МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


“Анод” банкны захирлуудын хэрэг олны анхаарлын төвд байсаар байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас Ганцхудагт саатуулагдаж байгаа тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр өлсгөлөн зарлахаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Д.Энхтөр болон тус банкийг үүсгэн байгуулагч Н.Даваа нарын өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй уулзаж ярилцлаа.

-Таны үйлчлүүлэгч нар саатуулагдсаар багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “Анод” банкны гэх тодотголтой хэрэгт саатуулагдаад байгаа иргэдийг найдваргүй зээл олгосон гэх үндэслэлээр саатуулаад байгаа гэсэн мэдээлэл тархсан. Энэ үнэн үү. Чухам хэнд, ямар хэмжээний найдваргүй зээл олгосон юм бэ?
-Манай үйлчлүүлэгч нарт Эрүүгийн хуулийн 156.3, 148.4, 150.3-аар эрүүгийн хэрэгт татаад байгаа. Эдгээр зүйл анги нь шунахайн сэдлээр хувийн ашиг сониорлоос үүдэн их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрнөгийг залилах, завшин үрэгдүүлэх гэх мэт заалттай. Гэтэл зүйлчлээд байгаа зүйл анги нь манай үйлчлүүлэгч нарын ажил үүрэгт нь огт тохирохгүй байгаа юм. Өөрөөр хэлвэл, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэмт хэргийн үйлдэх нөхцөл тэдэнд байгаагүй гэсэн үг. Өөр хүмүүс хариуцаж байсан ажилдаа алдаа гаргахад таньд хариуцлаг тооцож болохгүй биз дээ. Н.Даваа 1999-2005 онд ТУЗ-ийн дарга, 2005-2008 онд ерөнхийлөгч гэсэн албан тушаал хашиж байсан. Энэ хүн шийдвэр гаргах, эс бөгөөс хувьцаа гаргах асуудалд биечлэн оролцох эрх байхгүй. ТУЗ-ийн гишүүний хувьд санал оруулдаг ч шийдвэр гаргахгүй. Энэ үед ТУЗ-ийн дарга нь Л.Уламбаяр байсан. Д.Энхтөр бол 1999-2005 онд банкны гүйцэтгэх захирал, 2005-2008 онд ТУЗ-ийн дарга байж байгаад эргээд гүйцэтгэх захирлынхаа ажлыг аваад 20 хонож байсан юм.
-Яагаад ТУЗ удирдаж байгаад гүйцэтгэх захирлын ажлыг авсан юм бол. Энэ мэт байдал нь олонд сэжиг төрүүлээд байгаа байх?
-Тухайн үед санхүүгийн хямрал дэлхий нийтэд эхэлж банкны хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж эхэлсэн. Энэ үед ажил байдлаа дээшлүүлэх үүднээс энэ албан тушаалд эргэж томилогдсон юм билээ.
-Бидэнд нэг мэдээлэл ирсэн. Энэ хэрэг улс төрийн захиалгаар, Засгийн газрын тэргүүн С.Баяртай холбоотой гэх юм билээ. Засгийн газраас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Тиймээ. “Анод” банк замын ажил эрхэлдэг компаниудад санхүүжилт хийсэн. Тухайн үед Засгийн газраас мөнгө гаргахаар эргүүлээд өгнө гэсэн гэрээгээр нийт 40 тэрбум төгрөг зээлүүлж ажлыг нь эхлүүлсэн юм билээ. Санхүүгийн хямрал эхэлж банк төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болох үед Засгийн газраас энэ мөнгөө нэхэмжилсэн байгаа юм. Тэр үед банкуудаа Засгийн газар хамгаалалтандаа авч байсан үе. Энэ мөнгийг өгсөн бол өдийд ийм зүйл болохгүй . Энэ мөнгөө нэхсэнийх нь хариуд ямар ч үндэслэлгүйгээр хорьж цагдаад байна.
-Гэхдээ ямар ч үндэслэлгүй хорино гэж байхгүй байх. Хорьж цагдах зөвхөн цагдаагийнхан мэдэж шийддэггүй?
-Хэнийг ч хэрэгт татан шалгаж гэм буруутай эсэхийг тогтоож болно. Гэтэл манай хууль хяналтын байгууллага хуулийн зүйл заалтуудыг огт хэрэглэхгүй байна. Хуулинд онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон хүнийг хорьж цагдаж болно гэсэн заалт байдаг. Энэ нь бас хорьж цагдахгүй ч байж болно гэсэн агуулгатай. Хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, тухайн хүний эрүүл мэндээс хамаарч таслан сэргийлэх олон аргуудаас сонгож болно шүү дээ. Гэтэл зөвхөн л хорьж цагдах ёстой юм шиг хандаад байна.
-Ингэхэд та бүхэн энэ хэргийг шалгаж эхлэх үед их нам жим байсан. Сүүлийн үед харьцангуй нээлттэй болж эхэллээ. Ингэхэд та хэрэгт татагдаж эхэлсэн өдрөөс батлан даалтад гаргах хүсэлт гаргаж байсан байх?
-Тэгэлгүй яахав. Мөрдөн байцаагчийн хэлж байгаагаар үйлчлүүлэгч нарынхаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн өргөдөл хоёр хавтас болоод байна гэсэн.
-Бүгдэд нь татгалзсан хариу өгдөг үү. Ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа юу гэж тайлбарладаг вэ?
