МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Анод банкны интернэтийг Монголбанкнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч нь энэ долоо хоногоос тасалсан байна. Учир нь, Бүрэн эрхт төлөөлөгчийг Анод банкныхан эсэргүүцэн, ажилчид ажил хаялт зарлаж, тэр ч бүү хэл интернэтээр мэдээлэл цацаж байгаа юм. Гэтэл үүнийг мэдсэн бүрэн эрхт төлөөлөгч банкны интернэтийг салгажээ. Анодын ажилчид “өөрсдийнх нь увайгүй ажлын талаар мэдээлж байгаа учир ийм арга хэмжээ авч байгаа юм. Иймэрхүү жижиг зүйлд оролцож байхын оронд зээл төлөлтийг нэмэдүүлэх, үйл ажиллгагааг хэвийн болгох тал дээр анхаарч ажилламаар юм” хэмээн хэвлэлд ярьжээ.

М.Урин

Resource: News.mn

| | edit post

Эрхэм хүндэт, одоо Анод банкинд ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүмүүс ээ.

Анод банкны ТУЗ-ын гишүүд ээ.

Анод банкны харилцагчид, хувьцаа эзэмшигчид ээ.

Би өнөөдөр дэлхийн болон манай улсын санхүүгийн хүнд хямралын үед амьдарч байна. Банкны хувьд санхүүгийн хямралд хамгийн түрүүнд өртдөг байгууллага бөгөөд улс орны эдийн засгийн хямралаас зээлдэгчид маань зээл, хүүгээ төлж чадахгүй байдалд орж энэ нь банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж эхэлсэн билээ.

Орчин үеийн эрсдлийн шинжлэх ухаанд тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдсон шалтгаануудыг дотоод, гадаад олон төрлийн эрсдэлд хуваан судалдаг.Дэлхийн олон улс оронд олон банкууд дампуурах, хүндрэх зэрэг үзэгдлүүд 2008 оноос эхлэн байнга гарч байгааг та бид олон улсын мэдээнээс сонсож мэдэж байгаа билээ.

Манай Анод банкны хувьд ч гэсэн бусад оронд болж буй банкны дампуурал, хүндрэлүүдийн Монгол хувилбар юм гэдэгт би хатуу итгэлтэй байна.Харин нэг зарчмын том ялгаа нь соёлтой гадаадын орнуудад дампуурсан, хүндэрсэн банкууддаа хүнлэг нэрэнгүй хандаж, банк санхүүг нь аврахын тулд байж болох бүхий л аргуудыг эрэлхийлж байгаа бол манай орны хувьд хамгийн түрүүнд “Ардын дайсан” илрүүлдэг 1937 оны хоцрогдсон арга барилаар ашиглаж биднийг шоронд 6 сар хорьж залхаан цээрлүүлж, сэтгэл, санаа, эрүүл мэндийн нөхөшгүй хохиролд оруулж байна.

Бидний амьдралд тохиолдоод буй энэ хүнд үеийг давж туулахад та бүгдээс сэтгэл санааны их дэмжлэг хэрэгтэй байна, эс тэгвээс биднийг харилцагчдын төлөөгүй олон тэрбумын алдагдлыг бид хувьдаа завшсан мэтээр худал мэдээллийг маш олон удаа, байнга, телевиз, хэвлэл мэдээллээр нэвтрүүлж биднийг гүтгэж байна.

Хэдийгээр нэг талаас харахад бид 21-р зуунд, мэдээллийн зуунд амьдарч байгаа, бид хувьдаа мөнгө завшаагүй бүх л баримтуудаад ил тод харагдаж байгаа мэт боловч нөгөө талаас цагдаагийн байгууллагын нүсэр хүчээр бидэнд хэрэг тулгаж, үүний эсрэг манай өмгөөлөгчид маань хүчин мөхөстөж бид шоронд хоригдсоор байна.

Бид энэ хэлмэгдлээс гарахад бидний хамтын ажиллагаа, Анод банкинд ажиллаж байсан болон ажиллаж байгаа ажиллагсад, зээлээ аваад төлөөгүй харилцагчдын үнэн зөв мэдүүлгүүд их чухал гэж би бодож байна.

