
Анодын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудсанд хэн буруутай вэ?
Нийтэлсэн
AnodBankFounders
On
6:10 PM

2008 оны эхнээс Анод банк удахгүй дампуурна гэсэн яриа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн. Зарим сонин хэвлэлээр гарсан захиалгат мэдээлэл, Yahoo! мэссэнжерийн гинжин мэссеж, гар утаснаас 9911,9909 зэрэг дугаарууд руу бичсэн SMS зэргээс шалтгаалан Анодоос 2008 онд нийтдээ 90 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж гарсан юм. Ийм нөхцөл байдад Монголын ямар ч банк хүнд байдалд орох байсан юм. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал тул тухайн үед Анод банкнаас Цагдаагын байгууллагад гомдол гаргасны дагуу шалгаж эхэлсэн. Эхэндээ өрсөлдөгч банкуудаас явуулсан хар ПР хэмээн сэжиглэж байсан ч зарим нэг хүмүүсээс байцаалт авсны эцэст энэ хэрэг нь Анодоос зээл авсан Тас Петролиум компаны захирал Пүрэвсүрэн гэгч этгээдийн явуулсан үйл ажиллагаа гэдэг нь нотлогдоод байгаа сурагтай. Анод банкыг үүсгэн байгуулагчидын нэг Д.Энхтөр Ганц худагаас бичсэн захиандаа энэ тухай бас дурдсан байсан. Тас Петролиумаас авсан зээлээ төлөхийг шаардахад 'банкыг чинь унагаана шүү' хэмээн заналхийлсэн гэж Анодын зарим ажилтнууд мэдэгдэж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
Bi Anodoos neg ch togrogiin zeel avaagui shu!
Ардчилал шударга ёсыг эрхэмлэгч нийт Монголын Ард түмэн
болон Анод банкны хадгаламж эзэмшигч, хувьцаа
эзэмшигчидэд хандан уриалга хүргүүлэх нь
Эрхэм нөхөдөө Монгол оронд банк санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, та бидний аж амьдралд бодитой хувь нэмэр оруулж, Монголын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг Ард түмний банк Анодыг маань хэсэг бүлэг луувирчдын хууль бус шийдвэр, улс төр биизнесийн ашиг сонирхолоос болж, хууль цагдаагийн сунжирсан чадваргүй үйл ажиллагаагаар халхавч хийн нөхцөл байдлыг өнөөгийн түвшинд хүргэсэнд нийт Анодчууд бид эрс эсэргүүцэн энэ төрд Шудрага ёс Ардчилал байдагүй юм бол шудрага үнэнийг эрхэмлэгч ард түмэндээ хандаж доорх уриалагыг хүргүүлж байна.
1. Хадгаламжийн дүн 160 тэрбум найдвартай зээлийн хэмжээ 180 тэрбум байхад зөв менежментээр үйл ажиллагаагаа явуулвал Анод банк бүрэн сэргэх боломжтойг харгалзан үзэж, хууль бусаар таныг хохирогч мэтээр мэдүүлэг авч байгаа явдалыг эсэргүүцэж “БИ ХОХИРОГЧ БИШ” хөдөлгөөнийг дэмжиж хохирогч биш хадгаламж эзэмшигч гэдгээ гарын үсэгээрээ баталгаажуулахыг нийт хадгаламж эзэмшигч, хувьцаа эзэмшигчидэд уриалж байна.
2. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэгчилэн таныг бизнесийг дэмжиж таны мөнгийг найдвартай хадгалж олон жил хамтран ажилсан нөхдөө шоронгоос гаргах явдалыг өөрийн зүрх сэтгэлээр дэмжиж буйгаа илэрхийлж гарын үсэг зурах аянд нэгдэхийг уриалж байна.
Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг Санжаасүрэнгийн Зориг
Хүндэтгэсэн Г.Эрдэнэтөгс