МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Мөрдөн байцаалтын нууцад үл хамаарах байдлаар олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх үүднээс өөрийн тухай болон Анод банкны талаар доорх товч тайлбарыг хийж байна.

Бид Монголын банк, санхүүгийн системд 17 жил зүтгэж, 60,000 гаруй хадгаламж эзэмшигч, 6000 гаруй зээлдэгчтэй Монголын топ 4 банкны нэгийг байгуулан ажиллаж байсан.

2008 оны 12 сарын 10-ны өдөр буюу хүний эрхийн өдөр бол манай банкинд Монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилогдон, биднийг барьж, Ганц худагт хорьсон хүнд өдөр байлаа.

Манай банкны үнэлгээ бодитой байсан ба банкыг дампуурсан гэсэн дүгнэлт гараагүй байхад дампуурсан банк хэмээн олон нийтэд зарлаж байгаа нь хууль бус явдал бөгөөд банк гэдэг хүмүүсийн итгэл дээр оршин тогтнож, үйл ажиллагаа нь явагддаг тул ямар ч сайн банкыг дампууруулахад амархан байдаг. Иймд Анод банк өнөөдөр дампуураагүй. Манай харилцагч байгуулагуудын ихэнх нь уул уурхайн том том компаниуд байсан бөгөөд уул уурхайн 68%-н татвар нь манай харилцагчдад нөлөөлснөөс зээл төлөлт удааширсан, олон улсын санхүүгийн хямрал, манай улсын дотоодын хямрал манай банкинд нөлөөлж эхэлсэн зэрэг маш олон хүчин зүйлийн шалтгаан байсан ба хамгийн гол нь зарим хүмүүсийн зүгээс манай банкны хадгаламж эзэмшигчдэд дампуурах гэж байна гэсэн худал мэдээллийг маш хурдан тарааж, тэднийг самууруулан, итгэл алдуулахад хүргэсэн тул хадгаламж эзэмшигчид нэг өдөр бөөн бөөнөөр ирэн хадгаламжаа татаж эхэлснээс болж хэдхэн өдрийн дотор банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудсан тул бид банкаа энэхүү хүнд байдлаас гаргахын тулд Монгол банкнаас Анод банкны ТТГЧ-ыг сайжруулж өгөөч гэж тусламж хүссэн ба хариуд нь МБ манай банкинд Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилсон юм. Ийм тохиолдол болсон болохоос бид санаатайгаар залилан мэхлэх зүйл хийгээгүй билээ. Харин ч бид нэн тэргүүнд банкныхаа хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийг хамгаалахын тулд БЭТ томилоход нь огт татгалзаагүй билээ. Мөн биднийг шалгах хэрэгтэй гэж эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулахаар хандснаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй хуулийн дагуу хүндэтгэлтэй хандаж, хоригдон шалгагдаж байна.

Миний хувьд 1992-2005 онуудад Анод ХЭАА, Анод ХХК, Анод банкны гүйцэтгэх захирлаар, 2005-2008 онуудад ТУЗ-ын дарга байсан, ТУЗ-н гишүүн, 2007-2008 онд Анод банкны АНУ дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байгаад ТУЗ-н хүсэлтээр 2008 оны 11 сараас 12 сар хүртэл Гүйцэтгэх захирлын албыг хашсан.

Дашрамд хэлэхэд 1999-2005 онд миний бие Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд манай банк нь системийн хамгийн хурдан өсөлттэй банк байсан бөгөөд хадгаламжийн зах зээлийн 20 хүртэлх хувь, системийн нийт зээлийн 10%-ийг эзэлж, гол үндсэн үзүүлэлтүүдээр банкны системдээ 1,2 -р байруудыг эзэлж байсан юм.

Биднийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шүүх тогтоогоогүй, цагдаагийн байгууллага шалгаж, бидний буруутай, буруугүйг нотлоогүй байхад барьж хорин, өдий болтол 5 сарын хугацаа өнгөрөхөд шалгаж дуусаагүй хэмээн үргэлжлүүлэн хорьж, байцаалт авч, биднийг онц хүнд гэмт хэрэгтэн, луйварчид мэтээр олон нийтэд мэдээлэл тарааж, гишүүд, эрх баригчид телевизээр дампуурсан банк, луйварчид гэж олонд зарлан мэдээлж байна. Энэ бол чөлөөт зах зээл, банк, санхүү эдийн засгийн зохих мэдлэг, мэдээлэлгүй төр, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны илрэл гэж үзэж байна.

