- Дугуй бол тээврийн хэрэгсэл гэсэн vгийг анх би чамаас олж сонссон. "Дугуй бол унадаг дугуй" гэж боддог, тэгж ойлгож єссєн надад хачин санагдаж байж билээ. Нээрээ л "тээврийн хэрэгсэл" болохыг удалгvй ойлгож, дугуй авч унасан.
- Би Явуухулан гэж мэдэхгvй. Ялалт гэж мэднэ. Ялалт бол Монголд Монэл - єнгєт ТВ-ийг анх угсарсан хvн гэж ярина. Тийм ээ, хvн бvр заавал яруу найргийг шимтдэг, Явуухуланг мэддэг байх албагvй. Чиний техник сэтгэлгээ энд бас харагдаж байна. Гэхдээ чи Явууг ямар ч гэсэн мэддэг л юм байна. Тэр vед чиний нєхєдтэйгєє нийлж байгуулсан Анод компани эхлэлийн шатандаа явж байж.
- Нэг юм байгуулчихаад л зvтгээд байх хэрэгтэй. Зvтгээд байхад заавал vр дvнд хvрнэ гэж ярих нь дунд сургуулийн багш минь ч юм шиг.
- Нэг єдєр манай дансанд нэг сая тєгрєг ороод ирсэн. Бид нар эхлээд бvр нvдэндээ итгэхгvй байгаа юм чинь. Тэгээд л ... ура! гэж нээрээ л багш маань сургамж яриагаа жишээ татан баяжуулж, итгэл vнэмшил тєрvvлдэг шиг ярина.
Санаж байна уу, чи бид хоёр нэг удаа Лондонгийн тєвд байх компанид ажил асууж осчоноо. Уг нь гоё ажил. Нутаг орон руугаа утсаар яриад л, Монголынхоо баячуудыг ятгаж, 5 сарын дараа болох Дэлхийн том бизнесмэнvvдийн чуулга - уулзалтад оролцуулж чадвал, элсvvлсэн баян нэг бvрийнхээ тоогоор хэчнээн паунд ч билээ, авах. Би л хувьдаа Монголын нэг баяныг элсvvлэх ч яамай, гэрийнхэнтэйгээ болоод найз нєхєдтэйгєє ханатлаа утсаар нь vнэгvй яриад авъя гэж "сэтгэж" очсон. Гэвч надаас ємнє олон хvн ийн "сэтгэчихжээ".
Урдаас шууд л:
- Монголчуудыг ажилд авахгvй. Танайхан зvгээр л гэр рvvгээ ярьдаг гэж угтав. Нєгєє "Манай ресторанд монголчууд ба нохойг оруулахгvй" гэдэг шиг л. Хортой шартай аавын хvv чи:
- Энэ муу яаж дургvй хvргэж байна аа. За гайгvй ээ, би тэгвэл компаниа яг энэ хажууд нь байгуулна даа гэж билээ. "Энэ яасан том санаатай амьтан бэ" гэж би дотроо бодсон. Уучлаарай, намайг. Чи vнэхээр байгуулсан. Яг Лондонд, яг тэр компаний хажууд байгуулаагvй ч байж болох. Гэхдээ чи яг тэнд байгуулая гэвэл байгуулах хэмжээнд нэгэнт хvрсэн. Хамгийн гол нь, хамгийн гоё нь, хамгийн сайхан нь, хамгийн бахархалтай нь ... чи болоод чиний нєхєд, хамтран зvтгэгч нар чинь нэг сая монгол тєгрєг дансанд нь орж ирэхэд нvдэндээ итгэхгvй байсан тэр цагаас аваад Монголын эдийнзасагт зохих том байраа эзэлсэн, хэчнээн тэрбум тєгрєг, хэчнээн сая долларт эргэлдэх, хэдэн зуун ажилчдыг цалинжуулсан, хот хєдєєгvй салбар нэгжтэй, Монголын хувийн том банкийг буй болгосон, хєл дээр нь босгосон. Зvтгэсээр байгаад, хєдєлмєрлєсєєр яваад. Ур ухаанаараа, сэтгvvр толгойгоороо, техникийн, эдийнзасгийн, зах зээлийн эрдэм мэдлэгээрээ. Хамгийн гол нь, хамгийн гоё нь ... Тvvнээс бус албан тушаалын тєлєє vхэн хатан зvтгэж, хахууль єгч байж зохих эрх мэдэл, албан тушаалыг олж аваад, хаясан шидсэн мєнгєє хэд дахин эргvvлж олж авдаг тэр замаар биш! Тендерт шалгарахаар ирсэн олон тєслийн аль сайн нь биш, хэн их мєнгє шидсэнийг нь шалгаруулдаг тэр эрх мэдлийг олж авсандаа биш! Монгол маань хэчнээн муухай болчихоо вэ?!
