Эрхэм хүндэт, одоо Анод банкинд ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүмүүс ээ.
Анод банкны ТУЗ-ын гишүүд ээ.
Анод банкны харилцагчид, хувьцаа эзэмшигчид ээ.
Би өнөөдөр дэлхийн болон манай улсын санхүүгийн хүнд хямралын үед амьдарч байна. Банкны хувьд санхүүгийн хямралд хамгийн түрүүнд өртдөг байгууллага бөгөөд улс орны эдийн засгийн хямралаас зээлдэгчид маань зээл, хүүгээ төлж чадахгүй байдалд орж энэ нь банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж эхэлсэн билээ.
Орчин үеийн эрсдлийн шинжлэх ухаанд тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдсон шалтгаануудыг дотоод, гадаад олон төрлийн эрсдэлд хуваан судалдаг.Дэлхийн олон улс оронд олон банкууд дампуурах, хүндрэх зэрэг үзэгдлүүд 2008 оноос эхлэн байнга гарч байгааг та бид олон улсын мэдээнээс сонсож мэдэж байгаа билээ.
Манай Анод банкны хувьд ч гэсэн бусад оронд болж буй банкны дампуурал, хүндрэлүүдийн Монгол хувилбар юм гэдэгт би хатуу итгэлтэй байна.Харин нэг зарчмын том ялгаа нь соёлтой гадаадын орнуудад дампуурсан, хүндэрсэн банкууддаа хүнлэг нэрэнгүй хандаж, банк санхүүг нь аврахын тулд байж болох бүхий л аргуудыг эрэлхийлж байгаа бол манай орны хувьд хамгийн түрүүнд “Ардын дайсан” илрүүлдэг 1937 оны хоцрогдсон арга барилаар ашиглаж биднийг шоронд 6 сар хорьж залхаан цээрлүүлж, сэтгэл, санаа, эрүүл мэндийн нөхөшгүй хохиролд оруулж байна.
Бидний амьдралд тохиолдоод буй энэ хүнд үеийг давж туулахад та бүгдээс сэтгэл санааны их дэмжлэг хэрэгтэй байна, эс тэгвээс биднийг харилцагчдын төлөөгүй олон тэрбумын алдагдлыг бид хувьдаа завшсан мэтээр худал мэдээллийг маш олон удаа, байнга, телевиз, хэвлэл мэдээллээр нэвтрүүлж биднийг гүтгэж байна.
Хэдийгээр нэг талаас харахад бид 21-р зуунд, мэдээллийн зуунд амьдарч байгаа, бид хувьдаа мөнгө завшаагүй бүх л баримтуудаад ил тод харагдаж байгаа мэт боловч нөгөө талаас цагдаагийн байгууллагын нүсэр хүчээр бидэнд хэрэг тулгаж, үүний эсрэг манай өмгөөлөгчид маань хүчин мөхөстөж бид шоронд хоригдсоор байна.
Бид энэ хэлмэгдлээс гарахад бидний хамтын ажиллагаа, Анод банкинд ажиллаж байсан болон ажиллаж байгаа ажиллагсад, зээлээ аваад төлөөгүй харилцагчдын үнэн зөв мэдүүлгүүд их чухал гэж би бодож байна.
Хэдийгээр бид Анод банкны төлөө өөрт буй бүхий л хүчээ дайчлан ажиллаж байсан ч цаад утгаараа Монгол улсын банк, санхүүгийнэ хүчин чадлыг сайжруулахын төлөө , Монгол улсынхаа төлөө гэсэн итгэл үнэмшлээр ажиллаж байсан юм. Гэтэл өнөөдөр мэдээллийн хэрэгслээр бидний үйл ажиллагааны зарим алдаатай талуудыг гэмт хэрэг үйлдсэн болгож сурталчилж байна.
Бидний улс орны эдийн засагт оруулсан хувь нэмрийг ерөөсөө ярихгүй, 55 тэрбумын алдагдлыг байнга дурдаж ирлээ.Тэгвэл 55 тэрбумаас дүрмийн сангийн 40 тэрбумыг хасахад 15 тэрбум үлдэнэ.300 тэрбумын эргэлтэнд 15 тэрбум гэдэг бол 5% л гэсэн үг. Өөрөөр хэлбэл бидний алдагдал 5-10%-д л багтаж байжээ гэсэн үг. Энэ тоо бол өнөөдрийн Монголын аж ахуйтнуудад байдаг дундаж үзүүлэлт гэж би ойлгож байна.Бид эдийн засгийн 10% байсан гэдэг утгаараа алдагдал ч гэсэн энгийн хүмүүсийн хувьд том харагдах нь ойлгомжтой шүү дээ.Тэгвэл манай банкны 6000 зээлдэгчийн төсөвт оруулсан олон зуун тэрбум төгрөгийн татварыг өнөөдөр бүгд мартсан, энэ тухай ярихгүй байна.Эдийн засагт оруулсан хувь нэмэр нь өнөөдөр манай банкны 5-10%-ийн алдагдлаас хэд дахин их юм.