Надад тулгаж байгаа зүйл ангиудаас харахад банкны дүрмийн сангийн бүрдүүлэлт, банкны хувьцаа эзэмшигчдийг залилан мэхэлсэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн зохиомол хэрэг тохохын тулд цагдаагийн газар ажиллаж байна.

Би энэхүү “Эрүүгийн хэрэг” гээд байгаа зүйлийн талаар өөрийн тайлбарыг өгье.

1. Банкны дүрмийн санг хууль бусаар бүрдүүлж шунахай болон хувийн ашиг сонирхлын үүднээс банкны хууль зөрчсөн гэсэн зүйл ангиар шалгаж байгаа талаар

Бид 1990 онд зах зээлийн нийгэмд шилжин орсноос хойш манай улсад олон банк байгуулагдсан. Банкуудын дүрмийн сангийн эх үүсвэр нь зээл, эсвэл төрийн өмчөөс гаралтай байдаг нь Монголын өнөөгийн бодит практик юм. Хуулиар бол татварын дараах цэвэр ашгаар байгуулах ёстой бөгөөд, Монгол улсад тийм их хэмжээний ашиг олоод түүнээсээ татвар төлөөд банк байгуулсан түүх байхгүй л болов уу. Бусад банк дүрмийн сангаа хэрхэн бүрдүүлэв.

2000 онд Голомт банкны дүрмийн сангийн бүрдүүлэлтийн талаар сонин хэвлэлээр гарч байсан. Эрх баригчдын зүгээс “Голомт банк нь төрийн өмчит ХОТШ банкнаас зээл авч банкаа байгуулсан нь тогтоогдсон учир Голомт бол төрөөс төрсөн банк юм. Төр банкаа хурааж авах нь зүйд нийцнэ” гэсэн мэдээллүүд гарч байсан. Энэ үед одоогийн УИХ-ын гишүүн Лу.Болд “Коммунистууд хүний хувийн өмчид халдлаа. Хэрэв төр засаг манай банкыг хурааж авбал бид олон улсын шүүхэд хандана.” гэж мэдэгдэж байсныг санаж байгаа байх. Тэр үед хууль хяналтын байгууллагын эсрэг Монголбанкны Ерөнхийлөгч О.Чулуунбат намчирхалгүйгээр жинхэнэ төв банкны удирдлагын ноён нуруугаар энэ бусармаг үйлдлийг зогсоосон юм.

Худалдаа Хөгжлийн Банкны хувьд Монголбанкны гадаад төлбөр тооцооны газрынхан төв банкнаас төрийн өмчийг тасалж авч байгуулсан мөн л улсын хөрөнгөн дээр боссон банк байсан. Үйл ажиллагаа явуулж байхдаа ажилчид нь ашгаасаа 30% -г менежментийн гэрээний дагуу авсан.

ХААН банкны хувьд зөвхөн хөдөөгийн малчдад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор АНУ-ын Засгийн газрын тусламжаар 10 сая долларын хөрөнгө оруулалттайгаар сэргээгдэн байгуулагдсан боловч мөн л эрх баригч намын лобби орж 6 сая доллараар маш хямдаар худалдан авч, анхны зорилгоо умартан шударга бусаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын зах зээл рүү орж ирсэн.

Анод банкны хувьд бол 1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэний дараагаар жам ёсоор төрж байсан олон ББСБ-ын нэгэн адилаар цэвэр өөрсдийн хөдөлмөрөөр тэгээс эхэлж, бүтэн 7 жил ажиллан бор зүрхээрээ зах зээлээс сарын 6%, жилийн 72%-ийн хүүтэй хөрөнгө оруулалт татаж, 3 тэрбум төгрөг цуглуулж байгуулагдсан юм. Энэхүү процесс нь зохих хөрөнгө оруулалтыг шударгаар татаж, хууль ёсны дагуу банк байгуулсан гэдгийг харуулах болно. Өөрөөр хэлбэл бид Монгол банкны дансанд 1 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд түгжин байж, 1999 онд Монголын анхны нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай банкны лицензийг авч байсан. Тэр үед банкны дүрмийн сангийн хэмжээ 400 сая төгрөг байсан билээ. Бодит нөхцуөл байдалд манай компани нь банкны хэмжээнээс давсан эргэлтийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан учраас банк болоход нэг их хүндрэлтэй биш байв.

