МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Монгол банкны Ерөнхийлөгч Л. Пүрэвдорж

болон Монгол банкны Захирлуудын зөвлөлд илгээх ил захидал

Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая

Монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн багийн хамт 2008 оны 12 сарын 10 өдөр Анод банкинд ирж ажилласнаас хойш хагас жил боллоо. БЭТ –г томилогдон ирэхдээ Анод банкны үйл ажиллагааг тогтворжуулж, эргээд хэвийн ажиллуулах болно хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр Анод банк сэргэсэн ч юмгүй ажиллаж байгааг та сайн мэдэж байгаа билээ. БЭТ Анод банкинд ирж ажиллааад юж хийсэн бэ. Дараах хэдэн ажлыг л хэл амтайхан хийсэн байна.

o Төрөөс хадгаламжид баталгаа гаргасан хуулийн дагуу олгогдсон хадгаламж эзэмгшигчдийн мөнгийг олгож байна.

o Томоохон зээлдэгч нартай уулзсан боловч үр дүн гаргасангүй. Тодруулбал зээлийн эргэн төлөлт хийгдсэнгүй ээ.

o Харилцах данстай иргэд байгууллагуудын мөнгийг бага ч гэсэн олгож байна.Дашрамд хэлэхэд БЭТ –үүд харилцагчдийн харилцах данснаас мөнгийг нь гаргаж өгөөд шагнал маягаар хувь авдаг гэсэн яриа байнга гарч байгааг эрхэм та шалгуулна биз ээ.

o Анод банкны алдагдлынг багасгахын тулд зардал хэмнэхээр дараах ажлуудыг хийсэн.

БЭТ –н зүгээс Анод банкны зардлыг багасгах талаар хийсэн ажлууд

Хийсэн ажил

Сайн тал нь

Муу тал нь

Банкны 12 газрын 6 газрыг нь татан буулгах, нэгтгэх ажлыг хийсэн

Зардал хэмнэх

Банкны бусад үйлчилгээг хаасан. Өөрөөр хэлбэл эргээд босох боломжуудыг хааж эхэлсэн.

9 тооцооны төв, 4 тооцооны кассыг татан буулгасан

Зардал хэмнэх

Олон нийтэд банкны үйл ажиллагаа хумигдсан мэтээр ойлгуулж, хадгаламжийн гарах урсгалыг нэмэгдүүлсэн

Тухайн үед ажиллаж байсан 450 орчим ажилтнаас 230 орчим ажилтныг нь цомхотгосон

Зардал хэмнэсэн

Ажилтнууд дунд айдас бий болгож ажиллах урам зоригийг нь хаасан.

Захирлуудынх нь цалинг 60% хассан

Зардал хэмнэсэн

БЭТ –н зөвлөл өөрсдөө тус бүр 3-5 сая төгрөгийн цалин авч, унаа, утасны хангамж эдлэж зардыг улам бүр нэмэгдүүлсэн.

Зээлийн эдийн засагч нарын таксины болон утасны төсвийг хассан

Зардал хэмнэх

Эдийн засагч нар буюу банк өөрөө зээлдэгч нартайгаа холбоо тасарсан. Ингэхээр зээл яаж төлөгдөх бэ дээ.

5 сард суурин утсаны жаахан лимит өгч, мөнгөий машиныг сул цагаар нь эдийн засагч нар явдаг болсноор зээлийн эргэн төлөлт арай дээрдэв.

- Анод банкны үйл ажиллагааг тогтворжуулахын тулд банкны үйлчилгээнүүдийг нь сэргээн явуулж ашиг олох боломжтой билээ. БЭТ –н зүгээс банкны үйлчилгээг хадгаламж, зээл гэдгээс илүүгээр сэтгэх чадваргүй гэдгээ нотолж Анод банкны төлөө ямар ч сэтгэлгүй ажиллаж энэ талаар юу ч хийсэнгүй ээ. Бидний хувьд өмнөх шигээ бүх үйлчилгээгээ явуулах боломжгүйг ойлгож байгаа боловч дараах үйлчилгээнүүдийг явуулах боломж бүрэн байсан гэж үзэж байна.

o Төрөөс хадгаламжид гаргасан баталгааны дагуу одоо үлдэгдэл 50 орчим тэрбум төгрөг Анод банкны дансанд байгаа. Энэ мөнгийг сул байлгаж байснаас эргэлтэнд оруулж ашиг олж болно. Тухайлбал: валют арилжаа, богино хугацаат зээл гэх мэт.

o Нэмж хадгаламж татах. Одоогоор төрөөс хадгаламжид гаргасан баталгааны дагуу Анод банк бэлэн мөнгөний нөөц сайтай байгаагаа ашиглах боломжтой.

o Дотоод гуйвуулгын үйлчилгээ

o Дебит картын үйлчилгээ

Гэтэл эдгээр үйлчилгээг явуулахын оронд БЭТ Насанжаргал нь хэвлэл мэдээллээр ярилцага өгөхдөө Анод банкны төлөө ажиллахгүй байгаа юм шиг, Анод банкнаас цалин авдаггүй юм шигээр байнга банкныхаа эсрэг мэдээлэл өгч үйл ажиллагааг хумиж байна. Энэ ил захидлыг үзээд бас л банкны эсрэг зүйл ярьсан ярилцагуудаа хэвлэлээр нэг цацна гэдэгт ч итгэж байна.

