Анод банкны ажилтнууд Ганц худагт хоригдсон захирлуудаа батлан даалтанд гаргах болон бусад хэд хэдэн шаардлага тавин ажлын байран дээрхи ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан билээ. Ажил хаях тухай мэдэгдлийг авсан Бүрэн эрхт төлөөлөгчидийн зөвлөл өнөөдөр өглөө Анодын ажилтнуудыг цуглуулан мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлдээ:
- Ажил хаялт хийсэн ажилтнуудад арга хэмжээ авна. Ажил хаясан хүмүүс өөрсдөө л хохирно гэж айлгах, аргадахын дундуур хэлсэн.
- Анод банкны удирдлагууд хууль зүйн хувьд захирлууд хэвээрээ байгаа. Бид батлан даалтанд гаргах хүсэлтээ өгсөн. Ахиж ч өгөх болно гэдгээ мэдэгдсэн.
- Ер нь цаашдаа ажилтнууд нэмж хална гэдгээ нуусангүй. Үүнйгээ ажлын ачаалал бага байгаа, чадварлаг ажилтнууд цөөн байгаа гэдэг үндэслэлээр тайлбарлалаа.
- Харин цаашид Анод банк тогтвортой үйл ажиллагаа явуулна гэдэг дээр ямар нэгэн баталгаа болон тайлбар өгсөнгүй ээ.
Nasanjargal guiad uneheer bank sanhuugiin medleg baihgui. Bankind ireed yum surah gej l tsag avch baina. Mongolbank anhnaasaa medlegtei hun tomilson bol odiid baidal shaal oor baih bailaa.
Ардчилал шударга ёсыг эрхэмлэгч нийт Монголын Ард түмэн
болон Анод банкны хадгаламж эзэмшигч, хувьцаа
эзэмшигчидэд хандан уриалга хүргүүлэх нь
Эрхэм нөхөдөө Монгол оронд банк санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, та бидний аж амьдралд бодитой хувь нэмэр оруулж, Монголын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг Ард түмний банк Анодыг маань хэсэг бүлэг луувирчдын хууль бус шийдвэр, улс төр биизнесийн ашиг сонирхолоос болж, хууль цагдаагийн сунжирсан чадваргүй үйл ажиллагаагаар халхавч хийн нөхцөл байдлыг өнөөгийн түвшинд хүргэсэнд нийт Анодчууд бид эрс эсэргүүцэн энэ төрд Шудрага ёс Ардчилал байдагүй юм бол шудрага үнэнийг эрхэмлэгч ард түмэндээ хандаж доорх уриалагыг хүргүүлж байна.
1. Хадгаламжийн дүн 160 тэрбум найдвартай зээлийн хэмжээ 180 тэрбум байхад зөв менежментээр үйл ажиллагаагаа явуулвал Анод банк бүрэн сэргэх боломжтойг харгалзан үзэж, хууль бусаар таныг хохирогч мэтээр мэдүүлэг авч байгаа явдалыг эсэргүүцэж “БИ ХОХИРОГЧ БИШ” хөдөлгөөнийг дэмжиж хохирогч биш хадгаламж эзэмшигч гэдгээ гарын үсэгээрээ баталгаажуулахыг нийт хадгаламж эзэмшигч, хувьцаа эзэмшигчидэд уриалж байна.
2. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэгчилэн таныг бизнесийг дэмжиж таны мөнгийг найдвартай хадгалж олон жил хамтран ажилсан нөхдөө шоронгоос гаргах явдалыг өөрийн зүрх сэтгэлээр дэмжиж буйгаа илэрхийлж гарын үсэг зурах аянд нэгдэхийг уриалж байна.
Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг Санжаасүрэнгийн Зориг
Хүндэтгэсэн Г.Эрдэнэтөгс
Mail: tugsuu_anod@yahoo.com