“Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр өлсгөлөн зарлаад зургаа хонож байна. Биеийнх нь байдал тааруу ч хэн нэгний буруу ажиллагааны золиос болж, хэлмэгдэж байгаа болохоор нойтон өлсгөлөн зарлаад байгаа аж. Тэрбээр тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон ч эрх мэдэлтнүүд шийдвэр гаргахгүй бол хуурай өлсгөлөнд шилжиж, амь насаараа дэнчин тавихад бэлэн гэдгээ тодорхой илэрхийлсэн билээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай ярилцлаа.
-“Анод” банкны удирдлагууд хоригдоод хагас жилийн нүүр үзэж байна. Гүйцэтгэх захирал байсан Д.Энхтөр өлсгөлөн зарлаад хэд хонолоо. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Би Н.Даваа, Д.Энхтөр нартай тийм ч дотно найзууд биш. Сайн ч танихгүй. Гэхдээ хүнийх нь хувьд ярьвал бор зүрхээрээ бизнесээ авч яваа залуучууд. Тэднийг анх баривчлан хорих үед нь би чуулган дээр хэлж байсан. “Хүний хувийн өмч рүү халдаж, барьж хориод яах гэсэн юм бэ. Тэглээ гээд юу хожих вэ” гэж. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хорьсоор л байна. Үнэнийг хэлэхэд ямар ч хохирогчгүй банкийг албан хүчээр ийм байдалд оруулж, дампууруулахыг хүссэн хүмүүсийн хийж байгаа ажил шүү дээ.
-Дээрээс “шидсэн” даалгаврын дагуу тус банкийг дампууруулахыг оролдсон гэж яригдаад байгаа. Хэн нэгэн хүн энэ бүхнийг зохион байгуулж байна гэсэн үг үү?
-Үүнд нэг тайлбар хэлэхэд хэн нэгэн улстөрчийн явуулга гэхээсээ илүүтэй Монголбанкны ерөнхийлөгчийн арьсаа хамгаалж, ажил хийсэн дүр үзүүлэх гэсэн арчаагүй арга байсан юм.
Өнгөрсөн оны эхээр дэлхийн санхүүгийн хямрал манай оронд мэдрэгдэж эхлэх тэр үеэс үүнийг даван туулах гэж нэг их юм хийсэн хүн болж харагдахын тулд ямар ч хамгаалалтгүй банк руу зүй бусаар дайрсан балмад ажиллагаа шүү дээ. Мэдээжийн хэрэг “Анод”-ын удирдлагуудад зарим нэг дутагдал байсан л байх. Энэ нь бүх л санхүүгийн байгууллагад тохиолддог эрсдэл. Үүнийг нь зөв шийдлээр зохицуулалгүй албан хүчээр хүний хувийн өмчид бүдүүлгээр халдан, эздийг нь луйварчин, залилагч гэж нэрлэн асуудлыг хүндрүүллээ.
-Та хамгаалалтгүй банк гэж хэллээ. Банкуудад ямар хамгаалалт байдаг вэ?
- “Анод”-ын удирдлагууд зах зээл эхлэх үеэс наймаа хийж, ажлынхаа гарааг тэгээс эхэлснийг нь би мэдэх юм байна. Тэдний ард аль нэг нам эвслийн дарга, сайд, УИХ-ын гишүүдийн аль нь ч байхгүй. Харин бусад томоохон банкуудын хувьд ерөнхий ивээн тэтгэгч, эзэн нь УИХ-ын гишүүд байдгийг мэдэхгүй хүн бараг байхгүй биз.
-Тус банкны хадгаламж эзэмшигчид хохирогч болж, 200 гаруй хүний гарын үсэг цугларсан гэсэн?
-Тэдний эсрэг ямар ч гомдол гараагүй. Бүр хохирогчийн нэхэмжлэл огт ирээгүй юм билээ. Харин дээрээс өгсөн үүргийн дагуу хадгаламж эзэмшигчдийг дуудан, ямар нэгэн аргаар эргүүлэн, гарынх нь үсгийг авсан нь гарцаагүй. Уг нь иргэн хүн хохирсон бол түүнийхээ дагуу гомдол гарган зохих газарт нь өгсөнөөр хуулийнхан хэргийг шалгаж, буруутай эздийг тогтоох ёстой. Гэтэл энэ хэрэг дээр тийм зүйл огт алга. Зүгээр л хийсэн хэрэг нь тогтоогдоогүй байтал, зугтаад явчих гэж байгаа гэмт хэрэгтнүүдийг барьсан мэтээр өчнөөн олон сар хорьсон нь хүний эрхэнд халдаж байгаа юм. Ийм хэрэг долдугаар сарын 1-ний үймээнд оролцогсдод хамгийн ихээр тохиолдсон. Тэднийг хоморголон баривчлаад, дахиад байшин шатаачих гэж байгаа юм шиг хэрцгийгээр байцаалт явуулсан удаатай.
