МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


“Анод”-ын удирдлагуудтай холбоотой дуулиан шуугиан дэгдээд бараг хагас жилийн нүүрийг үзэж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл энэ хэрэг аль нэг тийшээ шийдэгдсэнгүй. Ганц худгийн урьдчилан хорих төвд хоригдож байгаа “Анод” банкны захирал Д.Энхтөр, ТУЗ-ын гишүүн Н.Даваа нар өөрсдийгөө буруугүй хэмээн мэдэгдэж хуурай өлсгөлөн зарласнаас бие нь муудаж улсын клиникийн нэг болон гуравдугаар эмнэлэгт хэвтэн эрчимт эмчилгээ хийлгэж эхлээд байгаа билээ.
“Анод”-ын гэх тодотголтой “хэргийн эзэд” болоод байгаа Д.Энхтөр болон Н.Даваа нарын өмгөөлгч, эмчлэгч эмч нартай уулзаж бодит байдлыг ямар нэг илүүц үггүйгээр уншигчиддаа хүргэхийг зорилоо.

Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, клиникийн профессор Б.Батболд:
-“Анод” банкны захирал Д.Энхтөр танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Өвчтөний биеийн байдал ямар байгаа вэ?
-Маш сульдсан хүн юм билээ. Хоёр жилийн өмнөөс эмчилгээний журмаар цагаан хоолны дэглэм барьж эхэлсэн гэсэн. Гэтэл хурц өлсгөлөн зарлаад бие нь улам дордсон байгаа юм. Эрхтэн системийнх нь хоол унд боловсруулах чадвар эрс муудсанаас сэргэж өгөхгүй байна.
-Цөс нь өвдсөн гэсэн байх аа?
-Тийм ээ. Цөсний хүүдий агшилтгүй суналттай, хүүдийний хана зузаан байгаа. Бид аль болох хагалгаа хийлгүйгээр эмээр эмчлэх гээд хичээгээд л байна. Гэхдээ хэцүү байна.
-Яагаад хагалгаа хийлгүйгээр эмээр эмчлэх гээд байгаа хэрэг вэ?
-Тэгэлгүй яах юм бэ. Хагалгаа хийвэл ийм дор орчихсон бие дийлэхгүй шүү дээ. Тийм болохоор зүү тавьж, физик эмчилгээ хийж, эмээр эмчилж байгаа юм. Энэ эмчилгээг хийснээр хамгийн гол нь гэдэс ходоодны үйл ажиллагааг сайжруулах гэж тэр. Болохгүй бол яаралтай хагалгаанд оруулна.
-Цагаан хоол идэж байсан хүнд одоо ямар хоол өгч байгаа вэ? Энгийн хоол өгөхөөр бас таарахгүй юу?
-Ердийн хоолоо шингээж чадахгүй байна. Аль болох энгийн хоол, тэжээл өгч хэвийн байдалд оруулах гэж хичээж байгаа ч үнэхээр хүлээж авахгүй байна. Энэ хүн буцаад хэвийн байдалдаа ороход их хугацаа шаардагдана.
-Эм хангамжийн хувьд хүрэлцээтэй байгаа биз дээ? Тодорхой хугацаа зааж танай эмнэлэгт хэвтүүлсэн гэл үү?
-Эм тарианы хувьд хангалттай байгаа. Манай эмнэлэгт хэвтүүлье гэж ирсэн. Тийм учраас бид энэ хүнийг хүлээн авч хэвтүүлээд эмчилгээ хийж байна. Ер нь өвчтөн эмнэлэгт хэвтэхэд хугацаа заадаггүй юм. Өвчтөний биеийн байдлаас болдог юм.
-Өнөөдөр /өчигдөр/ Ганц худаг дахь урьдчилан хорих төв рүү буцаагаад хүргэх гэж байгаа гэсэн. Та бүхэнд энэ талаар мэдэгдсэн зүйл байгаа юу?
-Үгүй. Энэ талаар мэдэхгүй. Сая би дагуулж яваад ЭХО-д зургийг нь авахуулчихаад ирсэн. Намайг гарсан хойгуур л аваад явчихаагүй бол. Хоёр харгалзагчтай шоронд байгаа юм шиг л байна шүү дээ. Энгийн хүмүүстэй уулзуулахгүй байгаа. Нэг ч үг солиулахгүй байна. Зөвхөн эмчлэгч эмч өрөө рүү нь орно. Өөр нэг ч хүн орохгүй байгаа.
-Эхнэр нь, сахихгүй байгаа юм уу?
-Үгүй ээ, эхнэр нь сахиагүй. Гэр бүлийнх нь хүмүүс зөвхөн хоол ундыг нь зөөж байгаагаас өөр зүйлгүй. Өвчтөний хувьд өөрөө хоол ундаа идэж чадаж байгаа. Нэг үгээр хэлэхэд энэ хүн ердийн, эмнэлгийн орчинд байхгүй байгаа шүү дээ. Эмнэлэгт байгаа гэдэг нэрнээс цаашгүй.

