Д.Энхтөрийн судсанд шингэн зүйл хүчээр шахжээ
“АНОД” банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөрийн эхнэр Б.Ариунжаргал хууль, хүчний байгууллага хууль зөрчиж байна хэмээн мэдэгдлээ. Тэрээр өөрийн нөхөртэй холбоотой эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн. Д.Энхтөр өөрийг нь хилсээр хэрэг хүлээлгэх гэж байгааг эсэргүүцэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр анги буюу “Ганцхудаг”-ийн саатуулах төвд хоригдох хугацаандаа өлсгөлөн зарласан. Гэтэл түүнийг өлсгөлөн зарлахыг албадан болиулахаар тус ангийн хянагч Н.Өсөхбаяр гэгч Д.Энхтөрийг харгислан зодсон байна. Хянагч Н.Өсөхбаяр нь Д.Энхтөрийн судсанд юу нь тодорхойгүй, үл мэдэгдэх шингэн зүйл шахсан байна хэмээн түүний эхнэр Б.Ариунжаргал иргэдийн “Алъяанс” төвд ханджээ. Дашрамд дурьдахад Д.Энхтөр нь клиникийн нэгдсэн 1 эмнэлэгт цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт дор эмчлүүлж байгаа билээ.
Мэдээллийн эх сурвалж: Sonin.mn
0 Response to "Д.Энхтөрийн судсанд шингэн зүйл хүчээр шахжээ"
Post a Comment