
Энэ ганц худагт миний бие сайнгүй байгаа боловч нэг тэрэгний хоёр дугуй шиг дотно нөхөрлөн 10 жилийн нэг ширээнээс 45 жил хамтдаа амьдрал амь насанд тулгарсан аюул бүхнийг хамтдаа даван туулсаар ирсэн найзынхаа амь насанд илүү санаа зовж байна.
Д.Энхтөр, Э.Гүр-Аранзхоёр бидний үеийн шилдэг сэхээтнүүд.10 жилийн физик математикийн олимпиадын шилдэгүүд байсан.1974 онд 10 –р ангиа онц дүнтэй төгсөөд хүссэн хувиараа авч гадаадад мэргэжил боловсрол эзэмшсэн физикч,Эрдэнэт үйлдвэрийн инженер,шинжлэх ухааны байгууллагын шилдэг эрдэм шинжилгээний ажилтан байсан. Социализмын үед хоёр найзыгаа шинжлэх ухаанд том нээлтүүд хийх чадвартай гэдэгт итгэдэг байлаа.Гэтэл өнөөгийн нийгэм ардчилал чөлөөт зах зээлийн замаар явж байна гэж тэднийг маань хуурч шоронд хорьж залхаан цээрлүүллээ. Өнөөдрийн байдлаар Д.Энхтөрийн маань амь насанд бодитой аюул тулгараад байна. Тавь гаран насны хүн шударга үнэний төлөө өлсгөлөн зарлаад, 7 хонож байна.
Найзыгаа хамгийн сайн мэдэх хүний хувьд үнэнч шударга , сайхан сэтгэлтэй,боловсрол ухаан тэгширсэн зоригтой эх оронч үзэлтэй хүн.Түүнд итгэдэг,хүндэтгэн дэмждэг хүмүүс олон бий.Өнөөгийн ядмагхан мунхаг дарга нар түүний үгийг сонсох хэрэгтэй.Анод банкыг байгуулсан шигээ цаашдаа ч хэнийг ч хохироохгүй аваад явж чадах хүн.Найзын маань амь насанд аюул учирвал би уугуул монгол хүний ёсоор түүнийг маань гүжирдэн гүтгэсэн хүмүүст өс өвөрлөх болно.
Анод банкыг үүсгэн байгуулагчидын нэг,
Иргэний Хөдөлгөөний Намын Дарга Н. Даваа
0 Response to "Найзын маань амь насанд аюул учирвал би өс өвөрлөх болно"
Post a Comment