МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Анод банк нь Монгол улсын эдийн засгын 10%, банкны системд хадгаламжийн 20% эзэлдэг байсан үе байгаа бөгөөд бид энэ том аж ахуйг унагахгүйн тулд бүхий л хүчээ дайчлан ажилласан боловч банкны алдагдал нь цэвэр төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, аккердативын төлбөр, үйл ажиллагааны зардал, хадгаламжийн хүү, эрсдлийн сан, ажилчдын шагнал, маркетингийн зардал зэргээс гарсан алдагдалууд юм. Нөгөө талаас дэлхийн санхүүгийн хямрал нүүрлэж Щвейцарь, Англи, Америк зэрэг банкны бизнесийн олон зуун жилийн туршлагатай орнуудын 100-150 жил оршиж байсан том том банкууд унах нь едрийн үзэгдэл болжээ. Манай банкны алдагдал нь активийн чанаргүйжүүлэлт гэдэг утгаараа олон улсын банкны хямралтай агаар нэг гэдгийг тооцож үзнэ үү. Хэрэв эдгээр алдагдлуудыг задлан нэг бүрчлэн үзвээс тухайн үеийн монголбанкны шалгалтанд жилд 2-с доошгүй удаа хамрагдаж байсан учир бүх алдагдал үүсгэж байсан том зээлүүдийн түүх нь манай банкны аудит болон монгол банкны шалгалтын материал дээр байгаа болно. Солонгосын LG компани LC-с үүссэн хамгийн том алдагдал үүсгэсэн материалууд нь эдийн засгийн цагдаад удаа дараа шалгагдаж байсан билээ.

Миний хувьд сүүлийн 5 жилд хөрөнгө оруулалтын чиглэлийг хариуцан сүүлийн 2 жилд АНУ дахь банкны төлөөлөгчийн газар ажиллаж байсан болно. Бидний 17 жилийн үйл ажиллагааг шалгах ихээхэн хугацаа орох нь ойлгомжтой бөгөөд хэзээ дуусах нь тодорхой биш байгаа тул энэ хугацаанд батлан даалтанд гарах хүсэлтэй байна.

Хэдийгээр би зөвхөн хувийн банкныхаа төлөө өдөр шөнөгүй ажиллаж байсан хэдий ч 60 000 мянган хадгаламж эзэмшигчидийн хадгаламжийн хүү төлж , 6000 зээлдэгчидэд зээл олгон улс орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж байсаныг тооцож үзэхийг холбогдох хүмүүсээс хүсч байна.

Манай банкны стратеги нь уул уурхайн салбарыг түлхүү анхаарч ажилаж байсан бөгөөд 200 орчим сая долларыг уул уурхай, зам тээврийн тоног төхөөрөмж, хүнд машин механизм хэлбэрээр оруулж ирж, олон мянган ажлын байр бий болгон үндэсний тэргүүлэх компаниудыг үүсгэхэд өөрсдийн хувь нэмэрээ оруулсан болно.

Дахин хэлэхэд бид банкныхаа төлөө бусад улсын жишгээр улсдаа гаднаас хөрөнгө оруулалт татан манай харилцагчид болон зээлдэгчидээ дэмжин ажилласанаар олон мянган ажлын байр бий болгож, татвар төлөгсөдийг бий болгож улсынхаа эдийн засгийн чадавхыг сайжруулахын төлөө амралт чөлөөгүй ажиллан 17 жил зүтгэхдээ бидний гол үүрэг гэсэн хатуу бодолтой байсан бөгөөд дэлхийг хамарсан санхүүгийн хямралын өмнө хүчин мөхөсдөснөөс биш бид зохион байгуулалттай гэмт бүлэглэл биш юм. Их хэмжээний мөнгө оруулж ирэх нь нөр их хөдөлмөр шаарддаг ч, нөгөө талдаа өндөр эрсдэл дагуулдаг билээ.

Товчхон дүгнэж хэлэхэд монголын тэргүүлэх топ харилцагч компаниуд, ард түмний хадгаламж эзэмшигчидийн төлөө ажиллаж яваад шоронд хоригдох боллоо. Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орнуудад иймэрхүү эдийн засгийн шинж чанартай иргэний хэрэг байж болох хэргийг эрүүгийн хэргээс тэс өөр нөхцөл байдалд шалгадаг жишигийг тооцож үзэхийг холбогдох эрхэмүүдээс хүсч байна.

Намайг оргон зугтаана, үйлдсэн хэргээ баллах зэргээр мөрдөн байцаалтанд саад болно гэх үндэслэлээр хорьж байгаа гэж ойлгож байна.

Эдгээр үндэслэлүүд нь бодит амьдралтай нийцэхгүй гэдгийг тайлбарлая.