Монголын банкуудын дүрмийн сангийн бүрдүүлэлт ийм байхад зөвхөн манай банкыг онцлон авч үзэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

2. Биднийг 1200 хувьцаа эзэмшигчийг хууран мэхлэсэн гэж буруутгаж байна. Би үүнд дараах тайлбарыг өгье.

Аливаа нэгэн аж ахуйн нэгжийн үнэ цэнэ нь санхүүгийн алдагдал гэхээсээ илүүтэйгээр тухайн зах зээлээс ирээдүйд олох ашиг орлого, тухайн байгууллагын хүний нөөц, менежмент, харилцагчдын бүтэц, мэдээллийн технологийн хөгжил, өнгөрсөн түүх, ирээдүйн баланс, алсын хараа, нэр хүнд, брэндийн үнэлгээ, тухайн улсын эдийн засаг, гадаад дотоод нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

2008 оны 1 сарын 1-ний байдлаар бид санхүүгийн зах зээл дээр 17 жил ажиллан Анод брэндийг бий болгосон, 300 тэрбумын активтай, 200 тэрбумын зээлтэй банкныхаа алдагдал, үнэ цэнээ тооцоод 30-50 сая ам.доллар гэж үнэлж байсан. Миний бие нь 2008 оны 3 сард Нью-Йоркын хөрөнгө оруулалтын компаниар банкны үнэлгээг балансан дээр тулгуурлан хийлгэж байсан бөгөөд энэ компани нь манай банкыг худалдаж авах, сайжруулаад ашиг олох бүрэн боломжтой гэж үзэж байсан. Энэ компани нь манай банкинд эхлээд 50 сая долларын хөрөнгө оруулалт хийж, дараа нь нэмж 50-100 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийн банкны үйл ажиллагааг тогтвортойгоор сайжруулсны дараа 3-5 жилийн дараа анх оруулсан хөрөнгөө 150-300 хувиар өсгөн авах боломжтой хэмээн үзэн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан. Гэтэл энэ үед манай банкны Гүйцэтгэх удирдлага БНСУ-ын талтай хамтран ажиллах чиглэлийг барьж байсан тул энэ асуудал дэмжигдээгүй. Хэрэв манай монгол улсын хөрөнгө оруулалтын бодлого маань нээлттэй, дэлхийн санхүүгийн хямрал нүүрлээгүй бол бидний төлөвлөсөн эцсийн хувилбар болох Монголын уул уурхайг сонирхож байгаа ОХУ-ын Газпром, Казакстаны Халыф, БНСУ-ын Шинхан, БНХАУ-ын Чайна Констракшн банкууд болон цаашилбал Нью-Йорк, Хонгконгийн хөрөнгө оруулагч нарт банкныхаа 65 хувийг зарж, банкаа эрсдлээс гаргаж чадна гэж үзэж байсан.

Харин мөрдөн байцаах байгууллага үүнийг ойлгохгүй бидэнтэй ломбарданд гуулин бөгжийг алт гэж тавин мөнгө луйвардсан хүний жишгээр харьцаж байна.

Уг нь Монгол банкны хувьд Анод банкны хувьцааны 100% байна уу, 65% байна уу зарчмын ямар ч ялгаа байхгүй. Бусад улсуудын жишгээр ТТГЧ-ын эрсдэлд орсон манай банкны 65%-ийг Монгол банк хяналтандаа аваад хэсэг хугацаанд ажиллуулж, үйл ажиллагааг нь сэргээгээд буцааж зарлаа гэхэд 35%-ийг эзэмшигч бусад 1200 орчим хүний хувьцааны үнэ анх авсанаас нь өсч ашигтай байх боломж бий. Монгол банк ч үүнээс өөртөө ашиг гаргах боломж байхыг ч үгүйсгэхгүй. Амьдрал дандаа дампуурч байдаггүй. Унах нэг үе байхад сэргэх үе заавал ирдэг нь хорвоогийн жам билээ. Үүн дээр хууль цагдаагийн байгууллагынхны банк, санхүү, хөрөнө орууллатын талаарх мэдлэг, ур чадвар, туршлага дутаж, юмыг өргөн хүрээнд харалгүй дандаа явцуу өнцгөөс асуудалд хандан цаг алдаж байна.

