МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Ядуу захад хэрэглээг зээлээр хөөрөгдөнө гэж байдаггүй

УИХ-ын гишүүн О.Чулуун­батыг “Өглөөний зочин” булан­даа урилаа. Монгол Улсын топ бан­кируудын нэг тэрээр эдийн засгийн орчны талаар ямар бодолтой байгааг сонирхов.

-Дэлхийн санхүүгийн хямра­лын нө­лөө Мон­голд аль хэ­дийн мэ­д­рэгдээд бай­гаа. Ингэхэд Монголын зах зээл багтаамжийнхаа хэм­жээнд явж чадаж байна уу?
-Багтаамж гэхээр би Монголын эдийн засаг хэр зэрэг хөрөнгө оруу­лалтыг шингээж чадах вэ, хэр импорт, хэдий хэмжээний мөнгөн урсгалыг шингээж чадах вэ гэдгээр ойлгож байна. Тэгэхээр манай эдийн засаг бол өсч, өндийж байгаа эдийн засаг. Энэ утгаараа их мөнгө оруулах хэрэгтэй. Харамсалтай нь бид энэ орон зайг бөглөж чадахгүй байна. Өнгөрсөн жилээс хойш манай эдийн засаг сайжирсангүй. Харин ч доройтчихлоо. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал манайхыг тойроод гарна гэж байсан бол эсрэгээр манайхыг дайраад гарч байна. Дайрах дайрахдаа маш хүндрэлтэйгээр шүү.
Өнгөрсөн хавар Төвбанк зээлээ зогсоосноос хойш бүх хөрөнгө оруулалт, бизнес, худалдаа, арил­жаа зогсонги байдалд орсон. Үүнтэй уялдаад монголчууд орлогогүй, мөнгөгүй болчихлоо. Дээрээс нь зах дээр байсан бүх төгрөгийг 600-700-аад сая ам.доллараар худалдаад татаад авчихсан. Төвбанкны бодлого өмнө нь ам.долларыг худалдаж аваад зах дээр төгрөг гаргаж, төгрөгөөр нь монголчууд бизнес амьдралаа санхүүжүүлж явдаг байсан. Төгрөг хүссэн хүсээгүй Монголын нутаг дээр эргэлдэнэ. Харин доллар гаргаад төгрөгөө татчихаар доллар нь тогтдоггүй. Дэлхийн валют учраас гараад явчихдаг. Өнөөдөр бид мөнгөгүй хэ­вээр байгаагийн баталгаа нь өн­гөрсөн зун шигээ барилга, уул уур­хай, газар тариалангийн ажил эхэл­­чихээд байхад бараг л ажлаа хийж ча­дахгүй сууж байгаа явдал шүү дээ.
-Мөнгөний хатуу бодлогыг шүүм­жилж байна уу?
-Өнгөрсөн жил мөнгөний хэт хатуу бодлого явуулсны үр дагавар өнөөдөр гарч байна. Дээрээс нь намар төсвөө их алдагдалтайгаар тооцож оруулж ирсэн нь их муу дохио болсон. Гадаадын компаниуд үүнээс дүрвэж эхэллээ. Монголд байнга мөнгөө байршуулж бай­сан компаниуд ханш унах нь, худал­дааны алдагдалтай гарах нь гэж үзэж байна. Засгийн газар хям­ралын эсрэг төлөвлөгөөг батлуулсан бо­ловч дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна.