Би монголчуудаасаа нэг бол хүнийг магтан дуулж баатар болгодог, нэг бол хүнийг адгийн шаар болгодог энэ муухай туйлшралаасаа салахыг уриалж байна.
Ингээд одоо надад тулгаж байгаа хэргүүдээс та бүгдээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар санал бодлоо солилцоё.
Жишээ нь: Coal Diesel төслийн зээлийн тухайд
Нүүрснээс шингэн түлш гаргах 3 млр ам.долларын төслийг манай банк хэрэгжүүлье гэсэн шийдвэр ТУЗ дээр 2006 оны эцсээр гарсан.Энэ төслийг бид МIСС, Германы эрчим хүчний хуульч Тим Риденгер, Германы эрчим хүчний технологийн компани Umbeltech Enjineering, нүүрснээс шингэн түлш гаргах технологийн компани UMT, Goldman Sacs банкны Европын хэлтсий захирал Debilius, Германы засгийн газар зэрэгтэй хамтран энэ төсөл дээр ажиллаж байсан билээ.Төслийн гол зорилго бол Анод банк хөрөнгө оруулалтын төслийг эхлэх, ингэснээр Анод банкаар төслийн санхүүжилтын хэдэн арав, зуун сая долларыг байршуулах байсан гэж итгэж байна.
Миний хүсэлт:
Эрхэм хүндэт Байлыхүү, Жаргалсайхан, Ачит-Эрдэнэ, Даваа, Гүрээ, Бат-Эрдэнэ, Сэргэлэн нараа.
Намайг төсөлд зарцуулсан 500.000 ам.долларыг хувьдаа эзэмшсэн гэж 150-3 гэдэг онц хүнд гэмт хэрэгт тулгаж байна.Би энэ төслийн удирдагчийн хувьд энэ төслийн бүх мөнгийг Coal Disel болон МНШК /Mонголын нүүрс шингэрүүлэх консерциум/ байгуулж гэрээний дагуу зарцуулсан гэдгийг та бүгд маш сайн мэдэж байгаа учраас энэ талаар гэрчилж өгөөч.Төслийн үлдэгдэл 66000 ам.доллар нь Coal Diesel компаны дансанд 2007 оны 6 сараас 2008 оны 12 сар хүртэл ашиглагдаагүй, нэг жил хагас ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байгаад Анод банк Coal Diesel-н зээлийн хүүнд 2008 оны 12-р сарыд суутгаж авсан гэдгийг холбогдох зээлийн эдийн засагч болон газрын захирал нар нь гэрчилнэ үү.Энэ төслийн гол зарцуулалт нь бидний МНШК-д төлсөн төлбөрөөс гарна.
Та бидний хамт Герман руу явж үйлдвэр үзсэн, гэрээ хийсэн Goldman Sacs банктай уулзсан, Швейцарийн талтай хүний нөөцийн талаар ярилцсан зэрэг бүх зардлууд нь баримттайгаа байгаа билээ.Ялангуяа Байлыхүү дарга, ТУЗ-ын Жаргалсайхан, Ачит-Эрдэнэ нараас маш идэвх гаргаж бичгээр мэдүүлэг өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.Би ойлгохдоо ТУЗ дээр гарсан шийдвэр бол манай банкны эцсийн дээд шийдвэр.Би энэ шийдвэрийг биелүүлэхийн төлөө бие сэтгэлээ дайчлан ажилласан билээ.Цагдаагийнхан болохоор намайг албан тушаалаа ашиглан, онц их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэж үзэж, энэ талаар олон удаа сонин хэвлэл, телевизээр мэдээлснийг та бүгд сонссон болов уу гэж бодож байна.
Ийм учраас та бүгдийн үнэн зөв мэдүүлэг, миний 150.3 гэсэн хүнд гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход туйлын чухал ач холбогдолтой гэж бодож байна.
Д.Энхтөр
2009.05.27
Ene deer durdsan humuus Enkhtur zahirliin huseltiig bieluulne gedegt naidaj baina. husej baina, Ta buhen shudarga unenii tuluu gants tsagiin zav gargaad meduuleg ugchih hemjeenii uhamsartai humuus gej bi bodoj baina.
Yalanguyaa Achit-erdene ee chamaig ene hun chamaig ajild avsanaar, chi ene hunii udirdlagan dor ajillaj bsanaaraa udii zeregtei yavj bgaa gej bi uzdeg 400 anbodchuud medne dee.