- Манай нєхєр хуулийн хоёр ч тєсєл дээр ашигтай ажиллачихсан байхгvй юу гэж УИХ-ын гишvvний эхнэр бахархан ярина. Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн тэргvvний ажил гэхэд л бєєн олз омогтой, "унацтай", маш гоё ажил болжээ. Ямар ч ашиг орлогын тєлєє бус, цэвэр энэрэн нигvvлсэх сэтгэлийн vvднээс, Олон Улсын Улаан Загалмай Нийгэмлэгээс манай Монголын єнчин ядуу, євчтэй зовлонтой, тахир татуу хvмvvст vнэгvй тусламж болгон ирvvлдэг тусламжийн бараа: эм, тариа, аминдэм, самбай, нэг удаагийн тариур, гутал хувцас, хєнжил, хєнжлийн даавуу ... єєр юу байдаг юм, хэрэгцээ шаардлагатай хvмvvстээ vнэгvй тараагдах учиртай эдгээр бvх зvйлс харин манай Монголд хэсэг бvлэг хvнийг баяжуулсан ашигтай чухал "мээст" гээд бод доо. Ийм улсад шударга хєдєлмєрєєрєє, шударга єрсєлдєєний зарчмаар гарч ирсэн Анод компаний захирлуудын байх газар нь Ганц Худаг юм байна! АНУ-д машин зохион бvтээсэн Форд vе удмаараа баяжсан. Монголд банк буй болгосон чи болоод чиний анд нєхєд шоронд "морилсон". Манай тєр засгийн томчуул АНУ болоод єндєр хєгжилтэй бусад улсаас зээл тусламж гуйж бадар барихдаа, Мянганы Сандаа манийгаа багтаагаач гэж гуйж явахдаа энэ ялгаагаа хэлдэг болов уу? Наад тусламжийн валют чинь улс оронд минь биш, бидний халаасанд орно гэдгээ хэлдэг болов уу?
- Хогшил хєрєнгє гэвэл аав ээжээсээ євлєж vлдсэн 3 єрєє байр.
- Надад бас совесть гэж бий шvv гэж хуцацгаадаг улс даа.
Ийм хvмvvсийн дунд анд минь чи Анод компанитайгаа аргагvй ганцаардаж дээ. Анд минь чи єнєєдєр тєрийн ялтны адил, эрvvгийн хэрэгтний адил Ганц Худагт сууж байгаа ч чи бол ариун цагаан хєдєлмєрєєрєє тодрон гарч ирсэн, манай Монголын vндэсний цєєн хєрєнгєтний нэг, манай залуусын бахархан дуурайх хvн мєн шvv.
- Тэр vед бас, манай Монголд бас завхарч, завхруулж байсан байгаа юм шvv. Сая сая доллар албан тушаалаа ашиглаж идэж байсан хvмvvс нь улам томроод, пээдийгээд байдаг, шударга хєдєлмєрєєрєє баяжиж, хувийн банк босгож хэдэн зуун ажилчин цалинжуулж байсан хvмvvсээ барьж аваад шоронд хаяж байсан. Vгvй мєн завхарсан цаг vе байжээ гэж ярилцах цаг, шагшин хэлэлцэх цаг, юм vнэнээрээ тодрох цаг, шударга ёс шударгуу бусаа ялах цаг ирэхдээ л ирнэ. Удахгvй ирнэ.
- Муу нохойн санаа цаад захын туулайнд.
- Муу нохой ан тавихад баас нь хvрнэ гэх зэрэг хуучны сайхан монгол vгсийг чи хэлдэг сэн.
- Хэн чамд энэ vгийг хэлж єгсєн бэ? гэж сонирхоход минь
- Євєє минь гэнэ.
