МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Монгол улсын цагдаагийн ерөнхий газрын дарга Ч.Сандаг-Очир,

Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын

тэргүүн зөвлөх М.Алтанхуяг танаа

Батлан даалтанд гаргуулах тухай

Анод банк Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, Топ 4 банкны нэг болон ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж байсан цаг саяхан билээ.

2008.12.10-ны өдөр Анод банкинд онц дэглэм тогтоож хуулийн байгууллагаас банкны 3 захирлыг цагдан хорьсон тэр үе бол Анод банктай ажил, амьдралаа холбосон 500 гаруй Анодчууд бидэнд тохиолдсон хүнд үе байсан юм.

Биднийг Анод гэдэг үнэт брендийн нэг хэсэг болох завшаан олгож, ажиллах урам зориг, эрч хүч харамгүй хайрласан үүсгэн байгуулагч болон захирлуудын маань амь нас, эрүүл мэнд хутганы ирэн дээр ирээд байгаа тул Анодчууд бид батлан даалтанд гаргахын төлөө зориг зүрх нэгдэн өөрсдийн дуу хойлоогоо гаргахаар нэгдсэн билээ.

Тэд бол бидний төдийгүй гэр бүл, үр хүүхдүүдэд маань хүртэл хэдийнээ танил болсон, Анод банкинд ажиллаж байгаагаараа бахархах итгэлийг бидэнд өгсөн тийм эрхэм хүмүүс, бидний амьдрал, итгэл найдвар, зүрх сэтгэл маань юм.

Тус банкинд онц дэглэм тогтоосноос хойшхи 5 сарын хугацаанд тэд ямар их үнэт зүйл бүтээснийг Анодчууд бид өдөр өнгөрөх тусам илүүтэй ихээр мэдэрч тулгарсан хүндрэл бэрхшээлийг даван туулах өдөр ирнэ хэмээн итгэл найдвар өвөрлөсөөр байгаа билээ.

Тэднийг цагдан хорихгүйгээр асуудлыг шийдэх бүрэн боломж байгаа гэж бид үзэж байна.

-Хил, гаалиар оргон зугтааж болзошгүй гэсэн тайлбар нь бодит байдалтай нийцэхгүй, тэд тийм хэмжээний ёс суртахууны доройтолд орсон хүмүүс биш, тэгж үзэх нь хил, гаалийн албыг дорд үзсэн хэрэг болно гэдгийг эрхэм төрийн түшээ та бүхэн сайн мэдэж байгаа буйзаа.

-Гадуур шалгавал хэргийг шалгах явцад саад учруулна гэсэн нь ямар ч боломжгүй.Монгол банкнаас томилогдсон БЭТ-ийн мэдэлд бүх бичиг баримт байгаа төдийгүй, санхүүтэй холбоотой бүх мэдээ, тайлан аль эрт гарч тэдгээрийн үндсэнд 2009 оны 3-р сард гаднын аудитын шалгалт орж дүн гарсан тул ямар ч бичиг баримт, асуудалд оролцож хэргийг шалгахад хүндрэл учруулах боломж байхгүй юм.

-Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан тул мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүндэтгэн үзэж цаашид аль болох амь насанд нь аюул учруулахгүй аргыг сонгож Н.Даваа, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг батлан даалтаар гаргаж өгнө үү.

Ажиллагсдын гарын үсгийг цуглуулсан баримтыг хавсаргав.

АНОД БАНКНЫ АЖИЛЛАГСАД 2009.05.20

2 Response to "Анодын ажилчид ЦЕГ-н дарга Ч.Сандаг-Очир болон Ерөнхий прокорур М.Алтанхуяг нарт захидал илгээв"

  1. Anonymous Said,

    Altanhuyag prokorur chin naiztaigaa niileed Anodoos huuramch chekeer 800,000$ huschihsan gar shuu dee. iim hereg hiichihsen hun chin yu gej ed nariig batlan daaltand gargah ve dee. Harin ch ali boloh olon jiliin yal oguulj baij l sanaa ni amrana.

     

  2. Purevdorj Said,

    manai BET-uud avilgal avch 100 terbum togrogiin zeeliig angilal buuruulj chanargui bolgoson. Sain ajillaj bna

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