МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм. Үүний цаана авилгалын асуудал байж болзошгүй гэж үзэн Анодын зарим ажилтнууд Авилгалтай тэмцэх газарт гомдол гарган зарим баримтуудыг өгсөн байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажил эхлээгүй байгаа ч баримтуудыг цуглуулан хавтаст хэргийг бүрдүүлж байгаа юм байна. Мөн Анод банкнаас харилцагч нар мөнгөө татаж эхэлж байх үед БЭТ-үүд хувь авч данснаас нь мөнгө гаргаж өгсөн харилцагч нарын гомдлыг дүрсжлүүлж бичиж аваад байгаа юм байна. Бас тэдний Анод банкны архиваас утсгасан материалуудыг Анодын ажилтнууд дижитал камераар авч хадгалснаа Авилгалтай тэмцэх газарт өгөөд байна. Одоогоор Анодоос зээл авчихаад зээл огт аваагүй гэж хэлж байгаа компаниудын тоо 30-д хүрээд байна. Авилгатай тэмцэх газраас Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Ганц худагт саатуулан шалгаж магадгүй нөхцөл үүсээд байна.

6 Response to "Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна"

  1. Odbayar Said,

    Zov ed nariig sain shalgah heregtei. Zasgaas avah 40 terbum togrogtoi tentsuu aldagdaltai baisan bankiig ed nar 140 terbumiin aldagdaltau bolgoson.

     

  2. Avilgaltai temtseh gazar Said,

    Анод банкин дахь данснаасаа холбогдох албан тушаалтнуудад мөнгө төлж зарлагийн гүйлгээ хийсэн харилцагч нарыг Авилгалтай тэмцэх газарт ирж мэдүүлэг өгөхийг хүсч байна.

    Мэдээллийн эх сурвалжийг нууцлана.

    Харилцах утас: 70110251

     

  3. Username Said,

    Ene ih notstoi asuudal shuu. Anodiin IT-n nuhduud naad BET-uuded hudaldagdchihavdaa. Hamgiin gol ni IT-n nuhduud unench shudarga baih heregtei shuu. Zeeliin ediin zasagchihd buh gereenuudee JPG file bolgon hadgalahad iluudehgui.

     

  4. Anonymous Said,

    Anodchuud aa ATG handsan ni ih sain hereg bna. Zahirluud chin horigdoj bgaa bolohoor yu bolsnig medehgui harin ta nar bol bankindaa baisan bolohoor BETuud yu hiisniig medej bgaa shuu dee. Medeelel uguud sain shalguulah heregetei.

     

  5. Anonymous Said,

    BET tomilogdni daraahan manai ajlin gazrin hunii tanil ni Anodod ochson Mongolbankni hun 10huviig ugvul hadgalamjiig chin gargaj ugnu gej yarisan gej helsen baisan. Iim zuil hiisen baih undur magadlaltai.

     

  6. Anonymous Said,

    harilzah dansnaas zarlaga gargahaa baisanaas hoishkhi buh dansuudiig shalgaj uzehed bugd notoi garnashde. eniig avilgatai temzeh gazar huulgaar ni gargaad uguuchee. odoo ch hyanaltiin camer bichleg ustsan bgaa bh ldaa tehde olon guilgee bhgui bgaa tul code-oor ni telleres medeelel avah l garaad irne henii zuvshuuruluur garsan ni. Neg ch dansaas zarlaga gargahgui gej shiidsen hernee heniig ni gargaad heniihiig ni uldeej bgaa ni todorhoishde

     

Post a Comment

Дүрстэй Мэдээ