Хэдийгээр бид Анод банкны төлөө өөрт буй бүхий л хүчээ дайчлан ажиллаж байсан ч цаад утгаараа Монгол улсын банк, санхүүгийнэ хүчин чадлыг сайжруулахын төлөө , Монгол улсынхаа төлөө гэсэн итгэл үнэмшлээр ажиллаж байсан юм. Гэтэл өнөөдөр мэдээллийн хэрэгслээр бидний үйл ажиллагааны зарим алдаатай талуудыг гэмт хэрэг үйлдсэн болгож сурталчилж байна.

Бидний улс орны эдийн засагт оруулсан хувь нэмрийг ерөөсөө ярихгүй, 55 тэрбумын алдагдлыг байнга дурдаж ирлээ.Тэгвэл 55 тэрбумаас дүрмийн сангийн 40 тэрбумыг хасахад 15 тэрбум үлдэнэ.300 тэрбумын эргэлтэнд 15 тэрбум гэдэг бол 5% л гэсэн үг. Өөрөөр хэлбэл бидний алдагдал 5-10%-д л багтаж байжээ гэсэн үг. Энэ тоо бол өнөөдрийн Монголын аж ахуйтнуудад байдаг дундаж үзүүлэлт гэж би ойлгож байна.Бид эдийн засгийн 10% байсан гэдэг утгаараа алдагдал ч гэсэн энгийн хүмүүсийн хувьд том харагдах нь ойлгомжтой шүү дээ.Тэгвэл манай банкны 6000 зээлдэгчийн төсөвт оруулсан олон зуун тэрбум төгрөгийн татварыг өнөөдөр бүгд мартсан, энэ тухай ярихгүй байна.Эдийн засагт оруулсан хувь нэмэр нь өнөөдөр манай банкны 5-10%-ийн алдагдлаас хэд дахин их юм.

Би монголчуудаасаа нэг бол хүнийг магтан дуулж баатар болгодог, нэг бол хүнийг адгийн шаар болгодог энэ муухай туйлшралаасаа салахыг уриалж байна.

Ингээд одоо надад тулгаж байгаа хэргүүдээс та бүгдээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар санал бодлоо солилцоё.

Жишээ нь: Coal Diesel төслийн зээлийн тухайд

Нүүрснээс шингэн түлш гаргах 3 млр ам.долларын төслийг манай банк хэрэгжүүлье гэсэн шийдвэр ТУЗ дээр 2006 оны эцсээр гарсан.Энэ төслийг бид МIСС, Германы эрчим хүчний хуульч Тим Риденгер, Германы эрчим хүчний технологийн компани Umbeltech Enjineering, нүүрснээс шингэн түлш гаргах технологийн компани UMT, Goldman Sacs банкны Европын хэлтсий захирал Debilius, Германы засгийн газар зэрэгтэй хамтран энэ төсөл дээр ажиллаж байсан билээ.Төслийн гол зорилго бол Анод банк хөрөнгө оруулалтын төслийг эхлэх, ингэснээр Анод банкаар төслийн санхүүжилтын хэдэн арав, зуун сая долларыг байршуулах байсан гэж итгэж байна.

Миний хүсэлт:

Эрхэм хүндэт Байлыхүү, Жаргалсайхан, Ачит-Эрдэнэ, Даваа, Гүрээ, Бат-Эрдэнэ, Сэргэлэн нараа.

Намайг төсөлд зарцуулсан 500.000 ам.долларыг хувьдаа эзэмшсэн гэж 150-3 гэдэг онц хүнд гэмт хэрэгт тулгаж байна.Би энэ төслийн удирдагчийн хувьд энэ төслийн бүх мөнгийг Coal Disel болон МНШК /Mонголын нүүрс шингэрүүлэх консерциум/ байгуулж гэрээний дагуу зарцуулсан гэдгийг та бүгд маш сайн мэдэж байгаа учраас энэ талаар гэрчилж өгөөч.Төслийн үлдэгдэл 66000 ам.доллар нь Coal Diesel компаны дансанд 2007 оны 6 сараас 2008 оны 12 сар хүртэл ашиглагдаагүй, нэг жил хагас ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байгаад Анод банк Coal Diesel-н зээлийн хүүнд 2008 оны 12-р сарыд суутгаж авсан гэдгийг холбогдох зээлийн эдийн засагч болон газрын захирал нар нь гэрчилнэ үү.Энэ төслийн гол зарцуулалт нь бидний МНШК-д төлсөн төлбөрөөс гарна.

