МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.

“Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөрийн үеэл дүү М.Мөнх-Очиртой ярилцлаа.


-Таны үеэл ах саатуулагдсаар багагүй хугацаа өнгөрлөө. Та бүхний сэтгэл санаа их хүнд байгаа нь ойлгомжтой?

-Тийм ээ. Үнэхээр хүнд байна. Бид гэмт хэрэг гэхээсээ илүү ахынхаа эрүүл мэндэд маш их санаа зовинож байна. Энэ хүн тийм хүнд нөхцөлд, өлсгөлөн зарлаж байсаар амь насаа алдвал бид хэзээ ч нөхөшгүй гарзтай, дахиж энэ хүнээ харахгүй болоод насан туршдаа гунигтай үлдэнэ шүү дээ.

-Таны үеэл ах ер нь ямар хүн юм бэ. Та хувь хүн талаас нь бага ч болов ярьж өгөөч?

-Бид үеэлүүд хэдий ч төрснөөс илүү ойр дотно байдаг юм. Д.Энхтөр ах их шударга хүн. Хийсэн ажлаа дуусгаж байж санаа амарна, эрс шийдэмгий, шаардлагатай үед зөв шийд гаргаж чаддаг нэгэн. Би шударга гэдэг зан чанарыг нь илүү онцолмоор байна.Одоо саатуулагдаад байгаа энэ гурван хүн арван жилийн нэг ангийн хүмүүс. Зах зээлийн системд шилжсэн цагаас эхлэн ченж хийж байгаад хэний ч дэмжлэггүй, өөрсдийн хөрөнгө хүчээр энэ банкыг байгуулсан. Арилжааны олон банкнаас эхний дөрөвт бичигдэх хүртлээ энэ банкны үйл ажиллагаа сайн явж байсан.

-Танай ахыг их хэмжээний мөнгө завшсан гэсэн үндэслэл зүйл анги дотор нь байгаа?

-Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм их эрх мэдэлтэй, мөнгө ихтэй байсан бол банкны нэр дээр байр, орон сууц нь байх байсан уу. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн машин , байргүй байсан гэсэн үг. Эхнэр нь одоо хоёр хүүхэдтэйгээ аавындаа амьдарч байна.

-Нэг зүйл анхаарал татдаг юм. Үнэхээр гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ итгэлтэй байсан юм бол эхнээсээ яагаад эсэргүүцэхгүй хагас жилийн дараа өлсгөлөн зарлаж, эсэргүүцэл илэрхийлж байгаа юм бол?

-Ах маань бидэнд болон захиандаа энэ тухай бичсэн байна лээ. Юу ч ойлгоогүй байхад саатуулаад хорьсон. Шүүх, цагдаа, прокурор байгаа юм байн, үнэн нь олдох байх гэж хүлээцтэй хандсан гэсэн. Гэтэл одоо хэр нь ямар нэгэн ажиллагаа хийгдэхгүй, хэт удааширч байгаад бухимдан аргаа барахдаа амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавихад хүрлээ.

-Одоо хэр нь нэг зүйл тодорхой бус байдаг. Эдгээр хүмүүсийг хэний өргөдөл, гомдлоор эрүүгийн хэрэгт татсан юм бол. Хохирогч нь ингэхэд ямар хүмүүс байгаа юм бол?

-Үүнийг л бид мөрдөн байцаагч нараас нь асуугаад байгаа юм. Хохирогч байхгүй шүү дээ. Хадгаламж эзэмшигчид нь гэрээний дагуу мөнгөө авч эхэлсэн. Тэр мөнгөнөөс энэ хүмүүс завших ямар ч боломжгүй. Манай ахыг буруутгаж байгаа нэг зүйл нь залилангийн аргаар хувьцаа гаргасан гээд байгаа юм. Хувьцаа гаргахад тухайн банк Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл хүсч , аудит шалгалт хийж байж шийддэг юм билээ. Гэхдээ зөвхөн энэ байгууллага бус Монголбанк бас зөвшөөрөл олгодог. Энэ олон шалгуурын дараа хувьцаа гаргасан байх жишээтэй. Манай ахыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд саатуулахдаа Монголбанкны гомдлоор гэж хэлсэн гэсэн. Гэтэл гурван өдрийн дараа тус банкнаас цагдаагийнхан нэхэж байгаад өргөдөл, гомдол авсан байна лээ. Түүнээс гадна энэ хэргийг шалгаж байгаа байцаагч нар санхүүгийн анхан шатны мэдлэггүй гэдгийг ах маань олон удаа хэлж байгаа.

-Эхнэр нь мөрдөн байцаагч нар удаан хугацаагаар мэдүүлэг авахгүй байгаа гэж хэлсэн. Гэтэл цагдаагийнхан 10 хоног тутам уулзаж байгаа гэж мэдэгдсэн?

