МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.



“Анод” банкны өмгөөлөгч О.Оюунбилэгтэй уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу та. Сүүлийн үед өмгөөлөгч нарын тухай таагүй мэдээлэл тархах болсон. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахаасаа илүү мөнгө олох гэсэн хэрэгсэл болгон иргэддээ хүрч ажиллахгүй байна гэж үзэх хүн цөөнгүй байна. Түүнээс гадна эмэгтэй өмгөөлөгч нарт ажлаа хийхэд ямар нэгэн дарамт их таардаг гэх юм?

-Өмгөөллийн хууль бусад дүрэм журмаа барьж ажиллаж байгаа хүнд ийм асуудал гардаггүй. Манай улсад одоо 1300 гаруй өмгөөлөгч ажиллаж байна. Ийм асуудал гарах болсон нь тухайн өмгөөлөгчөөс хамаарч байгаа юм. Өмгөөллийг гэрээний дагуу хийдэг. Ямар хугацаанд яаж өмгөөлөл явуулах юм бэ, өмгөөлөгч үүргээ гүйцэтгээгүй гэдгийг юугаар нотлох юм бэ, шүүх хуралд хэрхэн яаж оролцох вэ гээд бүх зүйлээ гэрээндээ нарийн тусгасан байх хэрэгтэй. Мөн зарим нэг өмгөөлөгч гэрээгүй болон итгэмжлэхээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь эргээд ийм асуудал гаргахад нөлөөлж байна. Итгэмжлэхээр өмгөөлөл явуулах нь боломжгүй санагддаг. Тухайн үйлчлүүлэгч ямар ч асуудалд оролцохгүй байхаар өмгөөлөл хийхээр өмгөөлөгчийг юу хийгээд байгаа гэдгийг огт ойлгодоггүй. Эцэст нь өөрт нь таалагдахгүй шийд гарахад асуудал үүсдэг л дээ. Түүнээс гадна манай зарим нэг өмгөөлөгч өөрийн гэсэн ажлын байргүй байгаагаас үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломжгүй болдог. Өмгөөлөгч хүн байнга гадуур явж баримт материал цуглуулах гээд их ажилтай байдаг л даа. Энэ үед тухайн хүн мөнгө аваад олдохгүй байна хэмээн үл итгэх байдал үүсдэг. Иймд манай байгууллагаас өмгөөлөгч нараа ажлын байртай болгох талд анхаарч эхэлсэн. Харин ажлаа хийж байхад хүйсний асуудлаас болж ямар нэгэн дарамт тулгарч байгаагүй юм байна.

-Гэрээнд ямар ч тохиолдолд мөнгийг буцаахгүй гэсэн хатуу журам баримтлах болсон гэсэн. Гэрээг Өмгөөлөгчдийн холбооноос гаргадаг юм уу. Аль эсвэл өмгөөлөгч бүр өөрийн гэсэн гэрээтэй байх уу?

-Гэрээ бол тухайн үйлчлүүлэгч, өмгөөлөгч нарын тохиролцоон дээр хийгддэг. Тухайн өмгөөлөгч өөрийн гэрээг үйлчлүүлэгчтэйгээ тохирч байж ажлаа эхэлдэг. Өмгөөлөгч хүн гэдэг цэвэр үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө хуулийн дагуу бүх арга хэрэгсэл хэрэглэдэг. Мөн маш их ур чадвар шаарддаг.

-Та “Анод” банкны өмгөөлөгчөөр ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Сүүлийн үед таныг хавтаст хэргийн тухай ярьсан хэмээн сахилгын хорооноос арга хэмжээ авах гэж байгаа гэсэн мэдээлэл тархаад байна. Та үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндийн асуудлыг ярьсан санагдах юм?

-Хуулиндаа бол өмгөөлөгч нарыг төр ивээлдээ авч ажиллах ёстой байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ төрийн байгууллага өмгөөлөгч нарт их дургүй байдаг. Ялангуяа хуулийн байгууллага. Манай бүх хуулийн байгууллага социализмын хэв загвараар ажилладаг. Мөрдөн байцаах, прокурор, шүүх бүгд адил. Угаасаа ахмад туршлагатай ажилтнууд нь тэр үеийн “бүтээгдэхүүн”. Ажиллах арга барил нь дээрээсээ захиалгаар хийдэг байх жишээтэй. Ямар нэгэн гомдол гаргалаа гэхэд түүнийг заавал хэрэг болгох гээд зүтгэдэг. Гомдол гаргасан болгон гэмт хэрэг биш шүү дээ. Мөрдөн байцаагч яллах талыг барьж ажиллаж байхад тэр хүний цагаатгах талын баримт яаж бүрдэх билээ.

-Мөрдөн байцаагч цагаатгах баримт цуглуулах ёстой гэж үү. Огт тийм байдал анзаарагддаггүй юм байна?