-Манай үйлчлүүлэгч нарыг төдийгүй төрийн албан хаагчдыг доромжилсон хариу өгдөг юм. Энэ хүмүүс батлан даалтад гараад, их мөнгөтэй юм чинь зүсээ хувилган хил гаалийнханд авлига өгөөд гараад явчихна гэж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ.Хил гаалийнхан авлигачин гэж шууд хэлж байгаа биз дээ. Ингэж хүнийг доромжилж болохгүй.Тэгээд энэ хүмүүс оргон зайлах боломж, ямар ч шаардлага байхгүй. Одоо банканд нь Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллаж бүрэн хянаж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт аль эрт гарсан.
- Таны хоёр үйлчлүүлэгчийн бүх эд хөрөнгийг нь битүүмжилсэн. Хүүхдийнх нь мөнгийг хүртэл өгөхгүй байгаа гэсэн үү?
-Оршин суудаг байр, машин, эхнэрийнх нь данс гээд бүх эд хөрөнгийг нь битүүмжилсэн. Тэр бүү хэл хүүхдийнх нь хадгаламжийн мөнгөний дансыг нь хүртэл хаасан байсан юм. Бид прокурорт хандаад хүүхдийнх дансыг сэргээлгэсэн. Үндсэн хуульд аливаа гэмт хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эхнэр, ар гэрийнхэнд нь нялзаах ёсгүй гэсэн заалттай байдаг шүү дээ.
-Д. Энхтөр өлсгөлөн зарлаад гурав хонож байна. Та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Биеийн байдал нь ямар байгаа бол?
-Гурав биш шүү дээ. Өнөөдөртөө зургаа хонож байна. Энэ сарын 5-наас өлсгөлөн зарлаж эхэлсэн.
-Ангийн захиргаа нь өнгөрөгч баасан гаригаас гэж хэлж байсан?
-Мэдээгүй байна гэж баймааргүй юм. Н.Даваагийн эрүүл мэнд сайнгүй байсан учир бид гуравдугаар сарын 12-нд Клиникийн I эмнэлэгт үзүүлсэн. Гэтэл эмч үзээд зүрхний хүнд өвчтэй, баруун ховдол нь ажиллахгүй байна, яаралтай нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөсөн. Ингээд бид хууль хяналтын бүх шатанд энэ байдлаа мэдэгдэн эмнэлэгт үзүүлэх боломж олгох, аль эсвэл батлан даалтад гаргаж өгөхийг хүссэн боловч нааштай хариу өгөөгүй. Иймд тэрбээр энэ сарын 3-нд өлсгөлөн зарлахаар ангийн захиргаанд мэдэгдсэн. Гэтэл нэг цагийн дараа Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга н.Батбаатар ирээд түүнтэй уулзсан. Таны эрүүл мэнд муу байгаа учир амь насандаа аюултай сонголт хийж өлсгөлөн зарлах хэрэггүй. Харин таныг цагдаагийн хяналтад эмнэлэгт хэвтүүлнэ гэхэд нь тэрээр итгэн өлсгөлөн зарлахаа зогсоосон. Гэтэл одоо хүртэл ямар ч хариу өгөөгүй байна. Хүний сэтгэл зүйгээр ингэж тоглож болохгүй шүү дээ. Тэгээд ч Н.Даваагийн зүрх маш муу байгаа. Тэр хүн цагдаагийн хяналтад хэвтүүлнэ гэдгээ тайлбарлахдаа “та сонгууль үймүүлж болзошгүй” гэж хэлсэн байгаа юм. Энэ үг тэр дарга өөрийгөө хэний даалгавраар, юу хийж байгаагаа хэллээ гэж ойлгоход буруудахгүй. Тийм учраас бид энэ хүнд хариуцлага тооцож өгөхийг хүссэн өргөдлөө ЦЕГ-ын даргад хүргүүлсэн. Өнөөдөр би Д.Энхтөртэй уулзаад ирлээ. Тэрбээр өлсгөлөн зарлаад зургаа хонож байна. Биеийн байдал нь эрс мууджээ. Олон жилийн өмнө өвдөж байсан өвчин сэдэрч байгаагаа хэлсэн.
-Хэдий хүртэл өлсгөлөн зарлах юм бол. Н.Даваа бас өлсгөлөн зарлана гэж байна гэсэн. Энэ байдлаас болоод амь насанд нь аюул учрахыг үгүйсгэх аргагүй?
-Манай хоёр үйлчлүүлэгч энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байгаа. Учир нь тэд гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа юм. Энэ асуудлыг нааштай шийдтэл өлсгөлөн зарлана гэсэн бодолтой үргэлжлүүлсээр байна. Харин Н.Даваа өнөө маргаашгүй өлсгөлөн зарлах тухайгаа дахин ярих болно. Тэдний амь насыг хэн хариуцах вэ гэдэг асуултыг би мөрдөн байцаагчид тавьсан. Гэтэл тэрээр төр хариуцна. Бид үүнд ямар ч буруугүй, хамаагүй гэж хэлж байна лээ.
-Олны анхаарал татсан хэрэгт холбогдсон, мөнгөтэй хүмүүс гэмт хэрэгт холбогдохоороо бие нь муудан, аль эсвэл хэрэг хүлээхгүй салдаг хэмээн үзэх иргэд цөөнгүй байна?
-Энэ хүмүүс саатуулагдаад нэг сар болоогүй. Таван сар болж байна шүү дээ. Энэ хугацаанд мөрдөн байцаах ажиллагаа хангалттай явагдан мөн хэргийн өнгө гараад ирдэг. Гэтэл тийм зүйл огт алга. Хуулийн зүйл заалтыг ч хангалттай хэрэглэдэггүй. Хэрвээ хуулийн байгууллага үнэхээр шударгааар ажилладаг бол энэ хүн эрүүл мэндээрээ дэнчин тавин өлсгөлөн зарлах ямар хэрэг байх билээ. Энэ хүмүүс гэм буруутай нь тогтоогдоогүй байх үедээ эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирохыг үгүйсгэх аргагүй байна.