Д.Энхтөрийн өмгөөлөгч н.Оюунбилиг
-Энхтөр захирлыг гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа юм билээ. Өмгөөлөгчийн хувиар мөрдөн байцаагчид нь уулзуулах хүсэлт тавьсан уу?
-Одоохондоо үгүй байна. Хорихын хуваарийн дагуу гурав болон дөрөв дэх өдрийн аль нэгэнд мөрдөн байцаагчийн зөвшөөрлөөр уулзаж байгаа.
-Өнөөдөр буцаагаад урьдчилан хорих төвд аваачих гэж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Би өнөөдөр /өчигдөр/ уулзаж амжаагүй байна. Эмчилгээгээ тасралтгүй хийлгэж байгаа тохиолдолд буцаагаад хорьж болохгүй шүү дээ.
Д.Энхтөр захирлын эмчлэгч эмч болоод өмгөөлөгчид нь ийн ярилаа. Харин ТУЗ-ын гишүүн Н.Даваагийн хувьд эмчлэгч эмчтэй нь уулзах боломжгүй гэсэн учраас түүний өмгөөлөгчтэй уулзсан юм.
-Н.Даваагийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Нэлээд хэдэн шинжилгээ өгсөн. Өнөөдөр хариу нь гарах ёстой. Гэхдээ уг нь эмчлэгч эмчтэй нь уулзвал илүү тодорхой хариулт өгнө дөө.
-Эмчлэгч эмч нь уулзах боломжгүй гэсэн л дээ. Тийм учраас танаас энэ талаар асуусан юм?
-Өө тийм үү. Би яг одоо Н.Даваатай уулзах гэж байна гэлээ.
Тэднийг өнөөдөр /өчигдөр/ хугацаа дууссан гэж үзээд буцаан Ганц худаг дахь урьдчилан хорих төв рүү шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэхдээ оройн 17 цагийн үед Д.Энхтөр болоод Н.Даваа нар нэг, гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчилгээгээ хийлгэж байгаа гэсэн мэдээллийг өмгөөлөгч болоод эмчлэгч эмч нь өгсөн юм. Ямартай ч “Анод” банкны ажилчид Монгол банкны захирал Л.Пүрэвдоржид тус банкны үйл ажиллагааг хэвийн байдалд нь оруулахаар төвөөс томилогдон ирсэн эрхэм элч нь ажил сайжруулах нэрээр “Анод”-ыг үйл ажиллагааг улам доройтуулж байгааг жишээ баримтаар нь дэлгэрэнгүй бичсэн “өргөх бичиг”-ийг уржигдар хүргүүлсэн. Цаашид энэ банкны хувь заяа хэрхэн шийдэгдэхийг хүлээж суух л үлдэж байгаа бололтой юм аа.

Resource: Ulaanbaatar Times

0 Response to "“Анод”-ын Энхтөр хоёр харгалзагчтай яг л шоронд байгаа юм шиг байна"

Post a Comment



Дүрстэй Мэдээ