Та бидний хамт Герман руу явж үйлдвэр үзсэн, гэрээ хийсэн Goldman Sacs банктай уулзсан, Швейцарийн талтай хүний нөөцийн талаар ярилцсан зэрэг бүх зардлууд нь баримттайгаа байгаа билээ.Ялангуяа Байлыхүү дарга, ТУЗ-ын Жаргалсайхан, Ачит-Эрдэнэ нараас маш идэвх гаргаж бичгээр мэдүүлэг өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.Би ойлгохдоо ТУЗ дээр гарсан шийдвэр бол манай банкны эцсийн дээд шийдвэр.Би энэ шийдвэрийг биелүүлэхийн төлөө бие сэтгэлээ дайчлан ажилласан билээ.Цагдаагийнхан болохоор намайг албан тушаалаа ашиглан, онц их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэж үзэж, энэ талаар олон удаа сонин хэвлэл, телевизээр мэдээлснийг та бүгд сонссон болов уу гэж бодож байна.

Ийм учраас та бүгдийн үнэн зөв мэдүүлэг, миний 150.3 гэсэн хүнд гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход туйлын чухал ач холбогдолтой гэж бодож байна.

Д.Энхтөр

2009.05.27

| | edit post

“Анод” банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Н.Даваа нарыг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид саатуулсаар зургаан сар болж байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 156.3, 148.4, 150.3-аар эрүүгийн хэрэгт татаад байгаа юм. Эдгээр зүйл анги нь шунахайн сэдлээр хувийн ашиг сонирхлоос үүдэн их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг залилах, завшин үрэгдүүлэх гэх мэт заалттай билээ. Энэ зүйл анги нь тэдэнд огт хамааралгүй, хүнийг хэлмэгдүүлж байна хэмээн өмгөөлөгч Б.Оюунбилэг удаа дараа мэдэгдсээр байгаа. Саатуулагдаад хагас жил орчим болох гэж байгаа тэдний ар гэрийнхэн, өмгөөлөгч нар нь батлан даалтад гаргаж өгөхийг удаа дараа хүссэн боловч одоо хэр нь ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Хэлмэгдүүллээ хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн Д.Энхтөр энэ сарын 5-нд Ганцхудагийн эмч нарт үзүүлж албан ёсоор өлсгөлөн зарласан. Гэсэн ч ямар нэгэн нааштай хариу өгөөгүй юм. Бие нь илт муудсаар байсан учир өлсгөлөн зарлаад 15 хоносны дараа түүнийг энэ сарын 20-нд Клиникийн нэгдсэн I эмнэлэгт хүргэсэн билээ. Тэдний ар гэрийнхэн нь хүссэн үедээ уулзах боломжгүй бөгөөд Ганцхудагийн эргэлтийн өдрийн хуваариар эмнэлэгт нэвтэрч, эмчлүүлж байгаа тасагт нь орж хугацаатай уулзаж байгаа гэнэ. Гүйцэтгэх захирал Д.Энхтөр Клиникийн нэгдсэн I эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт , Н.Даваа III эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмнэлэгт эмчлүүлж байна. Тэдний эхнэрүүдтэй холбогдон биеийн байдлыг нь тодруулсан юм.

Д.Энхтөрийн эхнэр Б.Ариунжаргал:

-Бие нь сайнгүй байна. Би хүссэн үедээ уулзах боломжгүй байгаа учраас хэцүү л байна. Шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаа гэсэн. Саяхан уулзаад ярихад нилээн хүндрэлтэй байгаа нь мэдэгдэж байсан. Гацаад, хэл нь ээдрээд ер нь их тааруухан байна даа гэв. Хэдийгээр эмнэлэгт хэвтсэн өдрөөс эхлэн өлсгөлөнгөө зогсоосон боловч сүүлийн таван өдөр хуурай өлсгөлөн зарласан болохоор эрүүл мэндэд нь шууд сөргөөр нөлөөлсөн тухай ярьж байсан юм.