3 Response to "Б.Оюунбилэг: “Анод”-ын Н.Даваа, Д.Энхтөр нар хэргээ хэрэгсэхгүй болгохыг хүсч байгаа"

  1. Anonymous Said,

    BET-iig doorhi undesleleer Avilgaltai temtseh gazar shalguulahad belen bolloo.
    1. Harilstagch naraas huvi avch dansnaas mongo gargaj ogson /Barimtaar batalgaajsan/
    2. 100 terbum togrogiin zeeliig avilgal avch zereglelo buuruulsan /Barimtaar batalgaajsan/
    3. Anod banknii archive-d baigaa medeelliig ustgasan /Cameraar bichigdsen/

     

  2. Anonymous Said,

    Ulambayaraa! Zuv zugeer baisan bankiig chad hiilgechiheed USA ruu zugtaachihaj bolj baigaa yum yy? Chinii huvidaa zavshsan mongo chin bidnii tootssonoor 10 saya US$ bolj baina. Chinii hiisen heregiin toloo ed nar shorond suuj baina shuu dee

     

  3. Anonymous Said,

    Arai ch dee mungunii zalilan hiideg gedgeer ni humuus meddeg ene Ouynbilegeer umguulugch hiilgeheer ta nar naad shorongoosoo yag garch haragdaach!!!

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