МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


-Н.ДАВААГ КЛИНИКИЙН НЭГДСЭН III ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛСЭН БӨГӨӨД ЦАГДААГИЙН БҮРЭН ХАМГААЛАЛТАД БАЙНА-
“АНОД” банкыг тойрсон дуулиан олны анхаарлыг татсаар багагүй хугацаа үдэж байгаа. Энэ сарын 13-наас гэнэт олны өмнө ил гарч, өдөр бүхэн сэтгүүлчидтэй уулзаж байсан “АНОД”-ын захирал асан Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваагийн гэр бүлийнхний хүчин чармайлт тодорхой амжилтад хүрсэн бололтой. Учир нь удаан хугацаанд хүйтэн шоронд хоригдсоноор бие нь муудсан Н.Даваа өнгөрсөн баасан гарагт эмнэлэгт хэвтсэн байна. Тэрбээр зүрхний дутагдалд гүн орсон. Зүрх болон зүрхний булчин нь томорч, улмаар зүрхний баруун доод булчин нь ажиллагаагүй болсон учраас сэхээн амьдруулах тасагт эмчилгээнд орсон байна.

Түүнийг Клиникийн нэгдсэн III эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд цагдаагийн бүрэн хамгаалалтад байна.
Өмгөөлөгчид, банкны халагдсан ажилтнуудтайгаа хамтран байж хэвлэлийнхэнд хандсан тэдний тэмцэл хэдийгээр энэ хүрээд дуусаагүй байгаа ч нэг хэсэгтээ чимээгүй байхаар шийдвэрлэж. Учир нь хэргийг мөрдөн шалгаж цагдаагийн ажилтнууд, хэвлэлээр мөрдөн байцаалтын ажиллагааны нууцыг задалж шоудахгүй байхыг тэдэнд хатуухан анхааруулсан юм байх.

“Ганцхудаг”-т эрүүл мэнд нь эрс муудсан Д.Энхтөр, Н.Даваа нарыг яаралтай эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай гэсэн утгатай Эрүүл мэндийн сайд СЛамбаагийн тушаалыг ч тоохгүй байгаа цагдаагийнхан, бид хийх ёстой ажлаа хийж байна. Мөрдөн шалгах, байцаах ажилд саад болж, өмнүүр хойгуур гүйгээд байх шаардлага байхгүй. Өөрсдийгөө гэмт буруугүй хэмээж байгаа Д.Энхтөрийн хувьд буруутгах, нэмж шалгах зүйл олон байгаа. Хамгийн гол нь ажил дөнгөж эхэлж байхад саад болохгүй байхыг хүсч байна. Тэгээд ч хэн ч байсан би хэрэг хийсэн гэж хэлдэггүй биз дээ гэсэн.

Харин хуурай өлсгөлөнгөө нойтон болгож үргэлжлүүлсэн Д.Энхтөрийн хувьд хууч өвчнүүд нь сэдэрч биеийн байдал маш хүнд нөхцөлд байгаа ч прокорур болон мөрдөн байцаах газрын нэр бүхий албан тушаалтнуудын хүсэлтээс болж батлан даалтад гарах, эмнэлгийн яаралтай эмчилгээнд орох нь хойшлогдоод байгаа. Ар гэрийнхэний нь өгүүлснээр магадгүй энэ байдал үргэлжилсээр байвал Д.Энхтөрийн амь насанд ч аюул тохиолдож болзошгүй байдалд тулсан гэнэ. Тиймээс ямар ч хамаагүй аргаар түүнийг эмчилгээ сайтай эмнэлэг бараадуулах нь чухал байгаа гэсэн. Харамсалтай нь үхсэн ч хийгээгүй хэргийг хүлээж нэрээ сэвтээхгүй гэсэн Д.Энхтөр бодлоосоо ухрахгүй байгаагаас асуудал улам хүндэрч магадгүй болоод байгаа аж.

Resource: Sonin.mn

4 Response to "Н.Даваа сэхээнд орж, Д. Энхтөр “Ганц”-д өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байна"

  1. Anonymous Said,

    Шударга үнэн ялах болно. Та бүхэнд ажмилт хүсье

     

  2. Anonymous Said,

    Buh yum eyeregeer zuv shiidegdeesei. Uursdiin hucheer bosch irsen ikh baharhmaar saikhan humuus yum shuu dee.

     

  3. Anonymous Said,

    Edgeer humuusiig batlan daaltand gargaj baitsaah heregtei. Hudlaa barij hiichiheed Mongolbanknii zavaan avilgach nar baasan deer shavsan yalaa shig bankiig ni tonoh gej baigaa yum.

     

  4. Anonymous Said,

    MB nii pizdakuud hunii umch ruu haldahaa bolioroi. Ta nar ezdiig ni shorond avaachij hiicheheed ene bankiig amiig taslah gej bna. Tiimees edgeer humuusiig hurdan batlan daaltad gargah hergetei.

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