“Анод” банкны ТУЗ-ын гишүүн Д.Энхтөрийн эхнэр Б.Ариунжаргал “Иргэдийн альяанс” төвд ханджээ. УМБГ-ын ажилтнууд Д.Энхтөрийг эрүүдэн шүүсэн ба өмгөөлүүлэх эрхээр хангаагүй тул тэр ийнхүү “Иргэдийн альяанс” төвийнхнөөс тусламж хүссэн байна.
Энэ дагуу “Иргэдийн альяанс” төвийн захирал Ж.Занаа Улсын мөрдөн байцаах газрын дарга Ө.Энхтөрд хандаж яллагдагчтай уулзах хүсэлтээ гаргасныг нь хүлээж аваагүй аж. Тиймээс “Иргэдийн альяанс” төвийн захирал Ж.Занаа өчигдөр сэтгүүлчдэд хандсан юм. Тэрбээр “Улсын мөрдөн байцаах газрын дарга Ө.Энхтөр нь хоригдож буй иргэнийг эрүүдэн шүүгээгүй гэсэн баталгааг гаргаж чадсангүй. Түүнчлэн “Анод” банкны ТУЗ-ын гишүүн Д.Энхтөрийг өлсгөлөн зарлаж байх үед нь судас руу юу болох нь тодорхойгүй шингэн зүйл хүчээр шахсан гэх мэдээлэл бий. Дээрх үйлдлүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болоод хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн хэрэг болж байгаа юм” гэлээ. Мөн энэ хэргийн учрыг олохын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ ч мэдэгдлээ.
Мэдээллийн эх сурвалж: Улаанбаатар Таймс
0 Response to "“Анод”ын Д.Энхтөрийг эрүүдэн шүүсэн"
Post a Comment