МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


“Анод” банкинд ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хэсэг хүн хэвлэлийнхэнд ханд­лаа. Ийнхүү хандах болсон нь Ганц худаг дахь урьдчилан хорих төвд өлсгөлөн зарлаад байгаа Д.Энхтөр болон бусад захир­луудаа батлан даалтад гаргахыг цагдаагийн бай­гуул­лагын удирд­лагаас шаардсан юм.

Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4, 150, 156 дугаар зүйлийн 156.3-т заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн, банкны тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр “Анод” банкны гүйцэтгэх захирал, Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа нарыг таван сарын турш саатуулан шалгаж байгаа. Эрүү үүсгэн шалгаж байгаа хэргийн зүйлчлэлийг сэжигтнүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна батлан даалтад гаргахыг хоригдсон цагаас нь эхлэн шаардсан аж. Гэсэн ч “Мөрдөн байцаалтаас оргон зайлж болзошгүй, батлан даалтад гаргасан тохиолдолд хэргийн бодит байдалд гаднаас нөлөөлөх магадлалтай. Тиймээс цагдан хорих шаардлагатай” гэсэн хариу өгдөг аж. Харин банкны ажилтнууд нь дээрх тайлбарыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Хэвлэлийн хурал зарласан ажилтнуудын дунд Д.Энхтөрийг банк байгуулсан цагаас нь эхлэн хамтран ажилласан хүн ч байсан юм. “Д.Энхтөр захирал болон бусад захирлууд маань бүх л талаараа залууст үлгэр дууриал болох сайн хүмүүс. Тодорхой хугацаанд хамтарч ажиллаж байсны хувьд бид үүнийг баталж чадна. Гэтэл цагдаагийн байгуул­лагаас захирлуудыг маань онц хүнд гэмт хэрэгтнүүд мэтээр ярьж, олон нийтэд ташаа ойлголт өгсөн. Д.Энхтөр захирлын биеийн байдал маш хүнд байгаа. Тиймээс ар гэрийнхэн болон хамт олных нь батлан даалтад гаргаж өгнө үү гэж цагдаагийн удирдлагуудаас хүсч байна” хэмээн тэд ярьсан юм.

Өөрсдөд нь үүсгэсэн эрүү­гийн хэргийн хуулийн зүйл заал­тыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэхийн зэрэгцээ батлан даалтад гаргахгүй байгааг эсэр­гүүцэн Д.Энхтөр өлсгөлөн зар­ла­сан. Гэсэн ч удаан хуга­цаа­гаар хоригдсон учир өлсгөлөн зарлахад биеийн байдал нь дийлэхгүй болоод байгаа тухай түүний ойр дотнынхон ярив. Д.Энхтөр өлсгөлөн зарлах тухай­гаа энэ сарын 5-нд холбогдох хүмүүст нь мэдэгдсэн аж. Гэтэл түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар нь гурав хоногийн дараа эргэлтээр очихдоо энэ тухай мэджээ.

“Анод”-ын гэх хэргийн дуу­лиан дэгдэж эхлэх үеэс л цагдаагийн хариуцлагатай албан тушаалтнууд “Банкны захир­луудыг цагдан хорьж байгаа нь ямар нэгэн улс төрийн асуудал­тай холбоогүй. Зөвхөн банкийг алдагдалд оруулсан хэргээр шалгана” хэмээн мэдэгдэж байсан. Хоригдсон хүмүүсийн өмгөөлөгч нарт ч “Та нар энэ хэргийг битгий улстөржүүл” хэмээн анхааруулсан гэдэг. Гэтэл тус банкны ТУЗ-ийн гишүүн, ИХН-ын дарга Н.Давааг батлан даалтад гаргах хүсэлт тавихад “Таныг гадуур гарсан хойноо улс төр хийгээд, сонгуульд нөлөөлөх гэж оролдохыг үгүйсгэх аргагүй. Тиймээс гадуур шалгах боломжгүй” гэсэн хариу өгсөн байна. “Бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэнэ. Энэ хэрэг улс төртэй ямар ч холбоогүй” гэж мэдэгдэж байсан цагдаа нар батлан даалтад гаргах хүсэлт тавьсан хүний өөдөөс ийм хариу өгсөн нь хачирхалтай. Мөн Н.Даваагийн ярилцлага долоо хоног тутмын нэгэн хэвлэлд нийтлэгдсэн. Гэтэл үүнээс болж “Анод”-ын хэргийг шалгах ажлын хэсэгт томилогдсон мөрдөн байцаагч арга хэмжээ авахуулсан гэнэ. Мөрдөн байцаагчийн цалингийн 10 хувийг хассан нь хариуцсан сэжигтэн нь хэвлэлд ярилцлага өгсөнтэй холбоотой. Энэ талаар УМБГ-ын Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаас тодруулахад “Сонинд гарсан ярилцлагаас болж цалинг нь хасаагүй. Ажилтантай байгуулсан үр дүнгийн гэрээнд заасны дагуу өөр шалтгаанаар арга хэмжээ авсан” гэсэн хариу өгсөн.

0 Response to "Ажилтнууд нь захирлаа батлан даалтад гаргахыг шаардав"

Post a Comment



Дүрстэй Мэдээ