1. БНСУ-ын LG компанитай хийсэн хэлцлээс хүлээсэн алдагдал.

2000 онд Солонгосын LG Телеком компанитай 200 сая ам. долларын LC буюу нэг жилийн хугацаатай худалдааны санхүүжилтийн эрхийг нээсэн. Харамсалтай нь дундын зуучлагч Номаранг ашиг олж, Монгол талын харилцагчид өндөр алдагдал хүлээсэн учраас эхний 6 LC-ны 24 сая ам долларын төлбөрийг манай банк төлж, цаашид үргэлжлүүлэн LC нээхээс бид татгалзсан юм. Тухайн үед бидний хувьд их хэмжээний мөнгөний менежмент хийх туршлага дутагдснаас гадна манай улсын татварын бодлого гадны хөрөнгө оруулалтыг дэмжих чадваргүй болох нь харагдсан. Энэ LC нь өөр хэд хэдэн банкинд нээгдсэн боловч зөвхөн Анод банк LC-ны гэрээний дагуу Солонгос талд төлж, банк өөрөө алдагдлаа хүлээсний нэлээд хэсэг нь 55.3 тэрбум гэх алдагдал дотор орж байгаа. Гэтэл тухайн үед LC нээлгэсэн Голомт, Монгол шуудан банк эргэн төлөлт хийгээгүйгээс Номаранг шүүхэд хандсныг та бүхэн хэвлэл мэдээллээс уншиж байсан байх.

Жишээ нь, энэ LC-г ашиглан Сити компани 300 ширхэг шинэ Аксент машин таксины үйлчилгээ эрхлэх зориулалтаар оруулсан. Ситигийн хувьд жолоочоо ажилд авч орлого олж эхлээгүй байхдаа 2 тэрбум төгрөгийн гаалийн татвар төлж машинаа явч байсан. Тухайн үед эсрэг тохиолдолд машинуудыг хураан авч, улсын орлого болгодог тийм хуультай байв. Өөрөөр хэлбэл “Сити такси” компани орлого олж амжаагүй байж шууд татварын дарамт, дээрээс нь Номарангийн талаас хүү, торгуулийн өндөр дарамтанд орсон. Ситигийн 1000 залуус маш сайн ажиллаж, орлого сайн оруулж байсан ч зах зээл нь ямар ч эрх зүйн хамгаалалтгүй байснаас шудрага биш өрсөлдөөнд орж энэ компани алдагдалд орж эхлэсэн. Бусад улсад бол тухайн хотынхоо таскины зах зээлийг таксины холбоо нь татварын газартайгаа тохиролцож байгаад маш сайн хамгаалдаг бол УБ хотын хувьд хотын тээврийн газар нь замбараагүй лиценз олгодог, эргэн хяналт тавьж чаддаггүйгээс таксины тусгай зөвшөөрөлгүй хүмүүс “халтуур” хийн таксины компаниудыг өрсөлдөх ямар ч боломжгүй болгодог. Эдгээр хувиараа “халтуур” хийж байгаа хүмүүсээс улс ямар ч татвар авч чаддаггүй билээ. Дээрхи LC-г нээсэн нь банкныхаа харилцагчдыг дэмжих замаар, банкны актив, ашигт ажиллагааг өсгөх, улс орны хувьд гаднаас хөрөнгө татах замаар шинээр олон ажлын байр бий болгох зорилоготой байснаас мөрдөн байцаах байгууллагын үзэж байгаа шиг “шунахайн сэдлээр” алдагдалд оруулсан зүйл огт үгүй билээ.

Мөн бид Солонгосын LG-ийн мөнгөөр санхүүжүүлэн үндэсний анхны замын том компани болох Мон-Роудыг байгуулж, мянганы замыг барихад бодитойгоор гар бие оролцсон билээ. Урьд нь бол замын тендерийг дандаа хятад, солонгосын компаниуд л авдаг байсан шүү дээ.