Лондонгийн тєвд, "Энэ компаний хажууд компаниа байгуулна" гэж ярихад чинь "Муу нохойн санаа цаад захын туулайнд" гэсэн євєєгийн чинь vг надад санагдсан сан. Vгvй, анд минь чи хамгийн цаана давхиж яваа хамгийн эрvvл, чадалтай туулайд хэрээ мэдэхгvй санаархсан муу нохой биш юм санж. Харайсандаа хvрдэг эмээлт морь шиг зорьсондоо хvрдэг эр хvн шvv, чи. Анод компаниа ингэж томорно гэдгийг чи тэр vед харж, зорьж явжээ. Даанч буруу цаг vе таарчихаж. "Дугуй бол тээврийн хэрэгсэл" гэхийг чинь сонсоод би гайхаж байсан шиг, ариун шударга хєдєлмєрєєрєє баяжиж байгаа чинь, албан тушаалаа ашиглаж, гарын vсгээ зурж, цохолт хийж баяжиж байгаа хvмvvст хачин агаад буруу санагджээ. Буруут санагджээ. Буруутгамаар санагджээ. Унагамаар санагджээ. Дампууруулмаар санагджээ. Шоронд хаямаар санагджээ. Учир нь тийм хvмvvст чи аюултай. Учир нь чи тэдний талын хvн биш. Тэдний сэтгэл санааны болоод ажил тєрлийн, бизнесийн ахан дvvс биш. Уг нь чи тэдэнтэй нийлье гэвэл амархан байсан. Гэвч чи нийлээгvй. Угаас нийлэх хvн биш байж. Адаглаад л чи єлсгєлєн зарлахгvй байж болох байсан. Ганц Худгаас тєрийн тєлєє боож vхдэг оготно Энхтєр гэж захидал бичихгvй байж болох байсан. Тэрнийхээ оронд ємгєєлєгчдєє ахиу мєнгє єгєх, чамайг дарж хорьж буй хvмvvсээ яаж аргалахаа, хахуульдахаа, хэрхэн наймаа тохирохоо бодож болох байсан. Гэвч чи тийм хvн биш ажээ. Интернетээр нягт сvлжилдсэн, англи хэлээр нэвт ойлголцсон даяарчлагдсан Дэлхий маань єдгєє хавтгай болсон. Чиний тvvхийг, Анод компаний тvvхийг, авилгачин эзэнтэй Монгол улсын энэхэн дампуу муухай цаг vеийн тvvхийг англиар орчуулаад интернетээр цацаад Даян Дэлхийд таниулах англитай, эдийнзасгийн зохих мэдлэгтэй, чамд туслах зєв сэтгэлтэй хvн бий гэж би итгэнэм. Шударга монголчууд, ариун цагаан хєдєлмєрєєрєє амьдарч байгаа монголчууд чамаар бахархаж байгаа шvv, анд минь. Энэхvv ил захидлаа би нулимсаа дусааж бичлээ. Нvднийхээ усан нулимсыг биш ээ, зvрхнийхээ цусан нулимсыг.
Лувсангийн БАТБАЯР
АНУ-аас дорд мэхийн хичээнгvйлэв.
5 - 22 - 2009
Энэ нээрээ үнэхээр үнэн бичжээ.
Unshij uzlee. Ene hun uneheer naiz ni baina. Minii ene hunii talarhi oilgoltiig ulam batjuulj ugluu. MGL ulsad shudarga yos hurdan ireesei. Yamar niigemd amidarch bgaagaa bi uuruu medehgui baina.
Энхтөр захирал яг ийм хүн шүү, ямар их алсын хараатай гэж санана. Маш сайхан бичсэн байна, сэтгэл хөдөллөө.
hun olon alddaggui neg l alddag, aldaan deer n muu humuus togloj baigaa yum uu daa, Mongold ooriinhoo hicheel zutgeleer tegees ehelj yumtai bolson humuus ih helmegdeh yum daa, yag minii aav shig,
unen bichjee unexeer iim l xun enkhtur zaxiral
ene hund Bayarlalaa gejhelmeer bna. Har bagaasaa Anod banktai hamt oson tom boljbaisan bi Anod banknii Zahiral,olon jiliin unench shudarga ajilchid,ah egch nariigaa demjij bna.
Мундаг найз байна. Чин сэтгэлийн үг хэзээ ч дуураймал байдаггүй хуурамч бдгүй
Wow
Хөөх үнэхээр уулга алдаж бна монгол шудрага ёс ирэх юм байна. Төрсөн ухаан орсон цагаасаа эх орондоо шудрага зүйл үзэж сонсож байсангүй одоо л сонслоо