МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Анод банкны 35 хувийн хувьцаа эзэмшичид ээ,



Бид банкаа худал үнэлж, луйвар хийгээгүй гэж хэлэх гэж энэ захиаг бичиж байна. Манай банкны бодит үнэ алдагдлаа тооцоод 30-50 сая ам.доллар гэж бид тооцож байсан. Би үүнийг Нью-Йоркийн хөрөнгө оруулагчтай хийж байсан гэрээ хэлцэлээр баталгаажуулж чадна. Бид та бүгдийн хувьцааг 5000 төгрөг болгоно гэж хичээн зүтгэсэн. Харамсалтай нь доорх үндсэн шалтгааны улмаас банк төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд орлоо.

  • Өрөө төлөхгүй гэсэн харилцагч нарт хар ПР-ийг зохион байгуулалттайгаар хийснээс оны эхнээс 90 тэрбум төгрөгийн хадгаламж гадагшилсан.
  • Дэлхийн болон Монголын эдийн засгийн хямрал, 68%-ийн Гэнэтийн ашгийн татвар зэргээс болоод харилцагчдын хүүгийн орлого, зээлийн эргэн төлөлт муудсан. Барилгын санхүүжилтийн эргэн төлөлт муудсан.
  • ТУЗ-ийн гишүүн Даваа нь Их намын дарга болсноос Төв банк, Засгийн газраас дэмжлэг авч чадаагүй.


Бид одоо нэгэнт цагдан хориглож эрх чөлөөгөө хасуулаад байгаа болохоор эрсдлээс гарахын тулд бидний төлөвлөж байсан аргуудыг үргэжлүүлэх боломжгүй байна.
35%-ын хувьцаа эзэмшигчидээ.
Монгол банк БАнкны 100%-ийг эзэмшин та нарын хувьцаа хүчингүй болгох ээлжит оролдлогыг хийжээ. Монгол банкны хувьд 65% байна уу 100% байна уу, зарчмын ямарч ялгаа байхгүй шүү дээ. Яагаад ингээд муйхарлаад байгааг ойлгохгүй байна. Би доорхи саналыг тавьж байна.

· Яаралтай хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, банкны гүйцэтгэх удирдлагад өөрийн төлөөний хүнийг Дотоод Аудитын захирал оруулж монгол банкны БЭТ-н үйл ажиллагаанд хяналт , шаардлага тавих. Ялангуяа зээлийг ангилах зардал зэрэг үйл ажиллагаанд эхний ээлжинд хяналт тогтоох.
· Хэрэв та нарын зүгээс идэвхитэй үйл ажиллагаа явуулахгүй байх аваас 35%-ийн эзэмшил хүчингүй болох эрсдэл байна. Гол шалтгаан нь Их намын эсрэг цохилт гэдгийг та бид тааварлаж байгаа болов уу гэж найдаж байна. Та бүгдийн хувьд Их нам хамаагүй учраас хохирох ёсгүй.
Одоо эндээс гарах гарц бол та бүгд Анодын 35%-тайгаа үлдэх юм. Төв банкны хувьд Анодын 65% байна уу, 100%-ийг авна уу зарчмын ямар ч ялгаа байхгүй.

Санхүүгийн хямралаас хамааран Төв банк манай банкийг 2-3 жилийн дотор босгох болов уу гэж найдаж байна. Энэ практик нь дэлхийн олон оронд ялангуяа АНУ-д Төв банк нь иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгааг та бүгд мэдэж байгаа билээ.

Төв банк та нарын 35%-ийг луйвардан авч, ямар ч хяналтгүй дураараа загнахын тулд цагдаагийн газраас хувьцаа эзэмшигчдийг дуудан хохирогч болгохоор урьдчилж бэлтгэсэн асуулгын дагуу мэдүүлэг авч байна.

Иймээс та бүгд яаралтай хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж өөрсдийн 35%-ийн эзэмшлийг алдахгүй байхын төлөө тэмцэл явуулахыг уриалж байна.

Бидний хувьд 65%-иа Төв банкинд шилжүүлэх нь шударга ёсонд нийцнэ.

Харин та бүгдийн 35%-ийг хэвээр үлдээхийн тулд өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийхэд бэлэн байна.

Д.Энхтөр

1 Response to "Д.Энхтөр Анод банкны хувьцаа эзэмшигчидэд захидал ирүүллээ"

  1. Anonymous Said,

    Iim zahia bichij baigaa hun luivarchin baina gej baihuu!!!

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