Намайг олон улсын хүний эрхийн өдөр 2008-12-10 өдрөөс үндэслэлгүйгээр баривчлан хорьж эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байх ёстой хэмээн улс төрийн захиалгат ял оноох гэж улайран 5 сар гаруй хугацаа өнгөрлөө. Хүний эрхийг шоронд хорьж хязгаарлан, нэг талыг барьж, сэгэн дээр цугласан хэрээ шиг Хууль зүйн сайд Нямдорж, монгол банкны ерөнхийлөгч Пүрэвдорж, БЭТ Насанжаргал нар шүүхийн шийдвэр гарсан мэт авирлаж байна. Тэд хэд дүгээр зуунд ямар нийгэм амьдраад яриад байгаагаа санахад илүүдэхгүй бизээ. Өдөр шөнө ээлжилдэг энэ хорвоод юм өөрчлөгдөж адил нөхцөлд учраа ололцох цагт амныхаа зоргоор хэлсэн ярьсан бүхэн чинь хожмоо нотлох баримт болно гэдгийг сануулж байна. Энэ хугацаанд надтай холбоотой асуудал дээр цагдаа прокурорын байгууллага нь анхан шатандаа ажилаа хариуцах эрх мэдэл байхгүй зөвхөн дарга нарын өгсөн үүрэг даалгаврын үг дуугүй биелүүлдэг хуулийн биш албан тушаалтны заалтаар ажилладаг болох нь тодорхой байна. Мөрдөн байцаагч, прокурорынхон миний хийж байсан ажилд хамааралгүй зүйл ангийг тулган эрүүл амьд явах эрхэнд халдаж байна.
Анод банкны хувьд бие биенээ буруутгах гэж тэмцэлдэхийн оронд хувьцаагаа чөлөөлөн арилжиж ханшийг нь өсгөснөөр банктай холбоотой бүх асуудлыг сайнаар шийдэх боломжтой. Та бүхэн үүнийг чадахгүй бол хуучин эздэд нь өгчихөөд хяналтаа сайжруулан төв банк хамтран ажиллах нь өнөөгийн цаг үетэйгээ нийцэх боловуу гэж бодож байна.
Банктай холбоотой асуудалд эдийн засгийн хувийн өмч чөлөөт зах зээлийн талаас хандахыг хүсье.
yamar ch gemgui hund yal tulgaj buteesniig ni ichguurguigeer bulaan avch hunii naad zahiin erh chuluund buduulgeer handan hunii ner turiig gutaan doromjilj baigaa erh barigchdiin buruutai uildliig ard olon udur ireh tusam zevuutsen jigshij baina.erh medel mungunii tuluu yu ch hiihees butsahaa baisan odoogiin niigmiig tseverleh shudarga hudulguunii udirdagch uchraas ene hunii erh chuluug hyahan havchij niigmees tusgaarlahiig oroldoj baina.hu.namiin luivarchid buten 5sar garui hugatsaa unguruud baihad notloh barimt gargaj irj chadaagui uchraas ene huniig jurmiin nuhdiinh ni hamt ugui hiij ch medeheer bolood baigaa yum bishuu.mongoliin shudarga irgen buriig ene humuusiin ami nasiig avrah,uneniig ilchleh temtseld negdehiig urialj baina.
Даваа чи шүү. Чи үнэхээр сайн хүн шүү. Чамд амжилт хүсье.