Уг нь манайд жил гаруйн өмнө макро эдийн засгийн хэд хэдэн таатай үзүүлэлт байсан. Ханш, инф­ляци тогтвортой, нөөц арвин, төсөв ал­дагдалгүй, орлого сайтай, эдийн засгийн өсөлт сайтай зэрэг таатай орчинтой байсан. Энэ үед л том мөнгө авах байсан. Одоо бүгдийг нь эвдчихлээ. Тэгэхээр манайд мөнгө зээлэх нь байтугай, хадгалах гадны компани алга болж байх шиг. Дансандаа байнга 1-10 сая ам.долларын үлдэгдэлтэй байдаг Монголд ажиллаж байгаа гадаадын компаниуд бүгдээрээ Хонконг, Сингапурын банканд хадгалуулж, хэрэгтэй үедээ тэндээсээ мөнгө шилжүүлж авч байх жишээтэй.
-Манайх ОУВС-тай хөтөлбөр баталс­наас хойш макро эдийн зас­гийн бүх үзүүлэлт сайн байгааг Сан­гийн сайд саяхан мэдээлж ба­й­сан. Гэтэл та макро үзүүлэлт муу байна гээд байх юм?
-Бид сонголтгүй болчихоод арга­гүйн эрхэнд ОУВС-тай хөтөлбөр ба­талж байгаа юм. Түүнээс биш сайн байсан бол хүнээс мөнгө гуйгаад байхгүй л дээ. Бодлогоо сайн явуулж байсан бол манайд мөнгө орж ирээд л байх байсан. Яах вэ, хоёр сарын өмнөхтэй харь­цуулахад макро эдийн засгийн үзүү­лэлт сайжирсан харагдаж байгаа. Энэ утгаараа арай цэгцрэх тал руугаа явж байна гэсэн үг. Гэх­дээ сайжирчихлаа гэж хэлж бо­лохгүй. Өвчтөнөөр авч үзвэл ха­галгаа хийлгэчихээд бөгтийгөөд явж байгаа хүнийг сайжирсан гэж хэлнэ. Бүр үхлүүт хэвтэж байгаа хүнийг бодвол арай гайгүй байна шүү дээ. Түүнээс биш, сайжирна гэдэг маань өөр. Улаанбаатарт байгаа бүх кранууд ажиллаж, бүх замууд сайжирч, бүгдээрээ ажил­тай орлоготой, Монгол Улс экспор­тод бараагаа гаргадаг, төсвийн ал­дагдалгүй, банкууд нь муу зээлгүй байвал тамирчин хүн шиг харагдана. Одоо бол бид бөгтийгөөд, ярвайчихсан явж байна шүү дээ.
-Эдийн засгийн хямрал манайд уг нь бага нөлөөлөх байсан боловч суурь муу байсан учраас өвчнөөр яривал хам шинжийн өвчин туссан юм шиг болсон гэж зарим хүмүүс ярьж байна лээ. Үүнтэй та санал нийлэх үү?
-Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Америк, Япон, Европ зэрэг том эдийн засгуудыг ниргэсэн. Гэхдээ үүнээс болоод Монголд нэг их хүчтэй нөлөөлөх ёсгүй л дээ. Япон, Европ, АНУ-ын хувьд Монголоос нэг их юм авдаггүй. Тэндхийн зах зээлийн худалдан авах чадвар буурахаар Монголоос худалдан авахаа бууруулсан зүйл байхгүй. Харин Хятадаас авдаг зүйлээ бага зэрэг бууруулахад Хятадын эдийн засаг бага зэрэг буурсан. Гэвч Хятадын Засгийн газар хүчтэй арга хэмжээ авч дотоодын өсөлтөө дэмжчихлээ.
Хятад Улс Монголоос худалдаж авдаг зүйлээ огт бууруулаагүй. Нод­нин ч авч байсан, энэ жил ч авч байна. Тэгэхээр манай хувьд гадны хямрал нэг их нөлөөлөхөөргүй байсан. Гол нь бодлого маань буруу байснаас хямралд автчихлаа.
-Бодлого буруу явсан гэдэг нь?
-Монгол Улс хоёр дахь зун, намраа хоосон өнгөрөөж байна. Уг нь Монголд өсөлт хэрэгтэй. Иргэдэд нь ажил, орлого хэрэгтэй. Үүнийг бий болгохын тулд мөнгө хэрэгтэй бай­хад мөнгийг нь саах, хөрөнгө оруу­лагчдыг үргээх бодлого явуул­сан. Зээлээр эргэлдэж байгаа эдийн засгийг зогсоочихсон нь бүх юмыг байхгүй болгочихсонтой адил.
