МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Анод банк нь 2008 онд нээлттэй хувьцаат компани болж хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьцаагаа санал болгосон билээ. Тухайн үед Санхүүгийн зохицуулах хороо зохих шалгалтуудаа хийж хувьцаа гаргах зөвшөөрлийг олгожээ. Мөн Монголбанк хяналт тавьж ажилладаг байгууллагын хувьд хувьцаа гаргаж болно гэсэн зөвшөөрөл олгож. Анодын хувьцаа анхдагч арилжаагаар нэг өдрийн дотор борлогдож Монгол улсын хөрөнгийн зах зээл дээр шинэ амжилт тогтоож байв. Энэ нь тухайн үед Анод ямар нэр хүндтэй банк байсныг илтгэнэ. Ингэснээр Анод нь 1200 гаруй эзэнтэй банк болсон билээ.

Өнөөдөр Мөрдөн байцаах газраас Анодын удирдлагуудыг хувьцаа гаргасанд буруутгаж байгаа билээ. Яагаад СЗХ, Монголбанкинд хариуцлага тооцохын оронд Анодын удирдлагуудад ял өгөх гээд байгаа нь сонирхол татаж байна. УИХ-аас ажлын хэсэг томилогдон Санхүүгийн зохицуулах хороонд шалгалт хийхдээ Анод банк хууль дүрмийн дагуу хувьцаа гаргасан гэсэн дүгнэлт гаргаад буй. Байдал ийм байхад УМБГ Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг буруутган хувьцаа худалдан авсан хүмүүсийг хохирогчоор ирж байцаалт өгнө үү гэсэн зар тарааж байна.

Үүнд эгдүүцсэн олон олон хувьцаа эзэмшигчид Анодын удирдлагуудын өмгөөлөгч нарт мэдээлэл өгч байна. Учир нь Монголбанк Бүрэн эрхт төлөөлөгчөө Анодод томилохдоо төр энэ банкыг ивээлдээ авлаа, хэн ч хохирохгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Гэтэл хувьцаа авсан хүмүүсийг хохирогчоор дуудаж мэдүүлэг авч эхлэнгүүт эдгээр хүмүүст цаашдаа Анод банкыг дампууруулж байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрж эхэлж БЭТ-ийн явуулж буй үйл ажиллагаа болон Монголбанкинд итгэл алдарч эхэлсэн байна. Монголбанкны Ерөнхийлөгч Пүрэвдорж ТВ-р ярилцлага өгөхдөө Монголбанкны буруу гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ.

Д.Энхтөр захирал Ганц худагаас явуулсан захиандаа банк аврагдах боломж бүрэн дүүрэн бий, эдгээр 1200 хүний хувьцааны үнэ цэнэ өсөх боломжтой гэж мэдэгдсэн. Тэрээр захиандаа Монголбанк Анодын үүсгэн байгуулагчидын мэдлийн 65%-г өөрийн мэдэлд авч 2-3 жилийн хугацаанд хөл дээр нь босгоод эргүүлээд зарахад ашиг олох боломжтой гэдгийг Нью Йоркын хөрөнгө оруулалтын банкирын дүгнэлтэнд тулгуурлан бичсэн байсан. Ийм боломж байсаар байтал Монголбанк Анодыг аврах сонирхолгүй байгаа мэт харагдаж байна. Өчигдөр C1TV-н мэдээгээр Анодод томилогдсон БЭТ Насанжаргал гуай ярилцлагандаа 'Анод банк цаашид ажиллах боломжгүй' гэж мэдэгдсэн нь үүнийг батлах мэт.

1 Response to "Хувь нийлүүлэгчидийг хохирогчоор дуудан хүчээр мэдүүлэг авч байна."

  1. Anonymous Said,

    Наска бол хог шдээ. Юу ч мэдэхгүй, бүх юмыг өөрөөсөө холдуулж, өөр хүний гараар хийлгэдэг.

    Би хувьцаа эзэмшдэг ч гэсэн очиж хохирогчийн мэдүүлэг өгөхгүй гэж бодож байгаа. Би өөрөө л банкны хувьцаа авсан. Өөрөө л хариуцлагаа хүлээнэ. Угаасаа хөрөнгийн зах зээл бол эрсдэл, ашиг хамтдаа л явж байдаг. Хэн ч намайг хувьцаа ав гэж шахаагүй. Үнэтэй байхад нь зараагүй миний алдаа. Өөр хэн нэгнээс энэ алдааны төлбөрөө нэхмээргүй байна. Тэр тусмаа банкны удирдлагуудаас.

    БЭТ-үүд анх очоод, энэ банкны үйл ажиллагааг сэргээх гэж байна гэсэн тайлбар өгч байсан. Гэтэл "та бүхэн ирж хадгаламжаа аваарай" гэсэн мэдээг ТВ, Сонин-р өгсөн. Уг нь бол "та бүхэн санаа зовох хэрэггүй ээ, одоо найдвартай, битгий хадгаламжаа ав аа, Монголбанк удирдлагыг нь авсан" гэж хэлэх ёстой байсан. Тэгээд орлого олдог бүх үйлчилгээг хаасан. Орлогогүй болохоор ямар ч газар нөөцөө бараад унана шүү дээ. Уг нь бусад банк шиг л хэвийн л ажиллаж байх ёстой байсан. Зардлаа хасаад, орлогоо нэмэгдүүлээд байж байх ёстой байсан. Гэтэл бүх үйл ажиллагааг хааж, өөрсдийнх нь хэлдэгээр "царцаасан". Тэгээд гадаадын иргэдээс "хадгаламж, харилцахын гүйлгээг нь хийж өгвөл мөнгө өг" гэсэн байдлаар авилгал авсан мэдээлэл бий. Өндөр цалин авдаг нь илрэнгүүт нарийн бичиг хүүхнүүдээ нууц задаллаа гэж загнадаг. Банкны хүүхнүүдийг далдуур эргүүлдэг. Өдөр болгон архи уудаг. Есөн шид нь бүрдсэн гарууд даа. Өдрийн цайндаа 12-т гараад 16-д орж ирээд, 18 болов уу үгүй гараад явдаг. Зарим зээлдэгчидтэй хувийн шугамаар уулзаж, сонин санал тавьдаг гэсэн мэдээлэл бий. Эд нар бол менежерүүд биш, хянан шалгагч, ня-бо нар шүү дээ. Ур чадваргүй гарууд гэсэн үг. Эд нарийг тавьсан нь Монголбанкны алдаа. Зүй нь удирдлагад нь сайн менежер, бусад нь сайн гүйцэтгэгч нар байх ёстой. Гэтэл баримтын шалгалтыг насаараа хийсэн улсууд ирэхээр чадахгүй шдээ.

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