"Анод банк 140 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 180 тэрбум төгрөгийн зээл гаргасан... Анод банкны удирдлагууд болох Даваа, Гүр-Аранз, Энхтөр нарыг цагдаагийнхан хорьжээ... Анод банкны удирдлагууд банкиндаа хүйтэн сэтгэл гаргаснаас болоод дампуурч байгаа бололтой..." гээд л сэтгүүлчид ам булаалдан ярьж байна. Гайхуулаад ч байгаа юм шиг...
Харин, Анод банк дампуурвал нийгэмд ямар хэмжээний гарз гарах тухай эдгээр хүмүүс бодож байгаа бол уу? Миний бодлоор Анод банкийг дампууруулмааргүй байна. Ямар ч хамаагүй аргаар авраад үлдчихмээр байна. Хайртай дуртайдаа ингэж байгаа ч юм биш. Анод банкийг аврахгүй бол Монгол улс нийгэм эдийн засгийн хувьд тэр чигээрээ хямрах болохоор ингэж байгаа юм.
Мэдээж, Анод банк дампуурвал энэ банкинаас 30 тэрбумын зээл авсан Мон Ураны Наранхүү, Монгол газрын Мянганбаяр нар яах ч үгүй. Тэд нар чинь шүүхээс дуудахаар "Завгүй байна. Гадаадад явж байна. Дараа залга." гэж хэлдэг хүмүүс шүү дээ. Харин энэ банкны харилцагч мянга, мянган жижиг дунд бизнэс эрхлэгчид, энгийн иргэд л хохирч үлдэнэ. Нээрээ шүү...
Мэдээж, Монголчууд туйлширамтгай юм болохоор Анод банк дампуурвал бусад банкны харилцагчид харилцдаг банкнаасаа мөнгөө татна. Үр дүнд нь бүх банкууд ээлж, ээлжээр дампуураад Монгол улс банкгүй үлдэнэ. Дараа нь нийгэм, эдийн засаг тэр чигээрээ хямрана. Тэр үед хүссэн ч, хүсээгүй ч Хятад эсвэл Орост дагаар орох байлгүй дээ... Эх орныхөө эрх чөлөө, тусгаар тогтнолыг алдахыг та хүсээ юу?
Банк нь нэг ч төгрөггүй, бүх мөнгө иргэдийн гар дээр очихоор яах уу? Төгрөгийн ханш газар унана. Юмны үнэ тэнгэрт хадна. Энд би хүнсээ цуглуулахын тулд 25 сая Зимбабве доллар аваад гэрээсээ гарч байгаа Зимбабве хүний зургийг орууллаа... Манайхаар бол 25000 төгрөг л дөө... Зүгээр л хоолны мөнгөө бариад гарч байгаа Зимбабве хүн. Анод банк дампуурснаар Монголд нэг иймэрхүү байдал л үүсэх байх даа...
Ийм нийтлэл бичихээр юмны учир ойлгодоггүй тэнэг хүмүүс буцаагаад надруу бичих байх... "Хуц, чиний банк дампуурч байгаа юм уу? Чи Анод банканд хадгаламжгүй болохоор тэгэж байгаан..." гээд л...
Төр засаг маань банкин дахь иргэдийн хадгаламжийг бүрэн хариуцна гээд хууль гаргачихсан шүү дээ... Таны мөнгө найдвартай гээд байна. Ганц удаа итгээд үзье л дээ. Та жоохон л ухаантай, хүлээцтэй хандчих л даа. Тэгэх үү? Би энийг танаас гуйх гэсэн юм.
Анод банк бид 2 ямар ч холбоогүй. Гэхдээ би үнэхээр Анод банкийг дампууруулмааргүй байна. Дахиад хэлье. Төрдөө нэг итгээд үзье л дээ. Хадгаламж эзэмшигчидийн мөнгө аюулгүй. Харин Анод банкны хувьцаа эзэмшигчид л энэ өдрүүдэд яахаа мэдэхгүй хэцүүхэн байгаа байх. Тэр хүмүүст би хувьцаагаа зар эсвэл байлгаж бай гэх мэт зөвлөгөө өгч чадахгүй. Байдал хаашаа ч эргэж магадгүй. Гэхдээ би тэр хүмүүст нэг л үг хэлье. "Та Анод банкны хувьцааг авах мөнгийг олж чадсан. Тэр мөнгийг алдсан ч та дахиад олж чадна. Би танд итгэж байна."