-Гэхдээ манай эдийн засаг зээ­лээр тэлчихсэн, хэрэглээг зээлээр хөөс­рүүлсэн гэдэг шүү дээ?
-Тийм юм байхгүй. Ядуу захад хэрэглээг зээлээр хөөрөгдөнө гэж байхгүй. Магадгүй Улаанбаатарт хэрэглээ нь ихэссэн гэр бүл 100-300 л байж болох юм. Цаана нь сая иргэний хэрэглээ тулаагүй байна.
Америк, Япон, Европын орнуудын хэрэглээ хэтэрсэн гэж хэлж болно. Тэнд бол орлого ихэссэн, хэрэглээ нь хангалттай ихэссэн учраас үнэхээр хөөсөрч эхэлж байна. Манайд ийм юм байгаа гэдэг нь шал худлаа тайлбар.
-Монгол Улс жижиг, өмнөд хөр­шөөс хамаарсан эдийн засагтай. Гэвч сүүлийн үед Хятадад эдийн засаг өсөөд байхад манайд тө­дийлөн нөлөөлөхгүй байна. Энэ юутай холбоотой юм бол?
-Өнөөдрийн манай эдийн засгийн хүчин чадал Хятадаас их юм худалдаж авч чадахгүй болчихоод байна. Ийм үед бусад орон яадаг вэ гэвэл дэлхийн зах зээл юм уу, хоёр орны хооронд тохиролцоо хийгээд том зээлийг урьдчилаад авдаг. Хэрвээ манайх ингэж чадвал ажлын байртай, орлоготой болж чадна. Одоо бид Хятадтай тохиролцоод зээл авмаар байна. Эсвэл зарим нүүрсээ зараад, ойрын 10 жилийн мөнгөө урьдчилаад авчихвал орло­готой, ажлын байртай, тоног тө­хөөрөмжтэй болно. Тэгэхгүйгээр аажуу­хан төсвөөрөө орлого олоод, хөг­жинө гэвэл манайх 100 жил энэ хэвээрээ л байна. Төсвөөрөө хөгжсөн улс дэлхийд байдаггүй. Манайх шиг ингэж улсаа 20 жил төсвөөрөө хөгжүүлэх гэж оролдож байгаа улс байхгүй.
-Дэлхийн хямрал хэзээ шувт­рахыг мэдэхгүй. Манайх үнэхээр бод­логын алдаанаасаа болж илүү их хямарч байгаа бол хямралаас га­рах арга зам бидэнд бий болов уу?
-Хамгийн нэгдүгээрт манайх бодло­гоо хөгжил, бүтээн бай­гуулалт руу чиглүүлмээр байна. Биз­несийн таатай орчныг дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй. Сүүлийн жи­лүүдэд манайх төсвийн ажилт­ныг дэмжсэн бодлого явуулснаар ца­гаан цамцтан, хүнд сурталтнууд олширсон. Баялаг бүтээдэг хүмүүст дарамт шахалт нь улам бүр нэмэгдсэн. Мэргэжлийн шалгалт, татварын шалгалт, аудит, байцаалт нь хэт олширсноос болж бизнесийн орчин муудаж байна. Бизнес хий­хийн оронд төсвийн цалинтай манаач хийх нь дээр юм гэдэг ойл­голт бий болж эхэлсэн байна. Ма­териаллаг баялаг бүтээдэг хү­мүүс ихэссэнээр төсвийн орлого нэ­мэгддэг гэдгийг л бид сайн ухаарах хэрэгтэй байгаа юм.

“Өглөөний сонин” №113 (688) 2009-06-15

0 Response to "О.Чулуунбат: “Анод”-ыг үүсгэн байгуулагчдыг хулгайч гэдэгт би итгэхгүй байна"

Post a Comment



Дүрстэй Мэдээ