МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАМБАРЫН ЭНХБАЯР ТАНАА
АНОДЧУУДААС ИЛГЭЭХ ЗАХИДАЛ
Анод банк Монголын санхүүгийн системд 17 жил зүтгэж, 60000 гаруй хадгаламж эзэмшигчид, 60000 гаруй зээлдэгчидтэй Монголын топ 4 банкны нэг болон ажиллаж ард түмний хайр хүндэтгэлийг хүлээн ажиллаж байсан цаг саяхан билээ.
Харамсалтай нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай орны улс төр эдийн засгийн хямрал зэрэг цэвэр бизнесийн үйл ажиллагаанаас болж тус банк нь төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд орсоныг хэсэг бүлэг улс төрчид, эрх мэдэлтүүд овжиноор ашиглаж үүсгэн байгуулагч удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн нийгмээс тусгаарлаж, ар хударгаар нь банкыг дампууруулах үйл ажиллагааг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлж байна.
Манай банк системийн хамгийн хурдан өсөлттэй банк байсан бөгөөд хадгаламжийн зах зээлийн 20% хүртэлх хувийг, системийн нийт зээлийн 10% -г тус тус эзэлж, гол үндсэн үзүүлэлтүүдээрээ банкны системдээ байнга 1,2 –р байр байр эзэлж системдээ болон улсын хэмжээнд байнга дээгүүр байранд явж байсан билээ.
2008.01.01-ны байдлаар санхүүгийн зах зээл дээр 17 жил ажиллахдаа Анод брендийг бий болгож 300 тэрбумын активтай, 200 тэрбумын зээлтэй, 30-50 сая ам.долларын үнэ цэнэтэй, хэдэн зуун тэрбумын орлогыг төсөвт төвлөрүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг МУ-ын эдийн засгийн 10 хувийг бүрдүүлдэг хүчирхэг банк болоод байсан юм.
Манай банкны стратеги нь уул уурхайн салбарт түлхүү анхаарч 200 орчим сая долларыг уул уурхай, зам, тээврийн тоног төхөөрөмж, хүнд машин механизм хэлбэрээр оруулснаас гадна хадгаламжийн хүүгээр 200,000 хүнийг орлоготой, зээлийн үйл ажиллагаагаар 20,000 орчим хүнийг ажлын байртай болгож үндэсний тэргүүлэх компаниудыг үүсгэхэд үнэт хувь нэмрээ оруулж ирсэн билээ.
Анод банк 540 гаруй хүнийг ажлын байраар хангах замаар тэдний ар талд 2500 гаруй хүмүүсийн нийгмийн баталгааг хангаж, олон зуун залуусыг гадаадын их дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлж нийгэмд хандсан арга хэмжээгээрээ Ард түмний тодотголтой болж нийгмийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулж ирсэн юм.
2008 оны 12 сарын 10-ны өдөр тус банкинд Монгол банкнаас Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ирээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дампууруулах гэж биш ажил сайжруулах гэж ирсэн хэмээж байсан ч 5 сар ажиллах хугацаандаа ажилтнуудын тал хувийг хууль зөрчин цомтголд оруулсан нэрээр халж хот, хөдөөний10 гаруй болон 24 цагийн тооцооны төвүүдийг хааснаас өөр нүдэнд харагдаж гарт баригдах үр дүнтэй ажил хийсэнгүй.
Харин банкны үйл ажиллагааг бүхэлд нь муу байсан, удирдлагууд нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг завшсан мэтээр мэдээлэл хийх ажилд л гол анхаарлаа хандуулж ирлээ.
Монгол банкнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч нь банкны хууль зөрчиж ангилал бууруулах замаар зээлийн активыг муу болгон алдагдлыг зориуд өсгөсөн, үндсэн хөрөнгийг авлагад бүртгэсэн, зээл төлүүлэх болон банкинд ашиг орлого оруулах бүх үйл ажиллагааг хаасан зэрэг нь банкны ажилтнууд бидний нүдэн дээр хийгдсэн бөгөөд үүнийг бид банкныг дампууруулах санаатай үйлдэл гэж үзэж байна .
Банкны удирдлагуудад хөрөнгө оруулалт татах замаар банкныхаа хэвийн үйл ажиллагааг нь ханган ажиллах боломж олгохгүй, өөрсдийн зориудаар нэмэгдүүлсэн алдагдалтай тоогоор ард түмний тархийг угааж, хувьцаа эзэмшигчдийг өдөөн хатгах зэргээр тус банкинд томилогдож ирсэн бүрэн эрхт төлөөлөгч болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа нь бүхэлдээ Анод банкны эсрэг чиглэж байгаад Анод банкны ажилтнууд бид жигшин зэвүүцэж байна.
Монгол улсын эв нэгдлийн билэг тэмдэг, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дарга, ард түмнээсээ сонгогддог төрийн дээд албан тушаалтны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч танд Ард түмний тодотголтой Анод банкны хамт олон бид албан ёсооор энэхүү захидлыг хүргүүлж байна.
Ззахидал хүргүүлж буй гол зорилго нь танд болон олон нийтэд банкны талаарх үнэн бодит мэдээллүүд хүрэхгүй байгаагаас үүдэн манай банкны ажилтнуудтай таныг өөрийн биеэр хүрэлцэн ирж уулзан саналаа солилцон бодит мэдээлэл авч банкыг дампууруулахад чиглэсэн энэхүү бусармаг үйлдлийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө таслан зогсоож банктай ажил, амьдралаа холбосон 540 гаруй хүн, тэдний ар гэр 3000 гаруй хүний хувь заяаг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.
Ард түмний нэг хэсэг Анодчууд бид банкаа дампууруулахыг хүсэхгүй байна.
Шуналдаа хөтлөгдсөн эрх мэдэлтнүүдийн золиос болохыг хүсэхгүй байна.
Анод банкны үүсгэн байгуулагч, удирдлага Н.Даваа, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг батлан даалтанд гаргаж банкны хэвийн үйл ажиллагааг сэргээх боломж олгоход анхаарлаа хандуулахыг хүсч байна.
Хүндрэлгүй бизнес гэж байдаггүй, гагцхүү тухайн бизнесийг гардан хэрэгжүүлэгчид л түүнийг даван туулах бөгөөд энэ ажилд тодорхой цаг хугацаа шаардагдах нь зүй ёсны билээ.
АНОД БАНКНЫ АЖИЛЛАГСАД.
Note: 2009/05/19-ны өдөр Анодын ажилтнууд энэ захиаг Ерөнхийлөгчийн тамгын газарт өгсөн байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд Ерөнхийлөгчид аль болох хурдан хугацаанд дамжуулж нааштай хариу өгнө гэжээ.
Ta buhnii zahiag huleen avlaa. Songuuld yalbal hariu ogoh bolno
Uneheer haramsaltai 15n jil ungurchee uneheer hairan seheeten medlegtei chadaltai huniig ta nar zevuun novshnuud uursduu iim amidral uzej uheesei