1. Оргон зайлна гэдгийн хувьд:

Би америкт гэр бүлийн хамт хуулийн дагуу ажил эрхлэх визтэйгээр 2 жил орчим оршин сууж байгаад хамгийн сүүлд 2008 оны 10 сарын эцсээр Монголд ирсэн. Тэгээд хэдхэн хоногийн дараа банкны Гүйцэтгэх захирлаар нэг сар хүрэхгүй хугацаанд ажиллаж байгаад хоригдсон. Таны бодож байгаа шиг оргох сэтгэлтэй байсан аваас өчнөөн зардал гарган том хүүгээ сургуулиас нь гарган нялх хүүхдээ чирэн гэр бүлээрээ эх орондоо эргэж ирэхгүй байсан биз. Бидний хувьд энэ хэлмэгдүүлэлт дуулианы дараагаар эргээд бизнесээ эрхлээд явна гэсэн хатуу итгэлтэй байгаа учраас оргон зайлсан гэсэн гэмт хэрэгт орооцолдох нь ямар ч утгагүйгээс гадна бид тийм ёс суртахуунтай улсууд биш билээ. Иймээс эрүүгийн хэрэг үйлдээгүй байж шүүх, прокурор, цагдаагаас оргон зайлах шаардлага байхгүй.

Манай гүйцэтгэх захирал байсан Уламбаяр АНУ-д улс төрийн орогнол хүссэн учраас та бүгд ийм үйлдэл хийнэ гэсэн шалтгаан байдаг. Үүнд хариулая. Бид ардчилсан улсад амьдарч байгаа. Уламбаяр хувийн шалтгаанаар АНУ явсан бөгөөд тэнд үлдсэн нь зөвхөн тэр хүний хувийн асуудал юм. Хэрэв хэрэг үйлдсэн нь тогтоогдвол интерпол баривчлаад аваад л ирнэ. Хэрэв Монголд хэлмэгдүүлэлт явагдаж байгаа бол хэзээ энэ үйл явдал дуусна тэгэхэд ирнэ биз. Би бодохдоо хэлмэгдүүлэлтээс зугтсан гэж бодож байна.

2. Үйлдсэн хэргээ баллах гэдэг дээр:

Манай банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд орсон явдал нь манай банкны гадаад, дотоод орчны олон хүчин зүйлээс улбаатай. Бид банкныхаа эсрэг үйл ажиллагаа явуулах ямар ч үндэслэл байхгүй билээ. Учир нь Анод банк бол хувийн банк байсан бөгөөд бид гэмт хэрэг үйлдэнэ гэдэг нь толгойд багтахгүй байна.

Миний гүйцэтгэх захирал байсан үе буюу 1999-2005 оны баримтууд бүгд архивт хадгалагдаж байгаа бөгөөд үүнийг устгах ямар ч боломжгүй. МБ-ны БЭТ эдгээр баримтуудыг найдвартай хадгалж байгаа гэж найдаж байна. 2005-2008 оны хувьд бол ТУЗ гэдэг бол гүйцэтгэх засаглал биш зөвхөн хурлын байгууллага бөгөөд хурлын протуколууд мөн л банкны архивт хадгалагдаж байгаа. Надтай холбоотой бүхий л материалууд банкны холбогдох газрууд ТУЗ-н дэргэдэх дотоод хяналтын газар мөн монгол банкны хяналт шалгалтын актан дээр байгаа бөгөөд цаг хугацааны хувьд ч гэсэн бидэнтэй холбоотой баримтууд бүгд архивт шилжсэн болно.

Миний хувьд 17 жил төв банкны удирдлаган дор ажиллахдаа нэг ч удаа албан харилцааны зөрчил гаргаж байгаагүй бөгөөд мөн ийм л зарчмаар хууль мөрдөн байцаах, прокурорын байгуулагын шаардлагыг хатуу мөрдөх болно.

8 Response to "Д.Энхтөрийн 5 Сарын 9-ны өдөр бичсэн захиаг нийтэлж байна"

  1. Anonymous Said,

    Enkhtur zahiral hunii huvid ch businessman-iihe ehuvid ch sain hun. Banknii cash shortage bolsnii tuluu ezduudiig ni shorond yamarhc undeslelguigeer hagas jil horino gedeg bol Mongold l garch baigaa asuudal. Manai mongolchuud uuguu taivan humuus bolohoor yumand tsochmog hamddaggui za tegee dbolno biz gej taivan haraad suuj baij bolohgui iim uedl uzel bodloo ilerhiilj unen zuviig togtooh heregtei.