Н.Даваагийн эхнэр Б.Оюунгэрэл:

-Н.Даваа хэргээ хэрэгсэхгүй болгохыг шаардан өлсгөлөн зарлахыг хүссэн. Гэтэл түүнийг зүрхний баруун ховдол нь ажиллахгүй байгаа учир өлсгөлөн зарлавал амь насаа алдах аюултай хэмээн эмч нар сануулсан. Түүний биеийн байдал тааруу байгааг I эмнэлгийн зүрх судасны эмч нар Ганцхудагт очиж үзээд яаралтай эмнэлэгт хэвтэх шаардлагатай байгааг хэлснээр энэ сарын 15-нд III эмнэлэгт хэвтүүлсэн юм. Анх Ганцхудагаас ирж байснаа бодвол ерөнхийдөө сайжирсан. Гэхдээ зүрхний судасны нарийсалтай гэсэн онош гараад байгаа. Өдөр бүр дусал залгаад , шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаа гэсэн. Ер нь Ганцхудагт байсан хүн эрүүл мэндээрээ их хохироод гарч ирдэг юм байна гэв.

ТУЗ-ийн дарга Э.Гүрранз Төв аймгийн хорих ангид саатуулагдаж байгаа болохоор ямар нэгэн мэдээлэлгүй нам жим байна. Түүний өмгөөлөгч батлан даалтад гаргах өргөдлөө өгөн хариу хүлээж байгаа аж.

Х.Сүрэн

Resource: Ardiin Erkh

| | edit post

Сайн байцгаана уу, Анодчуудаа!
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Анодчууд бидэнд ингэж хандсан имэйл ирээгүй яасан ч удчихсан юм бэ дээ, уншиж байгаа та бүхэнд сайхан байна байхаа.

Өнөөдөр Монгол улсад нийгмийн маш муухай тогтолцоо бүрдэж, мөрөөрөө бизнес хийгээд явах аргагүй болоод байна.
Бүх юмыг улс төржүүлдэг, хүнд суртал хэрээс хэтэрсэн, төрийн албан хаагчид буюу Монгол банкныхан, шүүх цагдаа, мөрдөн байцаагч нар нь хэн нэгэн хүний гар хөл болж захиалгаар ажилладаг тийм нийгэмд амьдарч байна.
Анодчууд бид үүнийг хамгийн сайн мэдэрч байгаа билээ. Өөрөөр хэлбэл Анодчууд энэ нийгмийн золиос болж байна.
Цагтаа цалгиж байсан банк маань өнөөдөр амь төдий тэлчилж байна. Үүнд хэдийгээр муу менежмент, эдийн засгийн хямрал нөлөөтэй гэгдэж байгаа боловч дээрээсээ захиалгатай байсан учраас сэргээх боломж өгөлгүй, дахин сэргэх боломжгүйгээр дарж авахаар ажиллаж байгаа нь бидэнд нэгэнт тодорхой боллоо.
Үүний жишээ нь саяхны БЭТ -н TV -р хийсэн мэдэгдэл, өчигдрийн ажилтнуудын хурал дээр ярьсан зүйлүүд, 3 захирлыг маань хэт хүндрүүлсэн нөхцөлд хорьж байгаа байдал, тэр сонин хэвлэлээр гаргаж байгаа прокурорын мэдэгдэл, МБ -н Пүрэвдоржийн хэлж байгаа зүйлс гээд маш олон зүйл байна.

Тиймээс бид энэ балиар заваан нийгмийг өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Үүний тулд Анодчууд бид Шударга нийгмийг тогтоох уриатай Ардчилсан ерөнхийлөгчийн төлөө саналаа өгцгөөе.

