- Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих...
О.Магнай:
- Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.
Монгол банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбат:
- Анод бол Монголын том банкуудын нэг. Түр зуурын хямралд л орсон байсан. Буцаад хэвийн байдалдаа орох бүрэн боломжтой. Банкны эздийг нь би олон жил хамт ажилласны хувьд мэднэ. Гэмт хэрэг хийхээр хүмүүс биш...
УИХ-н гишүүн Л.Гүндалай:
- Би Н.Даваа, Д.Энхтөр нартай тийм ч дотно найзууд биш. Сайн ч танихгүй. Гэхдээ хүнийх нь хувьд ярьвал бор зүрхээрээ бизнесээ авч яваа залуучууд. Тэднийг анх баривчлан хорих үед нь би чуулган дээр хэлж байсан. “Хүний хувийн өмч рүү халдаж, барьж хориод яах гэсэн юм бэ. Тэглээ гээд юу хожих вэ” гэж. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хорьсоор л байна. Үнэнийг хэлэхэд ямар ч хохирогчгүй банкийг албан хүчээр ийм байдалд оруулж, дампууруулахыг хүссэн хүмүүсийн хийж байгаа ажил шүү дээ.
УИХ-н гишүүн Сайхансамбуу:
- Энэ залуусыг шоронд барьж хориод байх шаардлага байхгүй. Ажлаа хийгээд гадуур байцаалтаа өгөөд явахад болно шүү дээ. Манай эрүүгийн хуулийн гажигтай тал нь энэ ...
Эдийн засагч Н.Дашзэвэг:
- Би тэдгээр залуусыг хувь хүнийх нь үүднээс сайн мэдэхгүй юм. Гэхдээ эдийн засагч хүний хувьд дүгнэхэд, Монголбанкныхан маш буруу ажил эхлүүлсэн. Эздийг нь хорьж, банкны үйл ажиллагааг зогсоосон нь эхнээсээ ойлгомжгүй байсан.
2008 оны дунд үед Монголын бүх банкны санхүү түгжрэлтэй байсан. Гэтэл бусадтайгаа ижил төвшинд байсан зөвхөн "Анод"-ыг нь ийм байдалд хүргэсэн Монголбанкны хуучин удирдлага буруутай. Уг нь "Анод" Монголын эдийн засагт маш их зүйл хийсэн чадвартай санхүүгийн байгууллага. Жишээ нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Мянганы зам", "40 мянган айлын орон сууц" хөтөлбөрүүдэд их хэмжээний хөрөнгө гаргасан том компани.
Муусайн юмнууд бас айхтар байгаам шүү.