
Дээрх дөрвөн салбарын зарим ажилтныг ажлаас нь хална гэж БЭТ бидэнд хэллээ. Харин бүх ажилчдыг хална. Тэгээд 2 сарын цалинтай тэнцэх бэлэн мөнгө олгоно гэсэн зөрүүтэй мэдээллийг ажилтнуудад тэрээр өгсөн байна. Гэтэл хөдөлмөрийн хуулинд гэнэт халагдсан тохиолдолд ажилтанд 3 сарын цалинтай тэнцэх мөнгөнөөс доошгүй хэмжээний мөнгийг олгохоор заасан ч БЭТ-ийн зүгээс ажилчдад хоёр сарын тэтгэмж олгохоор болсныг шударга биш гэж Анод банкны ажилчдын түр хорооныхон үзэж, эсэргүүцлээ.
Анод банк 6000 зээлдэгчид 172 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Үүний 60 тэрбумын зээлийг нь хууль хяналтын байгууллага баталгаажуулахаар шалгаж байгаа юм байна. Тэгэхээр үндсэндээ 110 тэрбум төгрөгийн найдвартай зээлийг олгосон. Гэсэн ч эргэн төлөлт нь удаашралтай байгаа учраас банкныхаа үйл ажиллагааг хумихаас өөр аргагүй. Цаашид ч ийм бодлого баримтлах талаараа БЭТ ярилаа. Өнгөрөгч 12 сараас МБ өөрийн БЭТ-өө томилон Анод банкийг банкны системээс тусгаарласан ч үйл ажиллагаа нь сэргэхгүй салбарын тоогоо цөөлж, ажилчдаа цомхотгосоор хагас жилийн нүүрийг үзэж байна.
0 Response to "Анод банкны дөрвөн салбарын үйл ажиллагааг зогсоолоо"
Post a Comment