-Хуулиндаа яллах болон цагаатгах талын баримтыг цуглуулах үүрэгтэй. Тэд өөрсдийгөө яллагч мэтээр ойлгодог. Ер нь гомдлыг ямар нэгэн аргаар хэрэг болгохыг оролдох явдал байна. Энэ байдал бол манай ардчилсан нийгэмд байх ёсгүй. Мөн мөрдөн байцаагч хүнээс байцаалт авахдаа дарамтлах, шахалт үзүүлэх шугамаар ажиллаж байна. Үүний нэг нь надад тохиогоод байна.

Ямар ч хүн ямар ч асуудлаар шалгагдаж болно. Гэхдээ тэр хүн эрүүл, амьд явах эрх нь нээлттэй хэвээр байгаа. Бид энэ асуудлаар л хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Гэтэл Мөрдөн байцаах газар надад гомдол гаргасан байсан. Төр гэдэг бол ард түмнийхээ төлөө ажиллаж байх ёстой атал хуулийн байгууллагын ажилтнууд яллаж, дарамталж байх ёстой мэт ойлгоод байдаг. Манай хуулийн байгууллагуудад ёс зүй болон харилцааны чиглэлийн сургалт маш бага явагддаг. Түүнээс гадна хууль хэрэгждэггүй явдал нь нийгэмд маш их сөрөг үр дагавар авчирдаг. Хуулийн байгууллагын ажилтнууд хуулиндаа захирагдан , үнэнчээр ажилладаг бол өмгөөлөгч бидний ажил ямар их хөнгөрч, амар байх бол гэж бодогддог. Хуулиа сахиулах ёстой хүмүүс нь уландаа гишгээд зөвхөн дээрээс ирсэн даалгаврыг биелүүлэхийн төлөө байгаа нь харамсалтай

-Та бүхнийг хэвлэлийн бага хурал хийлгэсний дараа хууль хяналтын зарим байгууллагаас мэдэгдэх хуудас гаргасан. Түүнд маш олон тоо баримт дурьдсан байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Тэр мэдэгдэх хуудсыг олж харсан. Прокурорын байгууллага хэрэг шийдэгдээгүй байхад ийм мэдээлэл гаргах нь тийм ч зохимжтой зүйл биш. Тэр мэдэгдлийг үзэхэд өөрсдийнхөө арьсыг хамгаалж, яаж дуугүй байх вэ гэхдээ ийм зүйл хийсэн гэж ойлгогдож байсан. Энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа учир бид зарим нэг баримт сэлтийг мэдэхгүй байгаа. Гэтэл би тэр мэдэгдэх хуудаснаас мэдэхгүй хэд хэдэн зүйлийг олж мэдсэн. Прокурорын байгууллага өөрөө хэргээ яриад байгаа нь илт байна. Хууль мэддэг хүн тэр мэдэгдлийг үзэх юм бол бусдын юмыг бусдад яагаад тохох гээд байгаа юм бэ гэж асууна. Үнэхээр тэр хэрэгт ийм баримт байгаа бол манай хуулийн байгууллага ингэж бусдын гар хөл болох гэж дээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан.

-Таны үйлчлүүлэгчийн биеийн байдал ямар байна вэ. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Ганцхудагт байсан шигээ дэглэмтэй байгаа юу?

-Тиймээ, дэглэм хэвээрээ байгаа. Би байнга уулзаж байгаа л даа. Бие нь сайнгүй л байна. Ирсэнээ бодвол дээрдэж байна гэж байгаа ч өмнө нь огт мэддэггүй байсан олон өвчин сэдэрч гарч ирсэн. Зүй нь тухайн хүний гэм буруутай нь тогтоогдоогүй байхад саатуулчихаад хүний хамгийн үнэт зүйл болсон эрүүл мэндийн асуудлыг дордуулж болохгүй. Би зөвхөн “Анод-ын захирлуудыг хэлээгүй. Нийт хоригдож байгаа хүмүүст хамааруулж байна. Урьдчилсан хорих төв хүний эрүүл мэндийг хохироодог байх ёсгүй. Манай монголчууд дэндүү хүлцэнгүй. Эрүүл ороод өвчтэй болж гарч ирсэн хүн төрөөс эрүүл мэндийнхээ, эмчилгээнийхээ мөнгийг нэхэх ёстой. Урьдчилсан хориход орохдоо ямар байв, хэдэн сар саатуулагдсаныхаа дараа ийм өвчтэй болсон гэсэн мэдээлэлтэй байх ёстой. Би нэг зүйлийг санаж байна. Хууль зүйн сайд байсан С.Батчулуун агсныг казиногийн хэргээр татаад саатуулсан. Тэр хүн суллагдаад удалгүй ертөнцийн мөнх бусыг үзэж байсан. Хууль зүйн сайдаа хүртэл ийм байдалд хүргэж чаддаг аймшигт төртэй байна бид. Өөрийнхөө хөлд саад болсон хэнийг ч яаж ч чадах механизм үйлчилж байна.