Хэдэн жилийн өмнө 1997 онд бил үү дээ? Солонгосын хямралаар бүр улсын сан нь хоосорчихсон юм байх. Улсынхаа санг бүрдүүлэхийн тулд Солонгосын ард түмэн зүүж байгаа ээмэг, бөгжөө хүртэл улсдаа хандивлаж байсан гэнэ лээ... Одоо Солонгос улсын ард түмэн сайхан амьдарч байна. Тэд улсдаа итгэсэнээр л ийм үр дүнд хүрсэн. Хэрвээ тэд улсдаа, төр засагтаа итгээгүй байсан бол би Зимбабве биш Солонгосын жишээ авч энд бичих байсан байх.
Монголчууд бид юм л бол би эх оронч, би үндэсний үзэлтэн гэж цээжээ дэлддэг. Энгийн үед хэн ч би эх оронч гээд цээжээ дэлдэж чадна, харин хүнд хэцүү хямралтай үед л ЭХ ОРОН нь жинхэни эх орончидоо үгүйлдэг юм. Та үнэхээр л эх орондоо хайртай юм бол ойр хавийнхаа хүмүүст "Банкинаас битгий мөнгөө тат" гэж уриалаарай. Эсвэл миний энэ бичлэгийг уншихыг санал болгоорой.
Тэнгэр миний авъяасыг хэрэгтэй болоод төрүүлсэн
Тэвэр дүүрэн алт алдавч олдох жамтай.
тиймээ хүмүүс түүнийг дампууруулбал цаана нь гарах нийгмийн үр дагаврыг бодохгүй бгаа юм магад иргэний дайн гарна даа ар араасаа хадгаламж эзэмшигчид банкнуудаас мөнгөө татаад
Ардчилал шударга ёсыг эрхэмлэгч нийт Монголын Ард түмэн
болон Анод банкны хадгаламж эзэмшигч, хувьцаа
эзэмшигчидэд хандан уриалга хүргүүлэх нь
Эрхэм нөхөдөө Монгол оронд банк санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, та бидний аж амьдралд бодитой хувь нэмэр оруулж, Монголын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг Ард түмний банк Анодыг маань хэсэг бүлэг луувирчдын хууль бус шийдвэр, улс төр биизнесийн ашиг сонирхолоос болж, хууль цагдаагийн сунжирсан чадваргүй үйл ажиллагаагаар халхавч хийн нөхцөл байдлыг өнөөгийн түвшинд хүргэсэнд нийт Анодчууд бид эрс эсэргүүцэн энэ төрд Шудрага ёс Ардчилал байдагүй юм бол шудрага үнэнийг эрхэмлэгч ард түмэндээ хандаж доорх уриалагыг хүргүүлж байна.
1. Хадгаламжийн дүн 160 тэрбум найдвартай зээлийн хэмжээ 180 тэрбум байхад зөв менежментээр үйл ажиллагаагаа явуулвал Анод банк бүрэн сэргэх боломжтойг харгалзан үзэж, хууль бусаар таныг хохирогч мэтээр мэдүүлэг авч байгаа явдалыг эсэргүүцэж “БИ ХОХИРОГЧ БИШ” хөдөлгөөнийг дэмжиж хохирогч биш хадгаламж эзэмшигч гэдгээ гарын үсэгээрээ баталгаажуулахыг нийт хадгаламж эзэмшигч, хувьцаа эзэмшигчидэд уриалж байна.
2. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэгчилэн таныг бизнесийг дэмжиж таны мөнгийг найдвартай хадгалж олон жил хамтран ажилсан нөхдөө шоронгоос гаргах явдалыг өөрийн зүрх сэтгэлээр дэмжиж буйгаа илэрхийлж гарын үсэг зурах аянд нэгдэхийг уриалж байна.
Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг Санжаасүрэнгийн Зориг
Хүндэтгэсэн Г.Эрдэнэтөгс
Mail: tugsuu_anod@yahoo.com
Zov demjij baina