- Банкны үйл ажиллагааг сайжруулах бас нэг боломж нь ажилтнуудтай нь хамтран нэг баг болон ажиллах явдал юм. Гэтэл ажилтнууд бидэнтэй маш хөндий хүйтэн, илт дээрэлхсэн байдлаар харьцаж байна. Жишээ нь:

o Зарим ажилтнуудыг нь хууль бусаар ажлаас халж энэ нь шүүхээр тогтоогдсон байтал ажилд нь эргүүлэн авахгүй байна.

o Ажилтнууд бид хоорондоо хямдралтай ярих, төлбөрийг нь явдал чирэгдэлгүйгээр цалингаасаа төлж байх зорилгоор өөрсдийн гар утасны дугаараа банкныхаа нэр дээр шилжүүлэн ашигладаг. Гэтэл бидний хувийн утасны дугаарыг буцаан олгохдоо өндөр төлбөр авч байна.

o Банкны интернэтийг хааж, ажилтнуудыг нь гадаад ертөнцөөс тасалчихаад яагаад хаасан талаар асуусан сэтгүүлчийн асуултанд Анод банк төлбөрийн чадваргүй болоод хаагдсан мэтээр худал хэлж банкны нэр хүндийг олон нийтэд улам бүр унагалаа.

o Анод банкинд өндөр ур чадвартай ажилтан байхгүй мэтээр хандаж Хадгаламж банк /Монгол банкинд орсон гэсэн/ -нд ажиллаж байсан хүнийг Дотоод хяналтын газрын захирлаар ажиллуулж байснаа одоо дахин шилжүүлж Бүртгэлийн газрын захирлаар ажиллуулж байна.

o Одоо ажиллаж байгаа ажилтнуудыг нь өөр газруудад шилжүүлж ажиллуулж байгаа хирнээ хуулийн дагуу Хөдөлмөрийн гэрээг нь байгуулахгүй байна.

Манай банк өнөөдөр ийм байдалтай байгаад ажилтнууд бид буруугүй шүү дээ.

БЭТ –н дээрх хийсэн ажлуудаас нь харвал хагас жилийн хугацаанд нүдэнд харагдаж гарт баригдахаар олигтой юу ч хийсэнгүй гэж дүгнэж болохоор байна. Өөрөөр хэлбэл Анод банкинд ирээд хэлж байсан амлалтуудаа биелүүлэх талаар юу ч хийсэнгүй.

Иймд Монгол банкны удирдлагууд та бүхэн дараах хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

- Анод банкны бусад үйлчилгээг зогсоосон Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалыг хүчингүй болгож, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангах

- БЭТ С.Насанжаргалыг яаралтай өөрчлөх. Ингэхдээ Анод банкинд юу ч хийгээгүй тул ажиллаж байхдаа авч байсан сар бүрийн 5 сая төгрөгийнх нь цалин болох 30 сая төгрөгийг эргүүлэн төлүүлэх

- Өндөр цалин, хангамжтай хирнээ хийсэн ажилгүй сууж байгаа БЭТ –н зөвлөлийн гишүүдээ цөөлж талыг нь татаж авах

Биднийг удирдаад, банкыг сэргээхийн төлөө сэтгэлээсээ ажиллах хүнтэй гар сэтгэл нийлэн эрч хүчтэй ажиллахаа Анодчууд бид амалж байна.

Захидал илгээсэн:

Анод банкны ажилтнууд

Энэ ил захидлаар хэн нэгний мууг үзэж, худал гүтгэхийг зорьсонгүй, бодит байдлыг бичлээ.

Энд дурдагдсан мэдээллүүдийн талаар манай БЭТ өөрийгөө хамгаалах гэж янз бүрийн тайлан, тайлбарууд өгнө байх. Та бүхэн мөн тэдгээртэй танилцан олон талаас нь хандаж мэргэн оюундаа шүүн тунгаана гэдэгт итгэж байна.

3 Response to "Анодын ажилтнууд Монголбанкны Ерөнхийлөгчид захиа илгээлээ"

  1. Anonymous Said,

    Purevdorjoo, Batsuhiin hiisen ene bantangiin uchriig olooroi.

     

  2. Anonymous Said,

    Manai Batman unen holduu gar l daa.

     

  3. Ингэж захидал бичээд л хүссэнээр болдог бол сайхнаа. Гэхдээ одоо байдал өөрчлөгдөх байлгүй дээ.

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