    Barimt: Amerikiin negdsen ulsad gehed ene delhii niitiig hamarsan sanhuugiin hyamralaa sbolood Amerikiin buh bankuud ni odoogiin baidlaar barag 700 billion dollariin zasgiin gazriin tuslamj avaad baina.

    Tegehd manai mongold bankind shortage bolonguut ezdiig ni barivchlaad shorond hiij buhel buten bank, bolon buhel buten banknii ajiltan alban haagchdiin amidralaar togloj baina.

    Naad zah ni Anod bank 400 gariu mongolchuudiig ajliin bairaar hangaj baisna. Herve ene bank baihgui bolvol ene 400 ajiltan haachih ve?

    Manai mongold ajilguidliin tuvshin yamar baiga abilee????

    Mun mongoliin zasgiin gazar buhen buten huviin umch bankiig bituumjlen ezdiig ni shorond hiisen yavdal ni MONGOL ULSIIN UNDSEN HUULIIG ZURCHSUN yavdal yum. It is unconstitutional!!!!!!

     

  2. Anonymous Said,

    Цаг цагаараа байдаггүй гэдэг та бүхний энэ хэцүү давагдашгүй луйварыг мэдсээр байж яаж ч туслаж чадахгүй байгааадаа гүнээ харамсаж байна, Та бүхэн сэтгэл санаа биеэрээ хохирч байгаа ч өөрийн үзэл бодлыг мөхөшгүй байлгаж хэлмэгдүүлэлтийг шүд зуун тэсэж гарахыг хүсэж байна. Ард түмээн хүн алж хүрээ талаагүй энэ хүмүүсийг ялтан шиг эрх чөлөөг нь хааж боогдуулан ямарч боломж өгөлгүй харанхуй чийгтэй нүхэнд ийнхүү хүний эрхэм эрхийг зөрчин нэр хүндийг унагаан гутаан доромжилж байгааг та бүхэн тунгаан бодоорой яагаад батлан даалтанд гаргаж болохгүй байгаан, Аливаа бизнесд алдаж байгаа нь зөвхөн энэ 3 хүн биш ш дэ, Яагаад бурууг тогтоогүй байж шууд харанхуй нүхэн хориод байгаан ядаж бурууг тогтоосны дараа наад хүмүүсдээ шударга ёсны хуулийн дагуу арга хэмжээ авч болоогүймуу, Бурхан гэж байдаг бол эдгээр хүндэт эрхэмүүдэд монголын төр засаг холбогдох байгууллагууд зүгээр л шударга хандахад туслаач,

     

  3. UG Said,

    Энхтөр захирлыгаа дэмжиж байна. Энэ хүн бол миний, бидний үлгэр дуурайл болсон, хөдөлмөрч, шургуу зан чанартай хүн юм. Жирийн инженер байсан хүн энэ хэмжээний том бизнесийг бий болгосон нь бахархмаар хэрэг биш гэж үү? Бид захиралдаа итгэдэг, энэ хүн байсан болохоор л бид 11, 12 сарын тэр их очер дарааллыг итгэл үнэмшилтэйгээр зохицуулж, цаг наргүй ажиллаж байсан юм шүү.

     

  4. Anonymous Said,

    Mongoliin tur zasgiin ehemuudiin bainga yardag unen gej baidag bol Anodiin uusgen baiguulach 3 yalna gedegd naidnam

     

  5. Anonymous Said,

    Enkhtur zahirliin Mongol ulsiin hugjild oruulsan huvi nemriig bodoj chadah hun turd ugui gej uu, shalgaj baitsaadag yum bol gaduur shalgaj baitsaana l biz, zugtaad alga bolchih humuus bish eee, Mongol ulsad tur gej yu baidag yum be, horij tsagdah bolohooroo garaad irdeg, ard tumnii amar jimer amidral hugjil devshil bolohoor hund surtaldaad zamhruuldag ajil l hiij chadah yum daa, Ai Mongol tur ,,,,

     

  6. Anonymous Said,

    Edgeer humuusiig batlan daaltand gargaj baitsaah heregtei. Hudlaa barij hiichiheed Mongolbanknii zavaan avilgach nar baasan deer shavsan yalaa shig bankiig ni tonoh gej baigaa yum.

     

  7. Anonymous Said,

    xairan saixan zaluusaa oorosdoon ugui xiigeed baix umdaa manai tor zasag.xarin enxtoriin abgaid xandaad xeden ug xelchie.
    noxor chin tend zobj baina.ard tumen noxort chin zobj baixad yatsan arilsan dotortoi em be chi

     

  8. Anonymous Said,

    ail geriin amidral uimuulj exnertei er erguulxeesee ichihgui baigaa bol bi zurag medeelel sonind tabiad icheegeed ogch chadna shuu ARIUNJARGALAAAAAAAAAAAAAAAAAAAAA

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