-Хүний амь амьдрал шийдэх гэж байгаа хүмүүс ингэж мэдэгдэж байгааг хараад гайхаж байна.Уулзаад байгаа нь үнэн. Гэхдээ мөрдөн байцаагч мөрдөн байцаах үйл ажиллагаагаа явуулахгүй хэрнээ “За бие чинь яаж байна зүгээр үү” гэж асуугаад л яваад байдаг юм. Тэр хүн эмч биш биз дээ. Энэ бүгдээс харахад, тэнд хорьж цагдан, зориуд залхаах гэсэн санаа бодолтой байгаа нь харагддаг.

-Саатуулж, цагдах гэсэн өөр олон шалтгаан байдаг тухай эх сурвалжууд хэлж байна лээ. Түүнээс гадна Н.Давааг VII сарын 1-ний үймээнийг санхүүжүүлсэн гэх юм билээ?

-Банк гэдэг хэн дуртай нь мөнгийг нь аваад хууль бус зүйлд зарцуулах боломжтой газар биш шүү дээ. Энэ үндэслэлгүй мэдээлэл байна. Улс төрийн түүхэн том үйл явдал болох гэж байгаа учир ингэж саатуулсан байх.

-Гэхдээ саатуулж хорьсон хугацаа нь сонгуулиас аль эрт шүү дээ?

-Барын зулзагыг бага дээр нь гэсэн үг байдаг. Түүнийг санагдуулам үйл явц энэ бүгдээс харагддаг. Бас нэг зүйл бол одоо банкны лиценз авна гэдэг маш ховор, их хэцүү зүйл. Гэтэл энэ лицензийг авах гэсэн хүмүүс маш их байдаг. Том том улс төрч, бизнесмений ашиг сонирхол ийм байдалд хүргэсэн байж болох юм.

-Сонгуулийн дараа батлан даалтад гаргана гэсэн яриа сонсдох боллоо?

-Тийм яриа гарч байгаа ч баттай бус. Бид ахынхаа эрүүл мэндийг бодоод олон удаа хүсэлт гаргасан. Одоо хэр нь батлан даалтад гаргадаггүй юм. Цагдаагийнхан батлан даалтад гаргахгүй байгаа үндэслэлээ оргон зайлна, мөрдөн байцаах ажиллагаанд саад болно гэдэг. Энэ хүн зугтаад хаа хүрэх билээ. Тэгээд ч банк нь одоо бүрэн Монголбанкны хяналтад байгааг бүгд мэдэж байгаа. Эрүүл мэнд нь өдрөөс өдөрт доройтож байгаа учир ахынхаа эрүүл мэнд амь насанд нь санаа зовж батлан даалтад гаргахыг шаардаж байна.

Биднийг ярилцлах зуур Д.Энхтөрийн хүү Э.Содгэрэл “ Хичээлдээ явж байгаа. Гэхдээ би аавыгаа санаад байна. Цагдаа ах нараа, миний аавыг гаргаад өгөөч” хэмээн хэлж байсан юм.

Ийн ярилцаж суухад гаднаас Д.Энхтөрийн төрсөн эгч, өмгөөлөгч нар нь Ганцхудаг яваад ирлээ гэсээр орж ирлээ. Д.Энхтөр өлсгөлөн зарлаад найм хонож байгаа бөгөөд тэднийг очихын өмнөхөн ухаан алдаж унасан гэнэ. Учир нь даралт нь унаж, гэнэт бие нь муудсан гэдгийг тэд ярьж байлаа. Хорих ангийнхан шуурхай эмнэлгийн тусламж үзүүлэн, үргэлжлүүлэн эмчилгээ хийх гэсэн боловч Д.Энхтөр өлсгөлөнгөө зогсоохгүй гэж шийдсэн аж. Түүний эгч “Тийм байсан хүн ийм болчих гэж ” хэмээн цурхиран уйлж байсан. Сандарч тэвдсэн тэрээр Д.Энхтөрийг шалгаж байгаа УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгт мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч н.Доржсүрэн рүү ярьж энэ тухай хэлэхэд “Чи битгий хуц. Чи хэн юм бэ” гэж хэлээд утсаа тасалж орхив. Д.Энхтөрийн ах дүүс өчигдөр орой цугларч, дүүгийнхээ амь насыг яаж хамгаалах тухай ярилцсан байлаа.


Х.Оюунсүрэн

1 Response to "М.Мөнх-Очир: Д.Энхтөр ахын эхнэр хоёр хүүхэдтэйгээ аавындаа амьдарч байна"

  1. Anonymous Said,

    hairan hun, hairan ger bul...

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