-Саяхан манай улс ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо. Энэ хүний мөрийн хөтөлбөрт хууль хяналтын байгууллагын тухай болон мөн шударга байх тухай хамгийн их тусгагдсан байгаа. Та хуульч хүний хувьд энэ хүн өөрчлөлтийг хэрхэн хийж чадах бол гэж бодож байна?

-Долдугаар сарын 1-ний өдрийн үйл явдал Ерөнхийлөгчөө өөрчлөхөд хүргэсэн байж болзошгүй. Юутай ч ардчилсан ерөнхийлөгч сонгогдсонд би их баяртай байгаа. Шүүгчийг шууд томилох эрх нь ерөнхийлөгчид байдаггүй. Шүүхийн ерөнхий зөвлөлөөр шалгалт өгөөд, мэргэжлийн хороогоор орсны дараа тэр хүнийг ерөнхийлөгчийн зарлигаар томилдог. Ц.Элбэгдорж гуай шударга хууль хяналтын байгууллагатай байх тухай мөрийн хөтөлбөртөө хамгийн их тусгасан байгаа. Энэ хүн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллахдаа их ганцаардах болов уу гэж би бодож байна. Дан ганцаараа энэ асуудлыг шийднэ гэвэл их хэцүү. Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор, Дээд шүүх гээд эдгээр байгууллага нийлж байж энэ системийг өөрчилнө.Уг нь одоогийн сайд Ц.Нямдорж гуай социализмын үеийн хамгийн шударга, шударгын туйл болсон хүний нэг байлаа. Энэ хүнд энэ байгууллагыг өөрчилж, шударга журмыг сахин , идээ бээрийг нь шахах чадвар бий.Харин сүүлийн үед намын амбыц хөөж ажиллаад байх шиг байна. Хүсэл байгаад их зүйлийг хийгээсэй гэж бодох юм.

-Дарамт шахалтын тухай та ярьж байсан. Та бүхнийг хэвлэлийн бага хурал хийлгэхээс өмнө “Анод”-ын захирлуудын эхнэр ярилцлага өгнө хэмээн цаг болзоод байсан. Гэтэл хурлын дараа сурвалжлагч байна гэхээр л шууд утсаа тастаад эхэлсэн. Мөрдөн байцаагч нар дарамт үзүүлсэн юм болов уу?

-Тийм их дарамт үзүүлээгүй байх гэж бодож байна. Янз бүрийн асуудал яриад байхаар батлан даалтад гарах асуудал нь хойшлогдоод байдаг.

-Яагаад батлан даалтад нөлөөлдөг юм бэ. Хэргийн тухай биш нөхрийнхөө тухай иргэн хүн мэдээлэл өгч болохгүй гэж үү?

-Хэргийн тухай хууль хяналтын байгууллага мэдээлэл өгүүлэх сонирхол байхгүй байна шүү дээ. Түүнээс гадна мэдээлэл өгөх асуудлыг тэд өөрсдөө эхэлсэн. Харин ар гэрийнхэн нь маш их тэвчээртэй хүлээж эцэс сүүлдээ мэдээлэл хийж эхэлсэн. Мөрдөн байцаагч нар нь тухайн үед юу хийгээд байгаа юм бэ, хэн зохион байгуулсан гэсэн зүйл асуусан байсан.

-Та цөөнгүй удаа хууль хяналтын байгууллагын алдаа дутагдлыг хэлж ярьж байна. Ингэж ярьсны чинь төлөө таньд ямар нэгэн дарамт ирж байсан уу?

-Одоогийн байдлаар Мөрдөн байцаах газар гомдол гаргасныг эс тооцвол ямар нэгэн дарамт ирээгүй байна. Магадгүй тийм дарамт ирэхийг үгүйсгэх аргагүй. Хэрвээ тийм зүйл болбол би олон улсын байгууллагад хандах болно.Бусдын төлөө хуулийн хүрээнд явж байгаа хүнд ямар нэгэн дарамт үзүүлж болохгүй л дээ.

-Сүүлийн үед олон нийт Н.Даваа, Д.Энхтөр нарыг их сонирхож байна. Ингэхэд Э.Гүр-Аранз гэдэг хүн нам жим байх юм. Тэр хүн хаана байгаа, биеийн байдал нь ер нь ямар байгаа юм бол?

-Үнэндээ сүүлийн хэдэн сар Э.Гүр-Аранз захиралтай уулзсангүй. Төв аймгийн Урьдчилсан хорих төвд байгаа. Олон өмгөөлөгч ажиллаж байгаа болохоор би уулзаагүй л байна.

-Дуулиант хэрэг захиалгатай байдаг гэсэн. Та энэ хэргийг захиалгат гэж хэлэх үү?

-Би хэргийн тухай ярих ёсгүй болохоор энэ тухай ямар нэгэн хариулт өгмөөргүй байна.

Х.Оюунсүрэн

0 Response to "“Анод” банкны өмгөөлөгч О.Оюунбилэг: Ц.Нямдорж сайд намын харьяалалдаа авталгүй ажлаа хийвэл хууль хяналтын байгууллагыг өөрчилж чадах хүн"

Post a Comment



Дүрстэй Мэдээ