Анод Банкны удирдлагууд Шvvхийн шийдвэр биелvvлэх ерєнхий газрын харьяа хорих 461-р ангид хоригдож байгаа билээ. Тэд шударга ёс vйлчилдэггvй шvvх тогтолцоог эсэргvvцэж хийгээгvй хэргийнхээ тєлєє хоригдож байгаа учраас єлсгєлєн зарласан. Тэдний биеийн байдал тун муу байгаа ч энэ тэмцлээ зогсоох бодолгvй байна. Єчигдєр Ганц худагийн урьдчилан хорих ангийн эргэлт авдаг єдєр. Тиймээс тус ангид хоригдож байгаа Анод банкны гvйцэтгэх захирал Энхтєрийн эхнэрийн эгч болон тvvний ємгєєлєгч нар эргэлтээр орж, биеийн байдлыг хорих ангийн эмчээс тодруулаад гарч иржээ. Хэргийг шудрага шуурхай шvvхийг шаардсан Анод банкны гvйцэтгэх захирал Энхтєр болон Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvн Даваа нар энэ тэмцлээ дуусгавар болгох бодолгvй байна. Эмчийн vзлэг байнга хийгдэж байгаа. Єдрєєс єдєрт дордсоор байгаа учраас эмчийн шаардлагаар дусал залгаж, царай нь дээрдсэн тухай тvvнтэй уулзаад гарч ирсэн ємгєєлєгч нь ярьж байна. Тэднийг бусдад 70 тэрбум тєгрєгийн найдваргvй зээл гаргасан, хувьдаа их хэмжээний мєнгє завшсан, санхvvгийн хуурамч хувьцаа нийлvvлсэн гэсэн vндэслэлээр шалгаж байгаа. Гэхдээ одоогоор vvнийг нотлох баримт байхгvй гэдгийг ємгєєлєгчид нь, тэд єєрсдєє эсэргvvцсээр эцсээ хvртэл тэмцлээ vргэлжлvvлнэ гэдгээ мэдэгдэж байна.
Olloo.mn
Subscribe to:
Post Comments (Atom)
Zov shuu ANODiinxniig demjij biana. Shudarga unen xezeed yalax bolno