Иргэний хөдөлгөөний намын дарга, “АНОД” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваагийн бие тааруухан байгаа гэнэ. Тэрбээр Шастины нэрэмжит III эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Н.Даваагийн биеийн байдлын талаар эхнэр Т.Оюунгэрэлээс тодрууллаа.
-”Монголын мэдээ” сониноос ярьж байна. Н.Даваа гуайн бие тааруухан байгаа гэж сонслоо?
-Тиймээ. Тавдугаар сарын 22-ны пүрэв гарагт “ЗОНД” буюу зүрхний нарийвчилсан шинжилгээнд орсон. Шинжилгээний хариу, зүрхний титэм судасны нарийсал гэж гарсан. Зүрхний өвчин нь нэлээд хүндэрсэн байна. Ямартаа ч тайван байлгаж, сэтгэлийг нь хөдөлгөх зүйлээс хол хөндий байлгах ёстой гэж эмчлэгч эмч нь хэлсэн.
-Та ойрын үед уулзсан уу. Царай зүс нь ямархуу байсан бэ?
-Өнгөрсөн лхагва гарагт прокуророос өгсөн зөвшөөрлийн дагуу уулзсан. Бие нь ядрангуй байгаа болохоос ухаан санаа нь хэвийн байгаа. Эмч тайван байлга гэсэн болохоор бид аль болох гэрийнхэнийхээ талаар ярьдаг.
-Н.Даваа гуай цагдаагийн хамгаалалтдаа л байгаа юу?
-Тиймээ, өндөржүүлсэн хамгаалалт гэдэг нь буугаагүй байгаа.
-Ингэхэд та нөхрөө эмнэлэгт хэвтснээс хойш хоёр л удаа уулзаж байна уу?
-Арай үгүй ээ. ЗОНД-ны шинжилгээнд ороход нь сахиж хоносон. Босч явж чадахгүй, хөдөлгөөнгүй байлгах ёстой болохоор намайг сахихыг зөвшөөрсөн юм.
Х.ЯЛАЛТ
0 Response to "Н.Даваагийн бие тааруухан байна"
Post a Comment