Хэдий бидэнд хэн нь ерөнхийлөгч болох нь хамаагүй мэт боловч Элбэгдорж ерөнхийлөгч болбол бидний дуу хоолойг сонсоно, манай 3 захирлыг зөв шударгаар шүүнэ, бусдын гар хөл болж ажиллаж байгаа энэ төрийнн албан хаагчид ядаж хамаагүй дайрахаа болих болно оо, Анодчуудаа!!!
Бид удахгүй шударга бүхний төлөө энэ мэтээр дуу хоолойгоо хүргэж байх болно.

Анодчуудаа!!!
Ардчилсан ерөнхийлөгчийн төлөө саналаа өгцгөөе.
| | edit post

С.Болд-Эрдэнэ
Сүүлийн үед “Анод” банктай холбоотой асуудлууд олны анхаарлын төвд байсаар байна. Тус банкны удирдлагууд Д.Энхтөр, Н.Даваа нар өлсгөлөн зарласнаас болж бие нь муудан эмнэлэгт хэвтээд байгаа.
Харин “Анод” банкны ажилчид удирдлагаа батлан даалтад гаргаж авахын тулд ажил хаялт зарлах талаар ч яриа гарав. Ажил хаялт зарлах гол шалтгаан нь удирдлагуудаас нь гадна Монголбанк, түүний бүрэн эрхт төлөөлөгч нар “Анод” банкийг зориуд дампууруулж байна, С.Насанжаргал хувь хүртэж, харилцах, хадгаламжаас мөнгө гаргаж өгдөг, өөрийн үзэмжээр зээлийн ангилал бууруулж банкны алдагдлын хэмжээг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн хэмээн ажилтнууд нь ярьж байгаа юм. Мөн өчигдөр өглөө “Анод”-д томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч нар ажилтнуудыг цуглуулж ажил хаялт зохион байгуулбал ажлаас нь ч халахыг мэдэгдсэн гэнэ. Дээрх асуудлуудын талаар “Анод” банкинд ажиллаж буй Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргалаас тодруулсан юм.
-Юуны түрүүнд “Анод”-ын ажилчид ажил хаялт зарлана гэж байгаа. Цомхотгол хийж 200 хүн халсан, дахин 100 хүн халах гэж байгаа, эрх мэдлээ ашиглан мөнгө гаргахдаа хувь хүртсэн гээд олон зүйл дээр таныг хардаж, буруутгаж байна?
-Ажил хаялт зарлахгүй байх аа. Хөдөлмөрийн хуулийн дагуу бол ажиллах нөхцөл боломжгүй бол ажил хаялт зарлаж болно гэсэн утгатай заалт байдаг болохоор дарга нараа өмөөрөөд ажил хаялт зарлана гэсэн зүйл байхгүй. Цомхотголын хувьд өнгөрсөн хугацаанд 200 орчим хүн халж цомхотгол хийгдсэн. Дахиад ч бүтэц зохион байгуулалтыг өөрчилж цомхотгол хийнэ. 30 гаруй салбартай, 500 гаруй ажилтантай байсан “Анод” банк сард хоёр тэрбум орчим төгрөгийн зардалтай байсан. Онц байдал тогтоосноос хойш банкны үйл ажиллагаа хумигдаж, тэр чинээгээр ажилгүй сул орон тоо ихэсч байгаа. Зүгээр сууж байгаа хүнд цалин өгмөөргүй байна шүү дээ. Яахав, анхан шатны шүүхээс гурван хүнийг хууль бусаар ажлаас нь халсан байна гэсэн бичиг ирсэн. Тэдний орон тоог цомхотгочихсон болохоор ажилд авах боломжгүй. Тэгээд ч давж заалдах шатны шүүх, Дээд шүүх гээд хэд хэдэн дамжлага байгаа. Би өөрийнхөө гаргасан шийдвэрээс тийм ч амархан буцахгүй.
-Таныг хувь хүртэж, данснаас мөнгө гаргаж байна гэсэн хардлага байгаа?
