нь дампууруулчихвал бусад өрсөлдөгчдөд нь ч ашигтай шүү дээ. Тиймээс л хүний хөрөнгийг булааж авахаар тэмцэж байна.

-Бусад банк ардаа хамгаалалттай байсан болохоор тэдэнд халдаж чадалгүй ганцхан "Анод"-ыг шалгаж эхэлсэн гэдэг юм билээ?
-Тийм шүү. "Анод"-оос бусад нь УИХ-ын гишүүдийн банк.

-Хуурамч хувьцаа гаргасан тухайд?
-Ямар ч банк нэмэлт хувьцаа гаргах бүрэн эрхтэй. Өмнө нь тус банкийг хувьцаа гаргана гэхэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хянаж үзээд хувьцаа гаргах чадвартай гэдгийг нь баталсан байдаг шүү дээ. Тиймээс тус банк дампуурлаа гэж үзэхэд эдийн засгийн хувьд ямар ч хамааралгүй. Үнэхээр сайн явж байсан банк. Хэрэв манай улсад ийм байдлаар банкуудыг шалгаад, эздийг нь хориод байвал буруу жишиг тогтох болно.

-Ах дүү нартаа найдваргүй зээл гаргасан гэж яригдаад байгаа. Ингэлээ гээд банкны удирдлагыг залилан хийсэнд тооцох уу?
-Ах дүү, найз нөхөддөө зээл гаргах явдал дурын банкинд гардаг асуудал. Үүнд нэг их ач холбогдол өгөөд байх шаардлагагүй. Зүгээр л тэднийг хорих гэсэн шалтаг байх. Жишээ нь Н.Даваа дүүдээ зээл гаргалаа гээд цаадах нь ямар нэгэн асуудал гараад мөнгийг нь эргүүлэн өгөхгүй бол Н.Даваагийн эзэмшлийн хувьцаанаас төлбөрийг нь барагдуулах арга бий. Нөгөөдүүлд нь ч ялгаагүй. Ийм аргаар асуудлыг зохицуулчихаж болдог юм. Тус банкны удирдлагууд үүнийгээ сайн мэдэх хүмүүс олон жил ажилласан туршлагатай залуус байдаг. Эдийн засгийн өндөр боловсролтой, валютын ченжээс ажил хэрэг нь эрчимтэй хөгжсөн чадварлаг банкирууд.

-"Анод"-ын гүйцэтгэх захирал Д.Энхтөр өлсгөлөн зарлаад долоо хоночихлоо. Бусад нь ч ялгаагүй энэ бүхэнд эмзэглэж, юу ч хийхээс буцахааргүй болжээ. Энэ бүхнээс гарах ямар арга зам байгаа бол?
-Өнөөдөр тэдгээр залуучуудыг хорьчихоод ямар ч эдийн засгийн мэдлэггүй хүмүүсээр байцаалт явуулуулж байна. Үүний оронд үнэхээр л шударгаар хэргийг шүүе гэж бодож байгаа юм бол хөндлөнгийн шинжээч томилох нь зүйтэй. Хэрэв энэ ажлыг хийгээч гээд надад хүсэлт гаргавал би банкны үйл ажиллагаатай танилцаад, тайлан балансыг нь нарийн гаргах бүрэн боломж байна. Ингэж байж, хувь хүмүүсийн эд хөрөнгө төдийгүй амь насыг нь аварч болох юм. Энэ бүгдийг би хийж чадна.

Б.Өлзийдэлгэр

4 Response to "Н.Дашзэвэг: Хэргийг шударга шүүе гэвэл хөндлөнгийн шинжээч томилох нь зүйтэй"

  1. Anonymous Said,

    Dashzeveg guiag ene hereg deer hondlongiin shinjeecheer tomilyo

     

  2. Anonymous Said,

    harin tiimee

     

  3. Anonymous Said,

    zuv yarijee sain bna dashzeveg guai

     

  4. Anonymous Said,

    Dashzevge guai taniig iim saixan shudargaaraa baij chaddagt baxarxdag shuuUnexeer ediin zasagchid l ene asuudliig oilgox boloxoos shireenii ard xuruugaaraa doxiod suudag manuuxainuudiin tolgoi xurexgui ee.

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