"Анод" банкны удирдлагуудыг цагдан хорьж байгааг эсэргүүцсэн мэдээлэл цацагдах болсон. Хоригдсон хүмүүсийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар нь "Хуулийн байгууллага улс төрийнхний захиалгаар ажиллаж байна. Тэр дундаа УМБГ-ын Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд хууль зөрчиж, бусдыг шалтгаангүйгээр цагдан хорьдог" хэмээн мэдэгдээд байгаа. Харин өчигдөр Улсын мөрдөн байцаах газар дээрх мэдээлэлд хариу өгч, байр сууриа илэрхийлэх гэсэн ч бүтсэнгүй. Учир нь Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийх зөвшөөрөл өгөөгүй аж. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шалгагдаж байгаа хэргийн талаар прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлэхийг хориглодог. Гэвч ямар шалтгаанаар УМБГ-аас гаргасан хүсэлтийг зөвшөөрөөгүй нь тодорхой бус байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Response to ""Анод"-ын хэргийн талаар мэдээлэл өгөхийг зөвшөөрсөнгүй"
Post a Comment