Бид яагаад “Ард түмний банк” гэсэн тодотголтой болсныг тайлбарлъя.

Бид олсон бүх орлогоо 60,000 хадгаламж эзэмшигчдээ тарааж өгдөг байсан атлаа үүсгэн байгуулагч бид 3 цалингаас цалинд амьдардаг байсан. Энэ утгаараа Анод банк нь ганц хадгаламж эзэмшигчийг бус түүний цаана гэр бүлийнх нь 3-4 хүн байдаг гэвэл нийт 200,000-аад хүний аж амьдралтай холбоотой явж ирсэн. Надад банкны хөрөнгөөс завшин өөрийн хувийн эзэмшил болгон авсан орон сууц, унаа тэрэг байгаагүй, бүгдийг банкныхаа эд хөрөнгө болгон явж ирсэн тул өнөөдөр тэр бүх зүйл хураагдан, гэр бүл маань миниий 17 жилийн өмнө амьдарч байсан талийгаач аавын минь 2 өрөө байранд нүүж ирэн, хүний унаанд дайгдан Ганц худаг руу ирж байна. /Хүмүүс банкны захирлууд их баян гадаад дотоодгүй өвөл зуны хаустай тансаглаад байж байгаа гэж ойлгож байгаа. Нийгмийн ихэнх хэсэг ядуу, учир баян хүмүүст дургүй, атаархдаг. Тийм учраас бодит байдлыг хүмүүст мэдүүлж, ойлгуулах хэрэгтэй байх гэж бодлоо.

Ногоон намын Энхбат нэгэнтээ надад, “Энхтөр өө, Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай. Миний улс төрд орж байгаа бол амь настай минь ч холбогдож мэдэхээр юм байна” гэж байсан билээ.

Үүний нэгэн адил би 17 жил банкныхаа төлөө бүхнээ зориулан зүтгээд эцэст нь шоронд сууж байгаа минь хар дарсан зүүд шиг, хачин эвгүй байна. Гэвч асуудал үнэн шударгаар шийдэгдэнэ гэдэгт гүнээ итгэсээр байна.

3 Response to "Д.Энхтөрийн 5 Сарын 4-ны өдөр бичсэн захиаг нийтэлж байна."

  1. UG Said,

    Энхтөр захирлыгаа дэмжиж байна. Энэ хүн бол миний, бидний үлгэр дуурайл болсон, хөдөлмөрч, шургуу зан чанартай хүн юм. Жирийн инженер байсан хүн энэ хэмжээний том бизнесийг бий болгосон нь бахархмаар хэрэг биш гэж үү? Бид захиралдаа итгэдэг, энэ хүн байсан болохоор л бид 11, 12 сарын тэр их очер дарааллыг итгэл үнэмшилтэйгээр зохицуулж, цаг наргүй ажиллаж байсан юм шүү.

     

  2. Anonymous Said,

    Edgeer humuusiig batlan daaltand gargaj baitsaah heregtei. Hudlaa barij hiichiheed Mongolbanknii zavaan avilgach nar baasan deer shavsan yalaa shig bankiig ni tonoh gej baigaa yum.

     

  3. Anonymous Said,

    1. MGL ulsad hezee shudarga yos, shudarga tur zasag bii boloh boloo!!! Edgeer humuus ingej hudulmurluj zutgesniihee hariud unuudur erh chuluu, eruul mend, setgel sanaa, ner hundeeree hohirood suuj baina. 20-iod jiliin hudulmur, setgeleer bii bolgoson ajliig ni turuus tursun solgoi gartanguud iim amarhan deeremdej chadaj bgaa niigemd amidarch baigaadaa bi gutarch baina.

    2. Ardchilsan namaas ner devshij yalalt baiguulsan Elbegdorjiin muriin hutulburiin gol aguulga boloh "Shudarga baitsgaaya" gedeg uria uuriin erhgui bodogdoj baina. Elbegee tanid itgej sanalaa ugsun, gants tanid bish ardchilsan namd, ardchilsan niigemd amidrahiin tuluu sanalaa ugsun. Ardchilliin tuluu 7 dahi udaagaa sanalaa ugsun hun bichij baina. Ta buhen amlasan amlaltaa hurdan hiij ehlehiig husej baina.

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