-Тийм хардлага байгаа. Үгүйсгэх аргагүй. Одоо бол хадгаламж чөлөөтэй гарч байгаа. Харин харилцах дээр бага зэрэг саатал бий. Гэхдээ Монголбанкнаас томилогдсон таван бүрэн эрхт төлөөлөгч байдаг. Тэдний нэг нь харилцах дансаа, нөгөө нь хадгаламжаа, бас нэг нь зээлээ гээд тус тусдаа хариуцаад явдаг. Би зээл хариуцаж байгаа хүний ажилд оролцох эрх байхгүй. Хадгаламж хариуцаж байгаа хүн нь өөрөө мэдээд шийдвэр гаргадаг. Хэрвээ бид нар хувь хүртэж мөнгө авч, банкнаас мөнгө гаргаж байна гэвэл энэ талаар харилцагчдаас гомдол гаргаад биднийг аль эрт шалгуулчих байсан шүү дээ. Тэгээд ч биднийг АТГ-аас нэг удаа шалгаж байсан.
-Та “Анод” банкийг дампууруулж, төр эзэмших хэрэгтэй хэмээн зурагтаар ярьсан байна лээ?
-Би тэгж хэлээгүй. Одоо чинь эвлүүлэг хийгээд өөрт ашигтайгаар цацчихдаг болчихсон юм байна. Би “Анод”-ыг дампууруулах эрх мэдэлгүй хүн шүү дээ. Тэгээд ч банкийг дампууруулна гэдэг чинь хамгийн сүүлд авдаг арга хэмжээ. Түүнээс өмнө зөндөө арга байна. Одоо “Анод”-ыг яаж шийдвэрлэх үү гээд олон зүйл яригдаж байгаа. Хуулийн дагуу нийлүүлэх үү, хуваах уу, тусгаарлах уу гээд олон зүйл л ярьж байна. Энэ банкнаас гарсан хадгаламжинд төрөөс 100 гаруй тэрбум төгрөг гаргасан. Дээр нь өөрийн хөрөнгийн хүрэлцээ дутагдалтай банкийг гадны хөрөнгө оруулагч авна гэхэд хэцүү л байна. Хэрхэн шийдвэрлэгдэх нь цаг хугацааны асуудал болоод байна шүү дээ. Түүнээс биш банкийг би, Монголбанк дампууруулдаггүй юм. Шүүхийн шийдвэр гарч байж энэ банк дампуурлаа гэж үзнэ.
-Зургаан сарын хугацаанд зээл төлөлт хэр байв?
-Зээл төлөлт хийгдэж байгаа, гэхдээ шаардлагатай хэмжээнд хүртэл биш. Энэ нь санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор гол гол зээлдэгчдийн үйл ажиллагаа зогссон, ялангуяа зам, барилгын компаниуд. Тэдний зээлийн төлөлт байхгүй байна. Мөн олгосон зээлийг би аваагүй гэсэн маргаантай зээл байна. Нэлээд их хэмжээний зээлтэй 40-50 байгууллагын зээл маргаантай байгаа. Хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Ийм хоёр хүчин зүйлээс зээл төлөлт удаашралтай байгааг нуухгүй.
-Танай гэр бүл “Анод”-ын захирлуудын гэр бүлийн машиныг унадаг гэсэн?
-Тийм зүйл байнга л яригдаж байгаа юм. Үнэндээ залхаж байна ийм хэрүүлээс. Би “Анод” банкны нэр дээр байдаг RAV-4 машиныг унадаг гэдгээ нуухгүй. Манай эхнэр бас тэр машиныг унадаг гээд байгаа. Энэ машиныг зээлийн ажилтнууд бас хэрэглэдэг юм. Банкны нэг эмэгтэй ажилтан унаж явахыг нь харчихаад л манай эхнэр гэж хардсан юм байлгүй дээ. Үнэндээ доор грашинд 150 саяын үнэтэй Бенз, 90 саяын үнэтэй Пладин машин байна. Гэхдээ шатахуун их иддэг тийм машины оронд бага шатахуун зарцуулдаг RAV-4 унаж байгаа шүү. Гэтэл “Анод”-ын захирлуудын эхнэрүүдийнх нь машин гээд долоо, найман машин байдаг гэсэн. Бүгд л банкны нэр дээр байдаг.

Resource: UB Times
| | edit post


Дүрстэй Мэдээ