-Монголбанкны ерөнхийлөгч Д.Пүрэвдорж “Анод” банкны удирдлагуудыг “Залилан хийсэн, эрүүгийн гэмт хэрэгтэн” хэмээн зарласан. Шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй байхад ийнхүү олон нийтэд хэлж болох уу?
-Хэн нэгний буруутай эсэхийг шүүхээс тогтоохоос нааш тэр хүний талаар ямар нэгэн зүйлийг олон нийтэд зарлах нь хуулиар хориотой. Энэ нь хүний эрхэнд шууд бүдүүлгээр халдаж байгаа хэрэг. Гэвч манай улсын хувьд, тэр дундаа зарим эрх мэдэлтнүүдэд хамаагүй юм шиг байна лээ. Бүр хууль сахиулагч сайд, албан тушаалтан нь тиймэрхүү зүйл яриад явахыг нь яана.
-Банкны удирдлагуудаас сүүлийн гурван сарын хугацаанд нэг ч удаа байцаалт аваагүй гэсэн?
-Байцаах зүйл нь дуусчихсан юм чинь одоо тэд юу асуух вэ дээ. Харин тэднийг тэнд, шоронд байлгах сонирхолтой хүмүүс байна. Ер нь “Анод”-ын удирдлагуудыг өмөөрөөд байгаа минь таньдаг мэддэгтээ биш. Манай компани ч гэсэн тус банкинд ямар нэгэн өр зээл байхгүй. Хамгийн гол нь шударга ёс байгаасай, хэн нэгнийг хэлмэгдүүлэхээ болъё гэсэндээ ийнхүү ярьж байгаа юм.
- “Анод” банкны удирдлагыг бусдад 70 тэрбум төгрөгийн найдваргүй зээл гаргасан, санхүүгийн хуурамч хувьцаа нийлүүлсэн гэдэг гурван зүйл ангиар буруутгаж байгаа юм билээ?
-Банк гэдэг чинь өөрөө хадгаламж эзэмшигчдийн хүүний зөрүүгээс ашиг олдог байгууллага юм шүү дээ. Хэрэв тэдгээр хүн өнөөдрийг хүртэл хоригдоогүй бол банкны үйл ажиллагаа нь хэвийн явагдаад, ямар ч байсан бэрхшээлийг даван туулчих байсан болов уу. Яагаад гэвэл тэр бүх хөрөнгө хоригдсон хүмүүсийн амь амьдрал байсан болохоор дампууруулчихгүй байх нь тодорхой. Гэтэл хөндлөнгийн хүмүүс хувийн өмчид нь бүдүүлгээр халдаад зогсохгүй, эрхэнд нь халдаж байна шүү дээ.
-Бодит хохирол гараагүй байхад тэднийг батлан даалтанд гаргах боломж байдаггүй юм уу?
-Том хохирол амсаагүй банкны үйл ажиллагааг зогсоосон болохоор яах ч аргагүй хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хэн нь өгөх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Үүнд шийдвэр гарган “Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төрөөс төлнө” гээд хууль гарчихсан шүү дээ. Тийм байхад өнөөдрийг хүртэл тэр хүмүүсийг хориод, гэмт хэрэгтэн болгох нь хэн нэгэнд ашигтай болохоор шалтаг гарган байлгаад байна. Эцэст нь хэлэхэд “Анод” банкны удирдлагыг бусдыг залилсан гэх, хуурамч хувьцаа гаргасан зэргийг хэн ч тогтоогоогүй. Тиймээс энэ хүмүүст шударгаар хандах ёстой. Тиймээс ч тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр өлсгөлөн зарлаж байгаа байх.
Gundalai henees ch aihgui uneniig helj chaddag sain zalyy.
sain hymyys buruu zamaar yavaad oorsdiigoo ballaad bhiimdaa
odoo humuus oor ooriin gesen uzel bodloo ilerhiileed ehneesee ugee helj bna shuu dee. yaagaad odii hurtel hariu ogohgui horij, udaashraad bgaa ni hun buhend ilt bolloo.
ene uil ajillagaag zohion baiguulsan tedgeer humuus, hunii garaar mogoi barij, hunii omchiig bulaan avch, erhend ni haldahaa boliosoi.
odoo MAHN nam arai ulaan tsagaandaa gach bnaa.
hamsaatan sadan yu l bna bugd hoorondoo helheestei luivarchid. ard tumen mini zovhon ene jishee ch bish ireeduid yu bolj, ta bidnii hen negniig yamar shaltgaanaar aav-n haalga tatuulah bol? uunees seremjilj odoonoos uzel bodloo cholootei ilerhiilj shine ireeduig ugtay! unen urgelj yalna